“Бургер Кинг”-д хордсон иргэдийн тоо нэмэгдсэн гэв

П.Урнаа / Эрүүл мэнд

Энэ сарын 07-нд Зайсан дахь “Бургер Кинг”-д хордсон нэгэн иргэн Халдварт өвчин судлалын үндэсний төв (ХӨСҮТ)-д хандсан. Тухайн үед гэр бүлийн гурван хүн “Бургер Кинг”-д хордсон гэх шалтгаанаар ХӨСҮТ-д хандаад байсан бол энэ тоо нэмэгдсээр байгаа аж. Хэвтэн эмчлүүлж буй өвчтөний мэдээлж буйгаар "Бургер Кинг"-д 80 гаруй хүн хордсон тухай мэдээлэл байна.

ХӨСҮТ-өөс, “Бургер Кинг”-д хордсон гэх хүн өнгөрсөн шөнө нэмэгдэж ирсэн” талаар мэдээллэжээ.

Харин энэ талаар Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас, “Бургер кинг”-ийн Зайсан дахь рестораны хоолноос 32 төрлийн шинжилгээний дээж авч лабораторид шинжлүүлэхээр өгсөн. Хариу нь хараахан гараагүй байгаа. Мөн эмчлүүлж буй өвчтөнүүдийн шинжилгээний хариу гараагүй байгаа. Шинжилгээний хариу гарахаар шалтгаан нь тодорхой болно. Хан-Уул дүүргийн мэргэжлийн хяналтын хэлтсийн шалгалтын бүрэлдэхүүн тус салбарын үйл ажиллагааг түр зогсоосон байгаа” гэжээ.


Сэтгэгдэл

Зочин [182.160.3.106] 2019-05-11 15:14:33

Мэргэжлийн хяналтын хариу тодорхой тогооч эсвэл зөөгчийн хэн нэгээс нь нян бактери илэрсэн гэж зарлаад бүх зүйлд цэг тавина.

Зочин [139.5.216.154] 2019-05-11 11:09:08

Манайхан энэ том сүлжээнүүдийг ажиллуулах гэж үнэн баллаж байнаа, хуучин тосонд нь хайрч хуураад л, уг нь энэ том газруудын стандарт гэж баймаар л юм

Зочин [122.201.22.228] 2019-05-11 21:22:40

монголд хаа ч стандарт байхгүй ..үүнийг баттай хэлий.

Зочин [59.153.87.50] 2019-05-10 17:40:42

хэтэрхий тансаглаж алцагнасаар байгаа зайсангын маягтнууд эрүүл мэндийн ямарч дархлаагүй болж байгаа юм.хохь нь. хог дээрээс хог түүж шууд түүхий чигээр нь идэж байгаа хүмүүсийн дархлаа маш сайн байгаа юм шүү

Миэ [64.119.27.38] 2019-05-10 17:17:03

Дэзэнтэри дахисан биздээ

Зочин [103.57.93.152] 2019-05-10 16:19:44

Zaisan er hudlaa gazar shuu haldvartai emnelguud bsan gazar bizdee

Зочин [192.82.65.154] 2019-05-10 14:42:58

zochin

Зочин [64.119.20.171] 2019-05-10 14:10:19

ЗАЙСАН ОРЧМЫГ УСЫГ ШИНЖЛЭХ ХЭРЭГТЭЙ ЮМ БАЙНА ДАА. ЯАГААД ДАНДАА ТЭР ХАВИАС ХОРДЛОГО ГАРААД БАЙНА ГЭЖ, НЭГ Л УЧИР БНА. ОРЧНЫ БОХИРДОЛТЫГ БАС

Зочин [202.21.122.178] 2019-05-10 14:35:11

Халдвартын эмнэлэг маш олон жил байрласан . Нүхэн жорлон, халдварын голомт тэр газар бий

Зочин [66.181.187.37] 2019-05-10 13:43:59

урьд нь баахан амьтан хордуулж байсан , гадаад нэртэй - гадаад хоолны гзар мөн үү , мөн бол хаширдаггүй " үхрүүдийг " хаширтал нь чангал ...

Зочин [49.0.135.194] 2019-05-10 12:47:37

us ni gunii bohirdoltoi um bailgui dee, aimaar umaa. yamar azaar tend bair avaagui umbe

zochin [202.70.46.20] 2019-05-10 12:06:55

ene zaisan neg l uchirtai

Зочин [103.26.194.194] 2019-05-10 14:01:09

дээр үёд хүнд хэлбэрийн халдварын 2-3 эмнэлэг байсан юм чинь дээ.


13 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
13 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.