ФОТО: Дүнжингаравын уулзварын зам эвдэрч машин зорчиход хүндрэлтэй болжээ

Д.Тулга / Нийгэм

Дүнжингарав худалдааны төвийн уулзварын зам эвдэрч машин зорчиход хүндрэлтэй болжээ. Энэ нь тус захын ойр хавьд амьдардаг иргэдэд тулгамдсан асуудал болсон байна. Эвдрэл ихтэй, нарийхан замаар зорчих авто машинууд гуравдугаар эгнээгээр зорчих гэж сүлжилдэн хоорондоо шүргэлцэх шахуу зөр, заримдаа осол аваар гаргаж байна.

Жолооч нарын хувьд эгнээ байраа зөв эзэлж замын хөдөлгөөнд оролцдогч машин техникт гэмтэл гарах магадлалтай тул ийнхүү түгжрэл үүсгэн замын ачааллыг нэмэгдүүлэн гуравдугаар эгнээ рүү шилжиж байгаа аж.

Нийслэл хотын зургаан дүүрэгт өнөөдрийн байдлаар 22800 метр квадрат газарт замын нөхөөс хийх шаардлагатай байгаа аж. Үүнд Дүнжингаравын уулзварын зам ч багтана. Манай улсад гарч байгаа зам тээврийн ослын 0.20 хувийг замын нөхцөл, эвдрэл гэмтлээс үүдэлтэй осол эзэлдэг байна. Тиймээс эвдрэлтэй замыг яаралтай засах шаардлагыг иргэдийн зүгээс тавьж буй. Нийслэл хотын замын эвдрэл, нөхөөс хэзээ хийгдэх талаар бид Нийслэлийн Авто замын хөгжлийн газраас тодруулахад: Нийслэлийн Засаг даргын 2019 оны дөрөвдүгээр сарын 22-ны өдрийн А/346 дугаар захирамжийн дагуу нийслэлийн зургаан дүүрэгт нөхөн эвдрэл, заадас, тэмдэг тэмдэглэгээний ажлыг эхлүүлэх гэж байгаа гэлээ.

image

image

-ЭНЭ ОНД ГУДАМЖ ЗАМУУДЫН ЗАСВАР АРЧЛАЛТАД ГУРВАН ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖЛУУД ХИЙГДЭНЭ-

Энэхүү захирамжид Нийслэлийн замын сангийн 2019 онд санхүүжүүлэх хотын гол болон туслах гудамж замуудын засвар арчлалтад гурван тэрбум гурван зуун дөчин сая төгрөгийн ажил мөн хотын гол болон туслах гудамж замуудын тэмдэглэгээний ажилд гурван тэрбум дөрвөн зуун хорин таван сая нэг зуун мянга төгрөгийн ажлыг хийхээр баталсугай гэж үүрэг болгожээ. Уг захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж, нэгдсэн удирдлагаар ханган ажиллахыг Нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслийн удирдагч Б.Отгонсүхэд үүрэг даалгавар өгчээ.

Тэгвэл ннийслэлийн зургаан дүүрэгт зам засварын ажил хийгдэхээр төлөвлөн ажиллаж байгаа бөгөөд энэ жилийн хувьд Сүхбаатар дүүрэгт замын нөхөөс 3240 метр квадрат газар Баянзүрх дүүрэг 4000 метр, Чингэлтэй дүүрэгт 2640 метр, Хан-Уул дүүрэгт 3720 Баянгол дүүрэгт 3620, Сонгино хайрхан дүүрэгт 5580 метр квадрат газарт замын нөхөөс хийхээр болжээ.

image

Харин төвийн дүүргүүдийн орон сууцны хороолол доторх авто замын нөхөсны хувьд нийт 8000 метрт орон сууцны хороолол доторх авто замын нөхөөс хийхээр төлөвлөгдсөн аж.

Мөн Нийслэлийн зургаан дүүрэгт нийт 90660 метр заадасыг засварлахаар төлөвлөн ажиллаж байгаа юм. Хотын гол болон туслах гудамж замуудын явган хүний гарц, зогс шугам, сум, тасархай шугам, үргэлжилсэн шугам, хөвөө, хурд сааруулагч, автобусны буудал, зэрэг нийт 111931 талбайд тэмдэг тэмдэглэгээний ажлыг хийхээр болсон гэж Нийслэлийн Авто замын хөгжлийн газраас мэдээлсэн юм.

С.ПҮРЭВДОРЖ

ГЭРЭЛ ЗУРГИЙГ: Г.БАЗАРРАГЧАА

image

image

image

image

image

image


Сэтгэгдэл

RosaliemartY [178.64.48.202] 2019-08-30 17:30:33

Кто в сети? Пообщаемся? <a href=https://ad.admitad.com/g/be808f067d90f212228339a9c191fc/><img src="https://i.ibb.co/q1ZGpWh/images-20.jpg"></a>

жолооч [202.179.31.124] 2019-05-07 05:54:22

Тэгээд эхлээч дээ.:Төлөвлөж,судалж,эхлэнэ,хийх гэж байна гэсээр байтал наадам зугаацал нь эхлээд оромдоод орхих уу? Барилгын ажил хийх боломжтой хугацаанаас нэг сар нь хасагдлаа даа хөөрхий гэж..

ЗАМ Ч ГЭЖ ДЭЭ ... [202.179.25.213] 2019-05-07 05:06:26

ХАР ЛААК ТҮРХЧИХСЫМ БИШ ҮҮҮ ... ККК

Зочин [202.9.42.25] 2019-05-07 04:50:57

Замаа нэг мөсөн чанартай бариачээ.

Muknbaatar [66.181.161.88] 2019-05-07 03:40:34

Tatwar tuluud deer ni mashinaa ewdene zam gej tam ym daa

Зочин [202.179.24.218] 2019-05-07 03:01:31

Юун гуравхан тэрбум бэ даншиг наадам хийгээд дарвалзах болохоороо хэдэн тэрбумаар нацрладаг билээдээ арай байнаа

Зочин [59.153.87.29] 2019-05-07 02:53:08

ЗАМ АШИГЛАСАНЫ ТАТВАР ГЭГЧ ЛУЙВРЫГ ТӨЛӨХӨӨ БОЛЬЦГООЁ

Зочин [103.229.122.179] 2019-05-07 02:52:44

Бидний татварын мөнгө хаана байна Хүн амын ихэнхи нь оршин суудаг газар Энэ байтугай мөнгө зарцуулмаар юм

Зочин [59.153.87.29] 2019-05-07 02:52:31

зам ашигласаны татварыг төлөхөө больцгооё

Зочин [66.181.182.10] 2019-05-07 00:42:34

сэтгэл алга Эрдэнэтэд нэг ганцаараа иймэрхуу асуудлыг шийдэж чадаад байна гэнэ. шингэн асфальтаар хучвал илуу олон жил ашиглана

Зочин [202.21.96.212] 2019-05-07 01:40:58

ЮУ ГЭЖ ЭНЭ СТААКУУД ТЭГЖ САЙН ЮМ ХИЙХЭВ, ТЭГВЭЛ ЖИЛ БОЛГОН ЗАСЧ ДУНДААС ШААХ БИЗНЕС НЬ ЗОГСОНО, ИЧИЖ ҮХМЭЭР ХҮМҮҮСДЭЭ


11 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
11 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.