Төмс хүнсний ногоо тариалагчдыг дэмжинэ

Д.Тулга / Орон нутаг

МУ-ын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан, БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг, ЭМ-ийн сайд Д.Сарангэрэл, ЭХ-ний сайд Ц.Даваасүрэн нар Хэнтий аймгийн Жаргалтхаан, Мөрөн сум, Өлзийт тосгонд өнөөдөр /2019.05.05/ ажиллав. Монгол Улсын ерөнхий сайд Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлого, шийдвэр түүний хэрэгжилт явцын талаар иргэд хөдөлмөрчдөд мэдээлэл өгч, тэдний саналыг сонсов.

Хэнтий аймгийн Жаргалтхаан, Мөрөн сумын иргэд цэцэрлэгийн засвар, тэтгэврийн нас болон цалингийн зээлийн хүүг бууруулах, түүхэн аялал жуучлалын бүс нутаг байгуулах, сумын эмнэлгийн дуудлагын машиныг шинэчлэх, нутгийн удирдлагын байрыг шинэчлэх, малын хулгайтай тэмцэх, суманд бойны газар байгуулах, орон нутгийн удирдлагыг шууд томилж, үүнээс хэмнэсэн зардлаар эмнэлгийн орыг нэмэхэд зарцуулах, хөнгөлттэй эмийн төсвийг нэмэгдүүлэх, бэлчээр хамгаалах, үлийн цагаан огтонотой тэмцэх, архи согтууруулах ундааны тухай хуулийг чангаруулах , сум сууринг камержуулах асуудлыг хөндөж байсан юм.

Монгол улсын ерөнхий сайд У.Хүрэлсүх, Засгийн гишүүд Жаргалтхаан суманд ажиллах үеэр олон жил хүлээгдэж, орхигдсон тулгамдсан асуудлуудыг шийдсэн юм. Тухайлбал, 47 жилийн өмнө баригдсан, хуучирч, муудсан ерөнхий боловсролын сургуулийг ирэх онд шинээр барихаар зураг төсөл, төсвийн хамт шийдвэрлэхээр болсныг сургуулийн багш, сумын удирдлагад Ерөнхий сайд танилцууллаа. 320 хүүхэд суралцах боломж буй өнөөдрийн багтаамжийг нь нэмэгдүүлэхийг даалгалаа. Мөн эрчим хүчний чадал нь хүрэлцдэггүйгээс хүчдэл нь байнга унадаг байна. Энэ асуудлыг шийдвэрлэхэд 3,2 тэрбум төгрөг зарцуулж, энэ оны есдүгээр сард багтааж нэмэгдүүлэхийг Эрчим хүчний сайдад үүрэг болгов. Мөн Жаргалтхаан суманд 12 хүнтэй онцгой байдлын бүлэг байгуулахаар болж, тус суманд фургон автомашин хүлээлгэж өглөө.

Засгийн газрын гишүүд орон нутагт ажиллах үеэр МУ-ын ерөнхий сайд У.Хүрэлсүх, ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан нар Хэнтий аймгийн Мөрөн сумын төмс хүнсний ногоо тариалагчидтай тариалангийн талбайд уулзаж, санал солилцлоо. ХХААХҮ-ийн яамнаас төмс хүнсний ногоо тарихад хэрэгцээтэй техник тоног төхөөрөмж, усалгааны систем, хүлэмж, худаг гаргах асуудлыг шийдвэрлэхээр болов.


Сэтгэгдэл

Amjilt [49.0.218.66] 2019-05-06 09:15:31

Saiddaa amjilt husii, zaaval ylalt bguulaarai,,

Зочин [202.126.89.244] 2019-05-06 16:06:31

daldaga novsh

irgen [199.249.230.67] 2019-05-06 05:27:26

hentii aimag hugjih tsag ni bolsoon odoo zuv hunee l songoh uldlee

иргэн [202.131.227.82] 2019-05-06 02:46:43

Хэнтийн сонгууль эхэлжээ

хх [202.55.191.194] 2019-05-06 02:31:54

хаана гэдэг нь хориглоно гэсэн үг биш

Зочин [202.9.42.25] 2019-05-06 02:30:22

Дуугүй хятад ногоогоо хэрэглэцгээ.

хх [202.55.191.194] 2019-05-06 02:17:12

татвараар зохицуулна гэж юм байдаг юм өндөр татвар тавиад өгөхөд орж ирэхгүй дэлхийн худалдааны байгууллага хордуулахыг зөвшөөрдөг юмуу манай дарга нарын хэн нэгнийх нь бизнес гэдгийг мэддэггүй малуу монгол оймс бандаажаа хийж байгаа шдээ чи өөрөө битгий попор муу хужаагийн шээс минь

хх [202.55.191.194] 2019-05-06 01:52:07

зөв байна гэхдээ бурмаар тэтгэхээр урмаар тэтгэ гэж үг бий дэмжиж байна гээд мөнгө өгөөд байх хэрэггүй өөрсдөө зээл аваадч юмуу баялагаа өөрсдийн хөө хүчээрл бий болгох хэрэгтэй тэгж байж бизнес гэдэг агуулгадаа тохирно харин импортын хүнсний ногоог бүр хаах хэрэгтэй монголчууд шинэ ургацын ногоо хүртэл мах гурилаа идээд болно

Зочин [202.179.31.15] 2019-05-06 01:55:36

Худалдааг хаадаг хүүк та хоёр хэн юм, мэдрэлтээд бай. Дэлхийн худалдааны байгууллагат юу гэж танилцуулах юм. Зөрүүлээд хятад бас худалдаа хилээ хаачвал чм оймс бандаажгүй яахийн, учиртайй попрооч. Түүнийй оронд зоорь сав нэхээч хамуурсан толгойтой дурак


9 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
9 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.