Ойрдын хаан Амарсанаагийн сүлд тугийг Алтайн уулсаас олжээ

Д.Тулга / Гадаад мэдээ

Ойрдын хаант улсын сүүлчийн удирдагч болох Амарсанаагийн 10 мянган хүнтэй армийн сүлд тугийг Бүгд Найрамдах Алтай улсын нутаг дэвсгэрээс олжээ.

БНАлтай улсын буддын шашинтнуудын “Ак-Буркан” байгууллагын төлөөлөгч Солтой Тугудины ярьснаар бол, Ойрадын хаан Амарсанаагийн ариун сүлд туг нь түүний овгийн хэрэглэж байсан шүтээний эд зүйлсийн хамт 200 гаруй жилийн туршид Алтайн уулсын дунд хадгалагдсаар ирсэн байна. Түүхэн эх сурвалжийг үзвэл, Амарсанаа Орос руу зугтан явахынхаа өмнө гэр бүлийнхээ нандин шүтээний зүйлс, тэдгээрийн дотор цэргийн сүлд тугаа нүүдэллэж явсан газрынхаа нэгэн бууринд нуужээ. Домогт өгүүлснээр, алтайчуудын шүтээн болох Ӱч-Сӱмер гэдэг уулан дахь гурван толгод нурах үед буюу луу жил болоход эргэн ирнэ гэж Амарсанаа амласан аж. Амарсанаа Алтайд дахин төрөхөөр ирэх гэж буйг түүний “цагаан туг” гэдэг овгийн нэгэн бүсгүй дуулгах ёстой бөгөөд “чагандык” гэдэг нэртэй овог өдгөө Алтайд байдаг гэнэ.

Амарсанаагийн овгийг “Цагаан тугийн хойдууд” гэдэг. Түүний холын садан болох Хойдын ноён Инэлчи гэгч Чингис хааны охин Сэцэйхэнтэй гэрлэжээ. Сэцэйхэн эцгийнхээ гэрээс инж болгон “цагаан сүлд”-ийг авчирсан бөгөөд үүнээс хойш Чингисийн сүлд туг хойдуудын ариун шүтээн болсон байна. Өдгөө хойдууд Алтай, Халимаг, Тува ба баруун Монголд амьдардаг.

Алтайн уулсаас олдсон жад хэлбэртэй сүлд туг нь маш сайн хадгалагдаж ирсэн бөгөөд байлдааны тугийн үлдэгдэл хэсэг нь 35 см урт аж. Тугийг төмрөөр давтаж хийсэн бөгөөд түүний дээд хэсгийг доод талтай нь холбож буй саран хэлбэртэй хадуурыг зэсээр хийж, төмөр таваар суурьтай нь бэхэлжээ. Тугны хэсгүүдийг нэлээд зузаанаар алтадсан байна. Сүлд тугны доод хэсгийг зэсээр хийсэн ба түүн дээр бэхлэн тогтоосон адууны дэл сүүл нь ихэд өгөршсөн байжээ.

Алтайн уулсаас олдсон сүлд туг нь Амарсанаагийнх мөн гэдгийг нотлох хэд хэдэн баримт бий. Тухайлбал, уг олдворыг Амарсанаагийн эзэмшилд байсан Алтайн уулсын өмнөд хэсгээс илрүүлсэн бөгөөд энэ нутаг нь Манжийн цэргийн эсрэг хийж байсан түүний тэмцэл тулааны түүхтэй шууд холбоотой юм. Энд алтайчуудын ярьдгаар “Амыр-Санаанын шибеези” буюу “Амарсанаагийн цайз” өнөөг хүртэл бий.

Ойрдуудын уламжлал ёсоор, зөвхөн түмтийн ноён эсвэл цэргийг удирдаж буй хаан хүн л сүлд тугийг залж явах эрхтэй байсан аж. Түүхэн баримтуудыг үзвэл, Уулын Алтай, Тарвагатай болон Или голын сав газарт 1757 онд зөвхөн Амарсанаагийн удирдсан цэргүүд л томоохон тулаан хийж байсан бөгөөд тэдний тоо 10 мянгад хүрч байв.

