НАЙМАН жилийн хугацаанд тарьсан 10 сая модны 7,8 сая нь УРГАЖЭЭ

П.Урнаа / Байгаль орчин

-2010-2018 ОНЫ ХООРОНД 10 ГАРУЙ САЯ МОД ТАРЬЖЭЭ-

Жил бүрийн тав, аравдугаар сарын хоёр дахь долоо хоногийг бүх нийтээр Мод тарих үндэсний өдөр болгосон Ерөнхийлөгчийн зарлиг гарснаас хойш ес дэх жилтэйгээ золгох нь ээ.

Тодруулбал, Монгол Улсын Ойн тухай хуулийн 31 дүгээр зүйл, Ерөнхийлөгчийн 2010 оны 63 дугаар зарлигийн дагуу “Бүх нийтээр мод тарих өдөр”-ийг жил бүрийн тав, аравдугаар сарын хоёр дахь долоо хоногт зохион байгуулдаг уламжлалттай. Энэхүү арга хэмжээг 2010 оноос уламжлал болгон зохион байгуулж ирсэн. Нийслэлийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны “Аз жаргалтай хот” хөтөлбөрт Улаанбаатар хотыг дэлхийн жишигт нийцсэн, ногоон хөгжлийн үзэл баримтлалтай хот болгож, иргэдийн ая тухтай амьдрах нөхцөлийг бүрдүүлнэ гэсэн байдаг. Иймд уг арга хэмжээнд нийслэлийн төр захиргааны байгууллагууд болон бусад аж ахуйн нэгж, иргэдийн оролцоог жил бүр нэмэгдүүлэн ажиллах зорилготой. Анх төрийн байгууллагууд энэ өдөрт ач холбогдол өгч, мод тарьдаг байсан бол эдүгээ хувийн хэвшлүүд ач холбогдол өгч, мод тарих болсон. 2010-2018 оны хооронд 18 удаагийн бүх нийтээр мод тарих өдрийг зохион байгуулсан бөгөөд нийт 1 сая гаруй иргэн 70 мянган аж ахуйн нэгж, байгууллагууд оролцож 10 сая гаруй мод тарьсан байна. Тарьсан моддоос 7.8 сая нь ургаж, амьдралын хувь нь 75 хувьд хүрчээ. Нийслэлд ногоон байгууламжийг хариуцдаг хамгийн том газар нь манай Хот тохижилтын газар. Нийслэлд жил бүр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд тарьдаг. Мөн тусгайлсан газруудыг сонгож авч тарьдаг. Энэ жил Сэлбэ голын зүүн эрэгт Бүйлс тарих үйл ажиллагаа зохион байгуулагдаж байгаагаараа онцлогтой аж. Мод тарьж буй бүх газарт үзэсгэлэн худалдаа жил бүр давхар явагддаг. Үүний дагуу энэ жил “Тарьц суулгац-2019” үзэсгэлэн худалдаа Тусгаар тогтнолын талбайд 2019 оны энэ сарын 14-нийг хүртэл явагдах юм байна. Энэ жилийн мод тарих өдрийг угтан энэ хавар бүх нийтээрээ хүүхдийн, сургуулийн орчинд мод тарихаар БОАЖЯ-наас уриалга гаргажээ.

Аяныг угтаж “СУРГУУЛИЙН ОРЧИНДОО МОД ТАРЬЦГААЯ-2019” үйл ажиллагааг өчигдөр зохион байгуулагджээ. Энэ хүрээнд 10,000 нарс модны суулгацыг ерөнхий боловсролын 100 сургуульд үнэ төлбөргүй өгч, сурагчид болон багш, ажилчид, эцэг эхчүүдийг “Бүх нийтээр мод тарих өдөр”-т идэвхтэй оролцоход уриалсан байна.

