Гангийн үйлдвэр Монголд ХЭРЭГТЭЙ ЮУ

Т.Хулан / Эдийн засаг

ГАНГИЙН ҮЙЛДВЭРТЭЙ БОЛБОЛ НЭГ ХҮНД НОГДОХ 4000 АМ.ДОЛЛАР 10 МЯНГАН ДОЛЛАР БОЛЖ ӨСНӨ

Ерөнхийлөгч Х.Баттулга хоёр долоо хоногийн өмнө БНХАУ-д айлчлал хийсэн. Уг айлчлалын үеэр чухал олон шийдвэр гарсны нэг нь “Кокс, ган төмөрлөгийн цогцолбор үйлдвэр барих” төслийг хэрэгжүүлэх ажлын эхлэлийг тавьсан явдал байв. Уг ажлыг хэрэгжүүлэх хүрээнд манай “Эрдэнэс Стийл” компани, Хятадын инженерийн “Синостийл Экүйпмент энд” /Sinosteel/ ХК нар хамтын ажиллагааны ерөнхий хэлэлцээрт гарын үсэг зурсан.

Уг шийдвэр бидэнд ямар БОЛОМЖИЙГ нээж өгч буйг олон нийт анхааралтай ажиглалаа. Гангийн үйлдвэртэй болбол Монгол улс дэлхийн эрдэс баялгийн зах зээлд “ГОЛ ТОГЛОГЧ” болохоос гадна нэг хүнд ногдох ДНБ-ийг хамгийн багаар тооцоход 60 хувиар өсгөх бололцоотой гэж салбарын мэргэжилтнүүд нь хэлж байна. Тодруулбал, нэг хүнд ногдож байгаа 4000 ам.доллар 10 мянган долларт хүрч өснө гэж тооцоолжээ.

Тэгэхээр бид зорьсон дээрээ зүтгээд ГАНГИЙН ҮЙЛДВЭРЭЭ барьж байгуулах цаг нь нэгэнт иржээ. Хэдийгээр энэ нь өндөр технологи, асар их хөрөнгө шаардах ажил ч зориглон хийх ёстой ажлуудын нэг гэж эрдэмтэн судлаачид хэлдэг. Бидэнд 600 сая тонны төмрийн хүдрийн нөөц байна. Баталгаажсан нь 600 сая тонн болохоос хоёр тэрбум ч байх боломжтой гэх таамаг бий. Төмрийн 17,100 орчим илрэлтэй, нөөцөөрөө дэлхийд 29 дүгээрт жагсдаг. Тэгэхээр энэ их нөөц бололцоог эдийн засгийн эргэлтэд оруулах өөрсдөдөө ашигтайгаар ашиглах шаардлага бий болоод олон жил өнгөрсөн байна.

Манай улс нэг сая тонны хүчин чадалтай гангийн үйлдвэртэй болоход л 10 тэрбум долларын ашигтай ажиллах урьдчилсан тооцоо гарсан байна. Судалгаагаар дэлхий нийтийн гангийн хэрэглээ өдрөөс өдөрт нэмэгдэж буй бөгөөд жилд дунджаар 1.5 тэрбум тонн ганг хайлуулдаг байна. Үүний яг тал нь буюу 750 сая тонн нь БНХАУ-ын зах зээлд ногддог. Ойрын 30 жилд дэлхийн гангийн хэрэглээ 50 хувиар өсч, үүн дотроо манай урд хөршийнх 30 орчим хувиар нэмэгдэх төлөвтэй байгааг олон улсын судалгааны байгууллагууд мэдээлсэн.

Зөвхөн барилгын салбараар жишээлэхэд, Ази тивд 2030 он хүртэл хот байгуулалт маш өндөр хурдацтай хийгдэж дэлхийн нийт төмрийн хэрэглээний 50-60 хувийг хэрэглэнэ гэжээ. Тэр дундаа бидний урд хөрш БНХАУ-ын гангийн хэрэглээ одоогийхоос хэд дахин нэмэгдэхээр байгаа юм. Тэгэхээр бид зөвхөн БНХАУ-руу ган бүтээгдэхүүн экспортлоход эдийн засгийн хувьд асар их ашгийг авчрах том боломж нээгдэж байгаа юм. Бүтээн байгуулалт өрнөж буй цагт гангийн хэрэглээ байсаар л байна. Тэгэхээр бид төмрийн хүдрээ түүхийгээр нь гадагш зөөлгүй дотооддоо бүтээгдэхүүн болгон импортловол илүү ашигтай гэсэн үг юм.