Ойрадын хаант улсын бүхий л түүхэнд, одоогийн БНАлтай улсын нутаг дэвсгэрт хааны сүлд тугийг залж явах эрхтэй хүн Амарсанаагаас өөр байгаагүй юм. Тэрбээр Алтайд байсныг гэрчлэх олон баримт Орос, Хятад, Казахстанд бий.

Буриадын угсаатны зүйч Эдуард Демин Амарсанаагийн цогцсыг оршуулсан газрыг баримжаагаар тодруулаад байгаа бөгөөд “Ак Буркан” шашны байгууллагын төлөөлөгчид хэдэн жилийн өмнө уг газарт очиж байжээ. Одоо Амарсанаагийн сүлд тугийг эрдэмтэд судалж байна.


Сэтгэгдэл

Зочин [202.9.42.176] 2019-11-04 13:21:53

90 eed onii ved uursdiinhuu yas vndesiig medehgvidee halh gedeg ner tomyo zvvcheed ta nar yag mongol hvn munvv tuw hesegeer baisan bolohoor manjiin vldegdel ch baij magadguil yum hha

хх [202.55.191.194] 2019-05-11 08:47:58

яг Амарсанаагийн туг мөн болуу тэгж тэгж нэг манжийн цэргийн зуутынх нь туг байж балрах вийдээ

Зочин [202.126.89.14] 2019-05-13 07:33:29

энэ уусч байгаа хазгай хэлтнүүдтэй юугаа ч ярих вэ дээ, Их Монголын гал голомтыг авч яваа бидний Халх аялгаар бичээд хэрэлдээд байгаагаа ч мэдэхгүй боол гаралтангууд , хөөрхийс шүү дээ, энэ ойрдууд. Өндөр Гэгээний минь Алтан соёмбот туганд залбирч байгаагаа ч мэдэхгүйш өөрсдийн аялгаар бичиг үсэг ч үгүй , өөрсдийнх нь Зүүнгарыг сүйрүүлсэн галдан урвагчаа хаан гэж чалчдаг,Халх Монголын нийслэл УБ-т цагаачилж амьдарч байгаагаа ч умартсан дорд гаралтангууд

Т.Төмөр [103.229.120.102] 2019-05-10 06:38:27

Ийм худал юм бичиж яах юм бэ. Зүүнгарын сүүлчийн хаан Даваач гэж байсан.Түүнийг Амарсанаа Манжийн цэргүүдийг дагуулж очоод барьж авч Бээжинд хүргэсэн.Үүгээр Зүүн гарын улсын 70 жилийн түүх төгсгөл болсон.Галдан бошигтын үүсгэсэ дайн самуунаас болоод Зүүнгарын бүх нутаг алдагдсан Одоо Хятад, Орос, Киргиз, Казакийн нутгийн хэсэг болсон.Ард олны ихэнх нь манжуудад хядуулсан.Үлдсэн цөөн хэсэг нь Алтай даваж орж ирж Увс нуур орчмын газарт суурьшсан.Ингэж суурьшихад нь Хотгойдын ван Чингүнжав тусалж дэмжсэн бодит түүх бий.

Д.ДААМИЙ [103.229.120.102] 2019-05-10 06:27:40

Амарсанаа хэзээ ч хаан байгаагүй.Харин Зүүнгхщарын сүүлчийн хаан гэгдэх Даваачийг манжуудад барьж өгсөн хөдлөшгүй түүхэн баримт олон бий. Энэ бичсэн яах гэж иш баримтгүй худал юм бичдэг байна.

