Таксины жолоочид өдрийн цагаар гурван этгээд буу тулган танхайрчээ

У.Уранцэцэг / Хууль

-АРХИ СОГТУУРУУЛАХ УНДААНЫ ЗҮЙЛ ХЭТРҮҮЛЭН ХЭРЭГЛЭСЭН ҮЕДЭЭ БУУ ТУЛГАСАН-

Согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн 30-52 насны гурван этгээд өдрийн цагаар таксины жолоочид буу тулган, айлган сүрдүүлж, танхайрсан хэрэг гарсан байна.

Тодруулбал, тавдугаар сарын 5-ны өдөр Баянзүрх дүүргийн долдугаар хороонд байрлах “Пицца хат”ын урд автобусны буудал дээр зогсож байсан таксинд гурван эрэгтэй суусан аж. Улмаар суусан даруйдаа таксины жолоочийг хэл амаар доромилж MP654 загварын 4,5 мм-ийн хийн буу биед нь тулгаж танхайрсан байна. Дээрх хэргийг эрэгтэй 52 настай Ч,эрэгтэй 44 настай Ч, эрэгтэй 52 настай Ё нар нь санаатайгаар үгсэн хуйвалдаж, хүнийг айлган сүрдүүлж галт зэвсэг ашиглан олон нийтэд аюултай аргаар танхайрсан хэрэг үйлджээ.

Таксины жолооч эрэгтэй 33 настай Н нь тухайн өдөр автобусны буудал орчим зогсож байсан бөгөөд буу тулгаж танхайрах үеэр ямар нэгэн үнэт эдлэл их хэмжээний мөнгө байхгүй гэдгээ хэлсэн бөгөөд гэмт этгээдүүдийн нэг нь бусдыгаа болиулах гэж оролдож байсан тухай цагдаад хэлжээ. Тухайн гэмт этгээдүүд бусдын биед буу тулган танхайрч улмаар хэргийн газрын орхин зугтсан байна. Уг хэрэг гарсан тухай мэдээллийг хохирогч таксины жолооч цагдаагийн байгууллагад хандан дуудлага мэдээлэл өгсөн аж. Мэдээллийн дагуу Баянзүрх дүүргийн цагдаагийн бүрэлдэхүүн шуурхай ажиллаж бусдад буу тулган танхайрсан гурван этгээдийг Нийслэлийн хотын төвөөс дайчлан баривчилсан байна. Одоогоор өдрийн цагаар бусдад буу тулган танхайрсан этгээдүүдийг саатуулан мөрдөн шалгаж байгаа аж.


Сэтгэгдэл

Бн [66.181.161.113] 2019-05-07 07:39:50

Хөгшин баньд нар олон бх юм аа.

уншигч [64.119.19.137] 2019-05-07 06:56:38

Макаров маягийн хийн буу учир галт зэвсэг гэж "сэтгүүлч" сэтгэжээ.

Хөгшин хүн [66.181.161.11] 2019-05-07 06:47:18

Настай хөгшин атаманууд юм байна

Зочин [66.181.176.167] 2019-05-07 05:42:07

Хатуухан шийдгэхгүй бол залуус нь болдог юм байна гээд ойлгох олгой толгойтой залуус их би шүү

Зочин [202.126.89.49] 2019-05-07 11:07:05

84

арай дэндүү иуу сэтгүүлчтэй [66.181.169.162] 2019-05-07 04:57:54

30-52 гэснээ 30 насны хүн алга танай сайт мэдээгээ оруулахдаа хянаданнүй юм уу нуль алдаа өмнөговь гэснээ баян өлгий гэх арай дэндүү юмаа

Зочин [43.242.243.87] 2019-05-07 04:34:08

бүх насаар нь хориочээ

Зочин [66.181.170.66] 2019-05-07 03:35:17

хэхэ буу тулгахад байтугай хүн алсан хүнд бүх насаар нь хорих ял өгөхөө байсан ш дээ. ждүчин нямбаатарын буянаар хахахах сая нөгөө зам тээврийн яамны махбалд 8 жил өгсөн байна лээ ш дээ. сүпэр сүпер уих гишүүдийн санаачилсан хууль бас сүпэр байна ш дээ цааана чинь

Зочин [202.9.42.25] 2019-05-07 02:53:34

Зэвсэгийн хурааж аваад бүх насаар нь шоронд хорь

zocuin [66.181.161.107] 2019-05-07 02:37:29

Amdral yaduu ajilgui arhi uuhaas oor ajilgui nohduud deeremr hiij mongo oliyo gej bodson um bna teneg bolson bna shuu dee

Зочин [103.57.94.251] 2019-05-07 02:36:52

Муу лалруудыг бүгдийг нь насаар нь хорь

зочин [150.129.142.202] 2019-05-07 02:14:05

Буу зэвсгийн хяналт шалгалтаа чангатгаж хараа хяналтаа сайжруулна уу.

Зочин [139.5.218.176] 2019-05-07 02:11:32

хийн буу галт зэвсэгт орох уу? мэдмээр юм байэа.

Зочин [139.5.219.164] 2019-05-07 01:57:32

Aimar ym bee nastai humuus bna shd tsagdaa nar sain ajilsan bn


14 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
14 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.