МАНАЙ УЛС ТӨМРИЙН ХҮДРИЙН АСАР ИХ НӨӨЦТЭЙ Ч ГАН БҮТЭЭГДЭХҮҮНЭЭ ГАДНААС АВДАГ

Төмрийн хүдрийн асар баян нөөцтэй ч ган бүтээгдэхүүнээ гаднаас авч байгаа улс Монголоос өөр байхгүй. Энэ нь биднийг дэлхийд арчаагүй харагдуулж байна гэж хэлдэг нь үнэн аж. Манай улсын гангийн жилийн хэрэглээ 500 мянган тонн байна. Үүний 100 мянган тонныг дотоодоосоо хангадаг. Гаднаас авдаг 400 мянган тонн төмөрт бид нэлээн өндөр үнэ төлдөг байна. Дээрээс нь төмөр хүнд жинтэй учир тээвэрлэлтийн зардалд их мөнгө өрддөг аж. Энэ нь бидний хэрэглэж буй орон байр, машин техник өндөр үнэтэйгээр борлуулагдахад нөлөөлдөггол хүчин зүйл.

Цаашид барилга, уул уурхай, дэд бүтэц гээд бүтээн байгуулалтын бүхий л салбарт төмөр, гангийн хэрэглээ нэмэгдэнэ.Эдийн засгийн олон хүчин зүйлийн нөлөөгөөр Монголын гангийн хэрэглээ ойрын 10 жилдээ 1-2 сая тоннд хүрэх тооцоо байна. Харин тэр үед бид хэрэглээгээ дотоодоосоо хангах бололцоотой болчихсон байхад л хангалттай юм.

Манай улс өмнө нь хоёр удаа гангийн үйлдвэртэй болох оролдлогыг хийж төр, засгийн түвшинд шийдвэр гарган ажиллаж байсан ч ажил хэрэг болж чадаагүй. Тиймээс энэ удаа МОНГОЛД ГАНГИЙН ҮЙЛДВЭР ХЭРЭГТЭЙ ЮУ гэдэг асуултыг бид дор бүрнээ бодох цаг нь иржээ.


Сэтгэгдэл

Зочин [122.201.23.201] 2019-05-14 17:51:30

gan, gazriin tos vildwerlej chadahgvi bol hugjihgvi bha aa

Зочин [202.9.43.244] 2019-05-13 22:38:38

Ашиг багатай байсан ч хийх хэрэгтэй ядаж л хумуусээ ажил амьдралтай болгоно шуу дээ

Зочин [122.201.31.202] 2019-05-13 17:26:41

Маш сайн зүйл яах аргагүй гангийн үйлдвэртэй болох явдал мөн . Сайн байна тэр ххк д баяр хүргэё

Зочин [64.119.18.133] 2019-05-10 00:34:58

гангийн үйлдвэр хэрэгтэй ядахдаа траншений тагнаас авахуулаад машины эд ангийг хийх бололцоотой болно.

Зочин [103.229.121.170] 2019-05-09 15:23:25

АНГЛИ АМЕРИКИЙН ГАН ҮЙЛДВЭРЛЭЛИЙГ ШАХАЖ ЧАДСАН ХЯТАДЫН ХЯМДХАН ГАНТАЙ ӨРСӨЛДӨЖ ЧАДАХГҮЙ , ЗҮГЭЭР Л МӨНГӨ УГААХ ЗАЛЬ МЭХ .

Ганбаа [202.131.225.197] 2019-05-09 16:07:15

ХУЦ гэхэд ч багадна

иргэн [66.181.161.45] 2019-05-09 13:42:12

эхлээд сайхан л ярьдаг даа...ард олны тархийг их угаах юм...гадныхантай нийлж ямар ч юм хийсэн эрх мэдэлтэнүүд нь идээд л өнгөрөх биз...

Зочин [66.181.170.215] 2019-05-09 12:57:14

Гангаа үйлдвэрлээ. Голоор нь харин луйвар оруулаад Дарханы төмөрлөгийн үйлдвэр шиг ашиггүй болгов. Мөн түүхий эдийн нөөц нь хэний мэдэлд байхаас үнэ ашиг 2 харагдах байх шүү. Түүхий эдээ өгөхгүй өгсөн чүнэрхээд хог болноо. Эрт шийдээрэй дээ.

Mongol [2.247.245.126] 2019-05-09 12:52:22

Bidnii tsuuhun mongolchuud bayalag ihtei baij yaduu amidarsaar l bna. Olborolt hiigeed l baidag ard tumen hooson heveeree, hednen hun l bayajaad baidag. Ard tumen bayalagaas huni hurtdeg bolmoor bna sh de.

Зочин [202.9.42.25] 2019-05-09 13:01:07

Үхэр монголчууд та нар эвлэлдэн нэгдэж тэмцэж чаддаггүй хүлцэнгүй номхон болохоор эрх баригчид чинь тоохгүй байгаа юм.

Зочин [202.9.42.25] 2019-05-09 12:32:41

бүтээн байгуулалт нь эцэст нь байгаль орчныг бохирдуулж хог хаягдал болж байна.