Монгол [103.10.23.116] 2019-05-13 01:02:27

Хятадын исрэг сүүлийн цусаан дуустал тулалдсан эрэлхэг Монгол Хаан бол Амарсанаа мөн үүнийг хэнч үгүүсгэхгүй Тэр цагт Монгол улсын туг сүлдийг өргөж явсан ганц хүн бусад нь цөм Хятадыг дагсан байсан Дөрвөн Монгол нэгдэх цаг ирэж л яваа юм байна Монголчуудаа бид сэтгэл зүхээрээ хамат байсан цагт бид нэгдэж төр улсаа Мандуулах цаг ирнэ

иргэн [202.131.230.19] 2019-05-10 04:18:22

цэвэр цусны монгол хүн шүү. амарсанаа

temuujin [202.9.44.227] 2019-05-09 02:24:19

Ингээд 2 хуваагдаж хэрэлдэх алим дунд нь хаяж өгч байгаа юм даа. Зүүн гарын хаант улсыг бол түүхэнд хүлээн зөвшөөрөгдсөн улс гэж ойлгож байгаа. Харин ойрд дөрвөд гэж хүн амаар нь талцуулахыг хэзээ ч зөвшөөрч болохгүй. Оросууд газар нутаг хүн амтай нь 3 улсын хэлэлцээрээр шаачихсан болохоос ард түмэн нь Монгол хүмүүс шүү дээ. Ер нь одоогийн монгол улс урд талаараа өвөр монгол, ар талаараа буриад, тува, халимаг гээд дандаа монголчуудтайгаа л хиллэдэг улс шүү дээ. Бид нар олигтой улс шиг хөгжиж чадвал бүгд л аяндаа дагаад л ирэх хүмүүс. Одооноос бурханы шашны төвийг Лхас, Улаан Үүдэд биш Улаанбаатарт төвлөрүүлэх бодлого баримтлах хэрэгтэй. Монгол хүн л болж төрсөн бол Оросын иргэн ч бай, хятадын иргэн ч бай Улаанбаатарт ирж мөргөл хийдэг, шашны суртал ухуулгад суралцдаг байвал зүгээр.

БН АЛТАЙ улс гэж байгаа. [203.91.118.180] 2019-05-09 01:59:44

БН Алтай улс гэж байдаг. БН ТУВА улсын цаад талд байдаг юм. Алтайчууд бол бөөгийн шашинтай, уул усаа шүтэж амьдардаг, зундаа наадам хийдэг юм билээ. Гэхдээ гэр бүл найз нөхөдийнхөө хүрээнд хийдэг уламжлалтай юм билээ. Давааны оройд байх овоондоо хадаг биш жижиг цагаан даавуу зүүдэг юм билээ. Монголжуу дүр төрхтэй юм билээ. Би идээний дээжээ хайрханд өргөдөг бол тэд мод, хаданд өргөдөг юм билээ. Өөрсдийгөө бид бол Монголоос гаралтай гэдэг юм билээ. Харин хэл нь Түрэг маягийн хэлтэй юм билээ /казак ч биш тува ч биш/. Жинхэнэ анчин нөхдүүд юм билээ дээ.

ХХ [202.55.191.194] 2019-05-09 01:59:00

ОЙРДУУД ЧИНЬ УНАГАН МОНГОЛ ХЭЛТЭЙ ОДООЧ ТЭР АЯЛГААРАА ЯРЬДГИЙН

Зочин [202.126.89.14] 2019-05-13 06:56:49

за, ёстой солиор. хуучин уйгуржин монгол бичгээс тэс хөндлөн хазгай хэлээр ярьдаг улс чинь дөрвөдүүд. бараг тува дөрвөд хоёр адилхан түрэг гарлын хэлээр ярьцгаадаг бага ястнууд. харин язгуурын ойрдууд болох шинжаанд байгаа зүүнгарын үлдэгдлүүд хуучин бичигтэй ойрхон ярьж магадгүй

хх [202.55.191.194] 2019-05-09 01:56:12

Амарсанаа хааны хөшөө ХОВД АЙМАГТ ТӨВ ТАЛБА Й ДЭЭР НЬ БАЙДАГ

хх [202.55.191.194] 2019-05-09 01:53:49

ойрдууд гэдэг чинь манай баруун монгол шүүдээ үндсэн гал голомт нь ,тухайн үед эзэмшиж байсан газар нутаг нь одоогий орос хятадын нутагт орчихсон байгаа болохоос