-НИЙСЛЭЛД МОД ОРШУУЛЖ, МӨНГӨ УГААХ БИЗНЕС ХИЙХЭЭ ХЭЗЭЭ БОЛИХ ВЭ-

Монголд уулын модыг оршуулах ажил хийгдээд нилээдгүй хэдэн жилийн нүүрийг үзэж байна. Өөрөөр хэлбэл, хотыг ногооруулах нэрийдлээр аглаг ойгоос том мод шилжүүлэн суулгадаг моод дэлгэрсэн. Нийтийн эзэмшлийн зам, талбайд уулнаас шилжүүлэн тарьсан мод Нисэх-Яармаг чиглэл, Тасганы овооноос Баянбүрд, Сөүлийн гудамж, Энхтайваны гүүрний урд хэсгийн нийтийн эзэмшлийн зам талбай, “Гранд плаза”-гийн өмнө, Бөмбөгөр худалдааны төвийн зам дагуу гээд олон газар бий. Доод хэсгээрээ нүцгэрч, оройдоо тоотой хэдэн шилмүүстэй нарс олон байна. Тухайн уулнаас авчирсан мод ургаж байна уу, эсвэл “оршуулга” болох нь уу гэдгийг харахад л андашгүй.

2000-аад оноос хотын цэцэрлэгжүүлэлтэд зориулан уулнаас том хэмжээний, бие гүйцсэн шилмүүст модыг шилжүүлэн суулгах бизнес Монголд цэцэглэж эхэлсэн гэгддэг.

Уулнаас мод авчирч хот суурин газрыг ногооруулахад ашиглаж буй нь цаг хугацаа хэмнэдэг. Том мод учраас амархан ногоон харагдуулна гэсэн онол сүүлийн хэдэн жил хэрэгжиж байна. Энэ нь зарим дарга нарын мөнгө угаалтын аргатай хослоод уулын модыг нийслэлд булшилж байгаа үйл ажиллагаа болон хувирч байна. Яг үнэндээ энэ бол ойн мэргэжилтнүүдийн гаргасан онол биш. Хөгжингүй орнуудад мод үржүүлгийн газар суулгацаа ургуулаад, түүнийгээ бойжуулах талбай руу шилжүүлж, тэнд нь зөвхөн хотод зориулж бэлдэж байгаад том болохоор нь авчирдаг юм байна. Ухаж авдаггүй. Манайд ногоон байгууламжийн ажил 20-30 жил хаягдчихсан учраас тэрийг нөхөж гүйцэж чадахгүй байгаа гэдгийг зарим ойн мэргэжилтнүүд хэлдэг.

Ингээд л том болсон бэлэн ногоон мод уулнаас ухаж авч ирээд байгаа. Ойн мэргэжилтнүүдийн хэлснээр "Ухаж авч ирээд суулгасан мод нь эхний хэдэн жилдээ ургаад байгаа юм шиг ногоон харагддаг. Шинээр шилмүүс бий болох нөхцөл байхгүй.

Хэдийгээр зориуд усалж, арчилж, хамгаалдаг ч шинэ шилмүүс гарч ирж ургатал дасан зохицох хугацааг давж чадахгүй. Мөн ууланд ургаж байгаа модыг гэнэт ухаад аваад ирэхээр физиологийн хувьд стресст ордог. Орчиндоо дасан зохицох чадвар муутай, дээр нь манай хотын агаарын бохирдол ихээхэн нөлөөлдөг. Мод хүнээс эмзэг. Навчны амсар гэж бий. Навч шилмүүсэн дээр байгаа амсрууд нь нарийн ширхэгт тоос, тоосонцорт дарагдаад битүүрээд дахиж амьсгалах ямар ч үндэсгүй болж байгаа юм. Энэ бол тохиромжтой арга биш. Хотыг ногооруулна гэдэг том мод тарих тухай асуудал биш" хэмээн шүүмжилсэн байдаг.


Сэтгэгдэл

зочин [124.44.20.30] 2019-05-13 21:45:23

Монгол улс 3 сая хүнтэй, 8 сая ойн модтой гэвэл 1 монгол хүнд 2-3 ойн мод оногдох нь ээ, хэрэв тийм гэвэл Монгол улсад агаарын бохирдол, тоос шороо ямар болох ёстой вэ? Ойн модны энэ тоонд үнэмшихэд хэцүү санагдана.

