Хятадын 300 тэрбум ам.долларын бараа бүтээгдэхүүнд татвар ногдуулахыг үүрэг болгожээ

Д.Тулга / Гадаад мэдээ

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Хятадын өөр 300 тэрбум ам.доллар бүхий бараа бүтээгдэхүүнд татвар ногдуулахыг үүрэг болгожээ. Энэ тухай АНУ-ын Худалдааны төлөөлөгч Роберт Лайтхайзер мэдэгдсэн байна.

"Ерөнхийлөгч Дональд Трампын заавраар өмнө нь Хятадын 200 тэрбум ам.долларын бараа бүтээгдэхүүнд ногдуулсан татварыг 10 хувиас 25 хувьд хүргэж нэмэгдүүлсэн билээ. Ерөнхийлөгч мөн Хятадын 300 тэрбум ам.долларын бараа бүтээгдэхүүнд ногдуулах татварыг нэмэгдүүлэх үйл явцыг эхлүүлэхийг үүрэг болгосон. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг ирэх даваа гарагт өгөх болно хэмээн тэрбээр мөн мэдэгдсэн” хэмээн Лайтхайзер онцлон тэмдэглэжээ.

АНУ Хятадын бараа бүтээгдэхүүнд татвар ногдуулсныг үл харгалзан талууд худалдааны яриа хэлэлцээгээ үргэлжлүүлэх бодолтой байгаа тухай Д.Трамп мэдэгдсэн юм. Цаашид яриа хэлэлцээ хэрхэн явагдахаас хамаарч татварыг цуцлах эсэх нь шийдвэрлэгдэнэ хэмээн Д.Трамд онцлон тэмдэглэсэн байна.

Харин ХЯТАДЫН ТАЛААС Бараа бүтээгдэхүүнд ногдуулсан татварыг нэмэгдүүлэх нь хоёр улсын худалдааны харилцаанд үүссэн асуудлуудыг шийдвэрлэх боломжийг олгохгүй гэж Хятадын Төрийн Зөвлөлийн Шадар сайд Лю Хэ үзэж байна. Энэ тухай “Синьхуа” агентлаг мэдээлсэн байна.

Америкийн талтай оновчтой, шударга яриа хэлэлцээ хийнэ гэж найдаж байгаагаа Лю Хэ Вашингтонд сэтгүүлчидтэй ярилцах үеэрээ мэдэгдсэн байна. Худалдааны татварыг нэмэгдүүлэх нь Хятад, АНУ төдийгүй дэлхий дахинд хор хөнөөл учруулах бөгөөд ийм арга хэмжээ авах нь үүссэн хямралын нөхцөл байдлыг зохицуулах арга зам биш юм хэмээн тэрбээр мөн мэдэгдсэн байна.


Сэтгэгдэл

зочин [139.5.219.143] 2019-05-13 08:16:45

зөнөсөн трамп

Зочин [202.126.89.137] 2019-05-13 07:41:41

ноолуур ханш унах нь

Зочин [103.10.23.116] 2019-05-13 07:37:45

Монголын тэнэг хулгайч эрх мэдэлтэн нар энэ хүн шиг зах зээлээн хамгаалаад өгөөч Зах зээлээн хамгаалаад өгвөл Монголд үндсэний үүлдвэр хөгжөх гээд байгаа юм сан

Зочин [150.129.142.51] 2019-05-12 22:40:51

Аль эрт нэмэх байсан юм . Шууд 50% болгохгүйдээ

Зочин [202.9.42.25] 2019-05-12 16:05:58

Трампын зөв

Trump d bayar hurgie! [66.181.186.174] 2019-05-12 12:55:04

Trump d bayar hurgie!

Zochin [66.181.186.174] 2019-05-12 12:53:47

Mongolchuud uvug deedsiinhe ueese hyatadaas guilga guij uzeeguil yumda. Harin irliizuud olshirshnoos turd shurgalj ulsaa zarj bna. Hudalaa yu....

Дэлэг [202.21.108.253] 2019-05-12 12:21:53

Трамп үнэхээр зөв ажил хийв.Америк Хятадтай хийсэн худалдаанд жил бүр олон зуун тэрбум $ ын алдагдал хүлээж ирснийг таслан зогсоолоо.Хятадууд дэндүү 1 талын ашиг олж байсан.Өмнөх ерөнхийлөгч нар нь үүнийг таслан зогсоох ямар ч алхам хийж байсангүй.Хятадууд эр сайндаа мөнгөтэй болсон юм шиг даварч олсон мөнгөө цэрэг армиа өргөтгөн шинэчлэх зэрэг түрэмгий бодлого явуулж эхэлсэн.Тайванийг зэвсгийн хүчээр нэгтгэнэ өмнөд хятадын тэнгис манай тэнгис гэх мэтээр хэрээ мэдэхгүй солиорох болсон.Энэ байдал нь цаашид газар авбал манайд ч аюул тарьж мэдэхээр байгаа.Даварсан Шаахайнуудыг байранд нь тавих цаг болсон л доо.Нүүрс зарагдаргүй болох нь гэж солиорч байгаа юмнууд нүдээ нээж нүүрснээс өөрөөр мөнгө олох олон арга байгааг ойлгоцгоо.Хятад ороод ирвэл юун нүүрс эх орноо алдахад хүрнэ.Хятад Араб Турк 3т нүүр өгч болохгүй хүмүүс.