Зочин [202.126.89.14] 2019-05-13 07:06:15

яг үнэн, халхын заяа их юм даа. хэнийг ч багтаана даа

хх [202.55.191.194] 2019-05-09 01:50:33

Занабазар чинь манжид өөрөө дагаар орсон хүн шүүдээ Галданбошигт хааныг халхад орж ирэхэд манжруу зугтсан хүн

Зочин [202.126.89.14] 2019-05-13 07:02:50

галдан бошигтыг хаан гэж манжийн энх-амгалан ганц хоёрхон жил хошгируулаад ар тал Зүүнгарт нь цэвээнравданг хаан болгоод орос зэвсэг өгнө гэж хулхидаад халх манжийн цэрэгт бутцохиулаад амиа авч гарахдаа хатнаа золигт гаргаж араар нь зугтсан хулчгар аймхай даа. хэлгий хэлтэн та нартаа л хаан байхдаа хөөрхий.

zochin [64.119.25.71] 2019-05-08 22:44:07

shal hudlaa bitgii hvmvvsiin tolgoi ergvvleed bai

АГУУ ИХ [107.77.231.83] 2019-05-08 19:02:41

ИХ МОНГОЛЫН АГУУ УХААНТ ДЭЭДСYYД БYГД ИХ БОГД ОНДОР ГЭГЭЭНИЙГ ИХ МОНГОЛЫН НАРАН ИХ ЧИНГИС ХААНЫГ ИХ МОНГОЛ УЛСЫН САРАН ГЭЖ АЙЛДАЖ БИЧИЖ ЗАХИЖ ИРСЭН БИЛЭЭ. ИХ БОГДЫГ доромжилсон хvн хорхойнууд ТЭНГЭРТ Ниргvvлээд аз байвал хойд насандаа баасны хорхой азгvй бол тамд унах БОЛНО!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!

Зочин [103.10.23.116] 2019-05-13 01:14:22

Хужаад урваж улсаа худалдсан богод бол Өндөр гэгээн хэмээх уран хүн мөн

ОЙРАД [202.9.42.193] 2019-05-08 15:52:15

ЗӨВ БИЧИЛ ДЭЭ ТАНАЙ САЙТ ,

Зочин [103.229.122.33] 2019-05-09 01:10:37

бич л дээ

Зочин [202.9.43.172] 2019-05-08 14:23:22

Зочин [202.9.43.244] 2019-05-08 13:39:51

Ойратский АССР гэж байсныг тавиад оны суулээр уулын нэрээр Алтай болгожээ эдгээр хумуус бол манай Еелдуудээс арай еер турэгжуу хумуус модон байнитай буга маллаж амьдардаг эдний нэрийг манай гарууд авсан бололтой Амарсанаа ван Еелдын хан болохын тулд Манжид урваж дараа нь буцаж хервеегеед эцэст Орос дутааж ухсэн дээ нэг их хундэтгээд байх хун бишээ харин Оросууд суулд их ергемжилсендее

Зочин [103.10.23.116] 2019-05-13 01:17:09

Манжийн хүчийг дотоодын тэмцэлд ашгалах гэсэн нь буруу болсон болхоос эх орноосоо урваагүй хүн тийм болоод Монголчууд дагаж Хятадын исрэг дайнд мордсон юм

itgel [103.57.95.202] 2019-05-08 16:37:35

Mulguu mini chinii meddeg tuuh gej balduush chini bailgui.Urgelj sogtuu soliotoi yum bichihee boli.Cham shig honhoroosoo garch gazar uzeegui.hoshnogoo archij bohiroosoo salaagui mal busdiig dandaa suudertei talaas ni gutgehees oor yu chadah ve.Altai gedeg oirduud Amarsanaa gedeg chini manjin esreg etsiin odriig hurtel temtsen baatar.Ug ni Chingunjav ovormongoliin Sevdenbaljir nartai negen zereg dain ehleh gej baital tanai ovoo chini manjid hovlosnoos bolood tovlosnooro negen zereg bosch huchee negtej chadaagui yum.