хх [202.55.191.194] 2019-05-13 20:49:07

мод үржүүлгийн газраас аваад мэргэжлийн байгууллагаар нь тариулаачээ уулнаас очиж жил бүр зулзаган мод авсаар байтал жаахан ой мод маань дууслаа түймэрт нэг өртөнө ,модны хулгайчид нэг өртөнө хотод тарих гэж байна гэж сая саяар нь тайрна яачихсан усан толгойтнууд вэ

zochin [124.158.88.87] 2019-05-13 17:58:23

modoo uslaj , bordoj archlaahgui bol yaj urgah ve. hariutsah ezentei bolgoh heregtei. Mod tarisan tsetserlegjiltin kompanias gadna oirhon baih baiguullaguudad hariutsuul.

ИЖАӨ [66.181.165.246] 2019-05-13 08:35:47

ХААНА БАЙНА ТЭР 7,8 САЯ МОД ?????

Зочин [66.181.185.22] 2019-05-12 22:14:53

Манай удирдагч нар бидний амьдрал дороотойд байхад л сайжирч байна гэж ярьсаар байгаад цагаандаа гарчээ. Одоо бур юм бур дээр тэгж дайрдаг боллоо. Улаанбаатарт 7 сая мод ургасан бол яагаад харагдахгуй байна аа.

Зочин [202.9.42.136] 2019-05-12 23:59:51

"үл үзэгдэгч хүн" гэдэг шиг нүдэнд харагддаггүй моднууд тарьсан байх

зочин [150.129.141.174] 2019-05-12 21:36:38

Тарьсан зулэгээ зэрлэг гээд зулгаана, модоо шулаад хаячих юм.

Зочин [64.119.27.159] 2019-05-12 16:31:51

Аа 8 сая модоор бодож мөнгө авсхн бх нь . Мөнгө болгосон тоо нь 8 сая . Ургасан эсэх нь падлийгүй . Уг нь 8 сая мод ургасан газарт ой мод шуугиад ан амьтан шувууд жиргээд , бороо хуртай ,,,, аа мөн сайхан бх нь ээ . !!!! Мөрөөдөв . Үхүүлсэн мод нь 8 сая !!!!!!

khatan [66.181.177.84] 2019-05-12 15:36:48

оо хѳѳрхий би хот гэдэг ой дотор амьдарч байгаагаа мэдээгүй юм байна. яаж тѳѳрчихгүй шиг гэртээ ирээд байдаг байсан юм болоо.

Зочин [202.9.42.184] 2019-05-12 14:12:15

ИТГЭХЭД ТУН ХЭЦҮҮ Л МЭДЭЭ БАЙНА ДАА, ТЭГЖ ИХЭЭР УРГАСАН МОДНУУД ХАРАГДАХГҮЙ Л БАЙГАА ДАА ! П.УРНАА ГУАЙ ??????

Зочин [202.126.89.15] 2019-05-12 12:53:50

Таригдсан модод биш тамлагдсан модод харагдаад байгаа

Зочин [66.181.190.57] 2019-05-12 00:54:13

8 сая модтой ойд төөрчих юм байна даа Улаанбаатарт

end baidag kentucky [73.247.96.242] 2019-05-11 23:18:00

Mongold Kentucky green tarij uzsen hun baina uu? end tsas darchaad baihda nogoonooroo baigaad baihiin?

shoroog darah l hamgiin zov arga [73.247.96.242] 2019-05-11 23:15:10

shoroogoo ehleed darah heregtei. tegheer usan san zuleg oor yu ch hereggui.

kk [202.9.43.163] 2019-05-11 23:04:47

ёстой шаана биз.

Зочин [202.55.188.39] 2019-05-11 22:39:19

Нэг ийм онигоо байдаг. Арслангийн торонд хурга байхыг харсан жуулчин яаж ингэж зохицуулж чадаж байгааг гайхан асуутал "Амархан, хургыг нь өдөрт 3 удаа сольдог юм".

