Сургуульд орох ЗУРГААН настнуудын бүртгэл ирэх ДАВАА гарагт эхэлнэ

Б.БУРМАА / Боловсрол

2013 оны нэгдүгээр сарын 1-нээс арванхоёрдугаар сарын 31-нийг дуусталх хугацаанд төрсөн зургаан настай хүүхдийг Төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуульд элсүүлэх бүртгэл 2019 оны тавдугаар сарын 13-ны Даваа гарагт эхлэх гэж байна.

Бүртгэл тавдугаар сарын 27-ныг хүртэл үргэлжлэх юм. Таван настай буюу 2014 оны нэгдүгээр сарын 1-нээс хойш төрсөн хүүхдийг бүртгэхгүй.

Бүрдүүлэх материал:

-Хүүхдийн төрсний гэрчилгээний эх хувилбар болон хуулбар

-Эцэг эх болон асран хамгаалагчийн үнэмлэх хуулбарын хамт

-Хүүхдийн 3х4 хэмжээтэй 1 хувь цээж зураг

-Шилжилт хөдөлгөөн хийсэн бол холбогдох материалыг авчирна.

-Шаардлагатай тохиолдолд УБЕГ-ын лавлагаа болон бусад нэмэлт материалыг үзнэ.

Хамран сургах тойргийн хүүхдийг ямар нэг элсэлтийн шалгалтгүйгээр бүртгэж, элсүүлэх бөгөөд элсэгчдээс бүртгэлийн хураамж бусад төлбөр авахгүй. Энэ хичээлийн жилд 38,232 сурагч нэгдүгээр ангид элсэн орох аж.

Элсэлтийн явцын мэдээг 2019 оны тавдугаар сарын 17, 24-нд гаргаж мэдээлнэ.


Сэтгэгдэл

Зочин [202.21.107.110] 2019-05-10 05:55:17

Хамран сургах тойрог оо оновчтой болгох доо гэрийн хажууд сургууль байхад хамрагдах боломжгүй гэх юм

Irgen [66.181.191.212] 2019-05-10 05:09:45

Huwiin surguuliud 1 r angiiin elseltee yaj awah gj bn aa. medeh hun bn u

иргэн [202.9.43.61] 2019-05-10 03:34:56

Анхаармаар юм бас байна. Гадаадад хөдөө гэж байхгүй бараг бүгд суурин газар сургууль ихтэй. Үүнийг манайх дуурайсан байх. Гэтэл манайх болохоор малчдын жоохон хүүхдийг сургана гээд авчраад их хэцүү байдаг гэнэ хэн хооллох хэн угааж арчих, шөнө орой бие засах гээд хүүхдүүд их хэцүү байдаг гэнэ шүү. Тоглохоос өөр юм мэдэхгүй гэрт нь болохоор хоол ундыг нь бүгд томчууд л нь бэлдээд өгдөг байсан гэнт сургууль гээд авчраад хашчихаар. Багш нар нь л зөв сайн хүмүүс байвал бас болноо. гэтэл энэ бас эргэлзээтэй .


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.