Зочин [202.9.42.193] 2019-05-08 15:55:05

Эрэлхэг л амьдарч

Зочин [202.179.31.62] 2019-05-08 14:26:02

Түрэгжүү биш ээ. Түрэг хэлтэй л болохоос орос руу нүүдэг халимаг хүмүүстэй төстэй баруун монголын бусад хүмүүстэй төстэй.

Zochin [202.126.89.145] 2019-05-08 11:39:38

Manjiin esreg eh ornoo hamgaalj baisan aguu daichin baatar baisandaa. Tuunii tuuh uneheer gaihamshigtai!

БУЗАРТУУЛААД [202.9.42.73] 2019-05-08 10:56:26

ЗА ТЭГЭЭЛ НЭГ МУУХАЙ ХАДАГ ЯНДАР ДЭЭР ТАВИХ ЯМАР ХЭРЭГТЭЙН САЙХАН ХУУЧНЫ ЭД ӨЛГИЙН ДААВУУ ШААВУУ ЗӨНДӨӨ Л БИЙ БИЗДЭЭ МУЗЕЙ НТР Д ЧИНЬ ЭСХҮЛ ЗҮГЭЭР Л ШИРЭЭН ДЭЭРЭЭ ТАВИАД ДЭЛГЭЭЧ

Зочин [134.209.122.60] 2019-05-08 22:39:32

Хадаг яахаараа бузар эд болчихдог байна Оркоо

Зочин [103.229.122.33] 2019-05-08 12:32:56

тэр оросуудад нь хэлээч

Зочин [202.9.42.73] 2019-05-08 10:52:42

ямар сайхан мэдээ вэ

Зочин [103.10.23.116] 2019-05-13 01:21:57

Хятадлын дарлалаас Орос орон Комунизам Монголчуудыг аварсан юм Занбазар бол Хятадад дагаар орсон хүн Харин 8 дугаар богод хэдий төвөд хүнч гэлээ Монголын тусгайр тогтнолын төлөө хамгийн их зүтэгсэн гавяатай хүн Бороон жанжанч өөрийн хувь нэмэрээ оруулсан хүн

Khalkh [160.13.218.125] 2019-05-08 10:42:05

Suuld Khalhuud Manjtai niilj ochood hun amiinh ni 80% iig hyadaad hayasan. Orosoor bol Gorni-Altai. Mongoloor bol Oirad Zuun Gar iin uls. Ene buzar uiliig ehluulsen urvagchiig Undur Gegeen Zanabazar gedeg yum.

халх [202.126.89.14] 2019-05-13 07:15:33

халхууд минь дээ, энэ уусч байгаа хазгай хэлтнүүдтэй юугаа ч ярих вэ дээ. Их Монголын гал голомтыг авч яваа бидний халх аялгаар бичээд хэрэлдээд байгаагаа ч мэдэхгүй боол гаралтангууд шүү дээ , хөөрхийсүүд шүү дээ. Өндөр Гэгээний минь Алтан соёмбот туганд залбирч байгаагаа ч мэдэхгүй, өөрсдийн аялгаар бичиг үсэг ч үгүй, өөрсдийнх нь Зүүнгарыг сүйрүүлсэн галдан урвагчаа хаан гэж бодсон, халхын төв УБ-т цагаачилан амьдарч байгаагаа ч ялгаж мэдэхгүй доод гаралтангууд даа

Зочин [59.153.115.162] 2019-05-09 00:56:58

Амьд байх байсан урвагч занабазар яахаараа миний амь насны баталгаа юм

Цагаадайн удам [202.9.42.198] 2019-05-09 00:37:36

Өндөр гэгээн үгүйсэн бол Өдийд чи байх уу даа Байлаа ч гэсэн чи өдийд балиар Хятадын зарц барлаг байх байсан шүү.Түүх мэддэггүй чамайг түүхий хүү хэмээмой.Түүхий хүү чиний цохонд түүх гартал цоходмой.

unshigch [203.91.117.8] 2019-05-08 23:32:30

tuuhee zavhruulah sonirhol ene hazgai heltei 4 shiird baih shig baina. Hen zolbin garal uuseltegee medehgui mongoliin haan boloh gej dovchignoson bilee? Galdan gej galzuugiin tarisan gai ih. halhiig doroituulj, zuungariig ustgah zamiig zassan hun bol ter ooroo. Tuuhee sain unsh orkoo.