иргэн [202.126.89.238] 2019-05-11 22:16:43

Модоо ерөөсөө арчилж чадөхгүй ыхйгаа учраас ургахгүй байгаа.арчилгаагаа сайжруул.монголын хууль 3 хоног биш 30хоногоор хий .тэгвэл сайн ургана.дөанч сэтгэл гаргахгүй юм даа.монголчууд!!!!!!!!!!

Зочин [139.5.218.57] 2019-05-11 21:17:24

Балай тулгуур 3 модоо аваачээ. Ургаж буй мод чинь байдгаараа баригдаад хэцүүхэн болчихсон байна. Ажлаа хий.

Зочин [66.181.182.162] 2019-05-11 20:28:06

8 саяыг тарьсан гэдэг чинь төслийг тоо. Тарих бсан тоо. Төсөл зохиоход ямар нэг тоо бичихгүй бол ....

Зочин [202.21.109.42] 2019-05-11 20:16:33

75% гэдэг тоо худлаа байх. Миний мэдэхийн Жуковын музейн хажууд тарисан моднууд бvгд байхгуй болсон. За тэгээд бас бус байгаа байх

Зочин [202.70.34.130] 2019-05-11 18:42:18

модыг хөрсрүү нь услах биш бас шилмүүс навчийг нь машинаар шүршиж угаах хэрэгтэй. утаа тоосноос нь нэгч болов салгах хэрэгтэй

Зочин [202.70.34.130] 2019-05-11 18:38:34

75% өндөр тоо дахиж авчирч тарих хэрэгтэй.

Зочин [202.70.34.130] 2019-05-11 18:33:55

Нарс модны ургуулах нь арчилгаа усалгаанаас л болж байгаа . Дан хар шороонд суулгаад ургахгүй ойн хөвд ялзмагийг хөрсний дээд хэсэгт нь хамгаалалт болгож дэвсвэл чийгээ хурдан алдахгүй тэжээл авч дасан зохицоно.

z [202.126.89.87] 2019-05-12 22:12:03

санал нэг байна хучлага хийх хэрэгтэй ойд ямар ч хуурай жил асуудалгүй өвс ногоо ургадаг нь хучлаганы л ач шүү дээ. ногоо навч хагдраад жам ёсны хучлага үүснэ. хотод цэвэрлэгээ гэхээр бүгдийг нь хусаад авна чийг байхгүй. яаж юм ургах вэ. цэвэрлэгээ ногоон байгууламжийн арга зүйгээ солих ёстой. Доктор энэ тэр гэсэн дуракуудаар худлаа яриулах хэрэг байхгүй.

ЗАЙРАН СЭНГЭЭ [103.240.241.110] 2019-05-11 18:10:03

8САЯ ШАХУУ МОД ШИНЭЭР УГААД БАЙГАА НЬ ХАА БАЙНАА СОЦ ҮЕИЙН ӨВГӨН УЛИАСНУУД Л БАЙЖ БАЙНААА , УУЛНААС АВЧИРЧ БУЛСАН МОД 1 ЖИЛДЭЭ ШИНГЭЭСЭН УСАА ДУУСТАЛ АМЬД МЭТ ХАРАГДААД ҮХДЭГ Л ДЭЭ

Зочин [64.119.27.159] 2019-05-11 16:34:58

Хаана бнаа? Тэр 7,8 сая мод ? Би л олж харахгүй юм.. Харин ч эсрэгээрээ байсан моднууд нь үхээд улаан шороо босоод , үлдсан талбай нь цемэнтлэсэн бх юм !!!!

Зочин [202.126.88.33] 2019-05-11 12:37:53

Нарс тун эмзэг зөөсөн нар буруу арчилбал хэдхэн сарын дотор шарлаад үхнэ, харин титэм нь ургаад дээшээ ургаад байвал асуудалгүй шинэ газраа зохицож байна гэсэн үг


27 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
27 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.