тогтох [202.21.100.210] 2019-05-09 12:29:01

Ган үйлдвэрлэхгүй бол улс хөгжихгүй шүү аливаа түүхий эдээ өөрсдөө дотооддоо борлуулдаг байх хэрэгтэй бусад нь өөрөө жамаараа хөгжинөө

Хүсэл байлаа ч өөрийн хүч хүрэхгүй. [202.131.228.118] 2019-05-09 12:01:26

Геологийн баялгаа бодвол мэдээж хэрэгтэй. Гэтэл мэргэжилтний хүрэлцээ, үйлдвэрлэлд шаардагдах дэд бүтэц, бүтээгдэхүүнээ дэлхийн зах зээлд гаргах боломж/саад, хөршүүдтэй өрнөх зах зээлийн өрсөлдөөн/тэмцэл г.м.-ийг бодохлээр Монгол улс, монгол бизнесменууд үүний ПЯНГ ДААХГҮЙ байх. Тэгээд л орос, хятад, япон, солонгосын хөрөнгө оруулагчдад сонирхуулж, мөн тэдний мэргэжилтнүүдийг л үй олноор Монголд авчрах хэрэг болно. Үүнийг та нар хүсч байна уу?

Түншлэх сонголт хязгаарлагдмал гэдгийг ойлгох хэрэгтэй. [202.131.228.118] 2019-05-09 14:38:42

Энэ салбар ЗӨВХӨН Орос, Хятадын дэмжлэгтэй хөгжинө. Сайндаа л Япон, Солонгосын оролцоо орж болно. Тэрнээс биш АНУ, Канад, Герман, Францын технологи орж ирэхгүй. Учир нь тэд Монголын СТРАТЕГИ-ийн түншүүд БИШ, лав хүнд аж үйлдвэрийн салбарт биш. Тэд Орос, Хятад дээгүүр ДАВЖ орж ирж БОЛОМЖГҮЙ ба Монголын зах зээл дээр ИРЭЭДҮЙГҮЙ.

Металлургч [202.126.88.52] 2019-05-09 14:23:32

Дэлхийн шилдэг техолог ба мэргэжилтнүүд, гаднын хөрөнгө оруулагчдад таатай нөхцөл өгч байж л энэ том төсөл хэрэгжинэ. Бидэнд баялаг байвч өрсөлдөх чадвартай брэнд бүтээгдэхүүн болгон дэлхийн зах зээлд байнга зарж мөнгө болгох туршлага мэдлэг чадвар байхгүй шүү дээ. Хоосон цээжээ дэлдсэн залхуу харамч гарууд шүү дээ бид

Зочин [66.181.161.40] 2019-05-09 12:33:37

tegwel urd horshiigoo tsaraichlaad l baisan ni deer uu. Gan bolowsruulj chaddag uls delhiid ooriin bair aa battai ezeldeg baih

Зочин [202.131.249.202] 2019-05-09 11:55:57

50,50-н %-г нь эзэмших биш монгол тал доод тал нь 70%-г эзэмших хэрэгтэй. Ингэж байж л монголд ашгаа өгнө.

Зочин [202.179.24.3] 2019-05-09 11:45:46

teneg huur yumaa. hun bur dor burnee bodood yadag yum. hiih yostoi yumiig tor, zasag n kompaniud n hiine l biz dee. ta nar yagaad iim soliotoi teneg yum be??

Зочин [202.126.89.250] 2019-05-09 11:02:32

Гангийн үйлдвэр барих хэрэгтэй өндөр агууламжтай төмрийн хүдрийг түүхийгээр нь зөөгөөд дуус ч байна шүү боловсруулж гаргавал ашигтай төмрийн үйлдвэр хөгжиж байж машин техникийн үйлдвэр хөгждөг жамтай шүү!!!

зочин [103.9.90.98] 2019-05-09 11:00:43

Одоо хийх цаг нь болсон, худлаа улс төржилтөөс болж ард иргэд үнэхээр хохирч байна шүү. Хүрэлсүх сайдаар маш их юм хүлээж байгаа, гэтэл сонгуульт жилийн 3/2 нь дуусч байдаг эхлүүлэх ажил маш их байна. Удаан байна. Сандал ширээ, савхин суудал ярьсаар байтал цаг хугацаа биднийг хүлээхгүй. Болохгүй байсан бүх хуулийн байгууллагын удирдлагыг солилоо, одоо ард түмэн үр дүн нэхнэ. Үзээрээс үзүүртэй, хурцаас хурц томоос том шүдтэй болгож өглөө. Одоо матрын нулимс хэрэггүй.

Зочин [202.9.42.25] 2019-05-09 10:58:53

Монголд гангийн үйлдвэр хэрэггүй

Зочин [66.181.161.40] 2019-05-09 12:37:04

MAL MINE chinii unadag mashin, baishin chinii nudend haragdaj baigaa buhen metalurgiin tehnalogiin ur dun

Mongol [213.143.112.4] 2019-05-09 12:14:05

Durak

Зочин [66.181.161.28] 2019-05-09 11:57:35

Ган гэж юу болохыг мэдэх үү? Бүх бүтээн байгуулалтын талх нь. Ган хийж буй улс орон л хөгжиж байна.

temuujin [202.9.44.227] 2019-05-09 10:49:03

Хэрэгтэй байлгүй яадгийн.


25 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
25 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.