Зочин [107.77.231.83] 2019-05-08 18:52:38

Khalkh Гэж гарчиг юмуу нэр тавьсан баасны хар хорхой хорон санаат урвагч хулчгар хулгайч жоомон толгойт бузар муухай амьтан чи бол юу ч биш хорхой жоом беес белгеее.ха ха ха ха ха ха ха!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!

Зочин [202.179.31.62] 2019-05-08 11:45:05

Бүгдээрээ түүхээ судлаагүй бол зүгээр түүхэн романд итгэхээ болъё !

Зочин [202.179.31.62] 2019-05-08 11:44:41

Урианхайн 80 хувийг хядсан гэдэг болохоос.

Зочин [202.9.42.73] 2019-05-08 11:08:49

ҮХСЭН КОММУНИСТУУДЫН ХУДЛАА ЗОХИОЖ БИЧСЭН ТҮҮХЭНД ХУУРТАГДДАГ ЦАГ ӨНГӨРСӨН ШӨӨӨ

Зочин [202.21.107.113] 2019-05-08 10:59:50

Ene buzriin malnuud yagaad ch tolgoinii ergee ni garahgui yum. Tuuhend tsgaaan deer haraar hen ni ehelsen, hugiin sanaa gargasan geed bugd baij bhad suuld heden malnuudiinhaa bichsen yumand itgeed soliorood bdag yum

Зочин [202.9.42.73] 2019-05-08 10:58:26

ЗАНАБАЗАРЫН УРЛАСАН

Зочин [202.9.42.73] 2019-05-08 10:54:20

тэр сүлдий нь авч хаявал таарна

Зочин [202.9.42.73] 2019-05-08 10:53:54

занабазар монгол хүн биш байхөө,

1212 [202.21.118.174] 2019-05-08 10:08:23

ОХУ-ын бүрэлдэхүүнд багтдаг нэг холбооны субъект БН Алтай Улс гэж байнаа хө. Хуучин ЗХУ-ын үеийн нэрээр бол Горно-Алтайская автономная область. Чи хүн загнахын оронд эхлээд жаахан юм унш

монгол [202.179.10.162] 2019-05-08 11:58:34

ёстой зөв.

Зочин [202.131.233.190] 2019-05-08 09:55:08

БН Алтай улс нтр гэх шиг тэнэгтээд байгаарай нөхдөө. Ямар алтай улс юугаа яриад бичээд байгааг хальт судал, чадахгүй бол гүүглээс асуу

Зочин [202.179.31.62] 2019-05-08 11:44:06

Алтай улс гэж байдаг. манай Ойрадад харъяаны хүмүүс бий. Түрэг хэлтэй байж магад. Одоо манайх хасаг 2-ын дундах талбайн хойд хил дээр байдаг. Өвөрмөц хүмүүс байдаг. Одоо оросын нөлөөнд орчихоод ойрад гэхээ болиод Алтай гээд нэрлэчихсэн байлээ өөрсдийгөө. тэрийг нь хараад түркүүд манай язгуурын түрэгүүд гээд байдаг юм. Өвөг дээдэс нь бид Алтайд нутагладаг байсан гэж туркуудэд хэлсэн болохоор түркүүд энэ хүмүүсийг түрэг хэлээр ярьдаг учир хамаатан гэж бодоод байдаг.

Зочин [223.104.3.245] 2019-05-08 10:35:21

1924 он хүртэл Ойрад улс гэж байсан юм.


51 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
51 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.