зочин [66.181.188.135] 2019-05-12 08:27:31

хэрэв нүүрс зарагдахаа боливол эрх баригч ардын нам хог дээр гарна

Зочин [103.26.195.201] 2019-05-12 12:04:30

яагаад заавал ардын нам гэж монголчууд бид бүгдээрээ хог дээр гарах байлгүй дээ.ер нь намчирхаад хэрэггүй дээ

Зочин [66.181.190.252] 2019-05-12 07:56:11

Хятад бараа зарагдахгүй ашиггүй болбол хятадын үйлдвэр дампуурна. Монголд бараа үйлдвэрлэх нөхцөл бүрдэж, хятадтай хийдэг худалдааны алдагдал багасана. Хүссэн хүсээгүй хятад хүний бараа борлогдохгүй тул үйлдвэр нь дампуурна. Хятадад ажилгүйдэл ихсэж, гадаадын хөрөнгө гарч явна. Манайд зардаг хямд барааны үйлдвэрийн зардал нь ихсэж, монголын дотоодын үйлдвэртэй өрсөлдөж чадахгүй болно. Орос далимдуулж хятадын эдийн засгийг шимж амьдрах гэж зүтгэнэ. Юм юм болж, хятад дотоодоосоо бужигнах бий.

Зочин [78.250.4.237] 2019-05-12 15:01:02

goe

Зочин [121.57.213.39] 2019-05-12 05:50:20

Трампийн зөвөө.Монгол нүүрсээ зөөгөөд хэн хожсон юм .Ард түмэн ядуурсаар л бна.Харин төрийн толгойд байгаа хулгайч нар л баяждаг шүү дээ.Зарим нь бүр давраад хилээр бүртгэлгүй нүүрс гаргаж хулгай хийдэг тогтолцоо аль хэдийн тогтжээ.энэ асуудалд төрийн томчууд хүртэл орооцолдоод байгаа шүү дээ.Үүний тод жишээ Каплагийн гэх хэргийг Элбэг хүчингүй болгоод явуулсан хэрэг бгаа.

монгол [66.181.188.135] 2019-05-11 20:11:14

тэнэг үхэрнүүдээ хятадууд ану руу экспортоо багасгавал гангын үйлдвэрүүд ажиллахаа болино ингэснээр хятадууд манайхаас нүүрс авахгүй болно тэгэхээр монгол улс хохирно трампыг их дэмжээд бай үхэрнүүдээ

монгол [103.10.23.116] 2019-05-13 07:53:23

Ганц нүүрс бишээ нүүрсийг хаа хаана ашигтай боролуулаж болно Дотоодын эдийн засаг дотоодын үүлдвэр хөхжөх үндсэс бол барлуулалт борлуулалтай байж үүлдвэр урагшаа явна мөнгө олно үүлдвэрээ улам бүр хөгжүүлэж чадна Дотоодын үүлдвэр хөгжөхгүй байгаа гол шалтгаан бол нүүрс биш Бид өөрсөдөө хийж чадаж байгаа чадах зүүлээн гаднаас их хэмжээгээр оруулаж зах зээлээн хүнийг болгоод байгаад гол учир байгаа юм Зах зээлээн хамгаалах Мөн бараа бүтээхтүүнээ гаднах зах зээлд гаргах бодлог хэрэгтэй Мөн өөрт байгаа түүхий эдээн боловсоруулах үүлдвэрийг Гадний оронтой хамтарч байгуулах бүтээхтүүн үүлдпвэрлэх хэрэгтэй Үүнд малын арис шир үс ноос гэх мэт

Трампын зөв [195.206.105.217] 2019-05-11 19:47:52

Зөв, шийдвэр гаргахдаа ч лут юмаа, аргагүй л олон жил бизнес хийсэн хүн өөр юм. Наймаа арилжаа аль аль талдаа ашигтай байх хэрэгтэй. Нэг нь алдагдалтай нөгөө нь үргэлж хожоод зүгээр хожоод ч зогсохгүй давраад хамраа сөхөөд байх хэрэггүй. Ёстой ч өөрсдийн хүчээр баяжсан юм шиг . Америк байгаагүй бол Хятадын бараа хаана борлогдож мөнгөтэй болохов. Гуйлгачдыг хэт даврааж ер болдоггүйштэ.

Зочин [113.65.28.84] 2019-05-11 20:33:34

Haha tiim shu. Chi bid shig guilgachdiig davraaj bolohgui. Hujaa guilgachid ni hiih yumgui bolbol mongol guilgachid ni bur hog deer mult userne

Zochin [66.181.186.174] 2019-05-11 18:50:41

Mash zuv, hyatad dandaa naimaan deer gantsaara hojootoi bh gj uzdeg. Ungursun jiliided amerik ih aldagdaltai bsan ch hyatad davarch bsan. Naimaa gedeg chin alj ali taldaa adhigtai bh yostoi bishu. Amerkiin tumen zuv. Dandaa guilgachdiig harj uzdeg gj yu bdiin.

зочин [66.181.188.135] 2019-05-11 18:42:25

мэдрэл муутай хүн ш дээ трамп чинь

иргэн [103.10.23.116] 2019-05-13 07:43:48

Дотоодын зах зээлээ Эдийн засгаа хамгаалах Ард түмнийхөө амдаралыг сайжруулах бодлог бариж байгаа хүн энэ бодлог бол зөв бодлог Монгол энэ бодлог их хэрэгтэй байгаа юм даанч манай тэнэг дарга нар хулгайлах луйвардах хахууль авхаас өөр юм хийхгүй юм Ажилгүй орлогүй хүмүүс Монголоор дүүрч Гадагшаа ажилхаар эх орноосоо зугтааж байна Монголчууд бид ажилаад хийж бүтээгээд нэмэр алга бидний хийсэн зүүль Хятадын чанаргүй үнэ хямад зүүлээс болож боролгоогүй болож шатсаар

Зочин [117.136.3.185] 2019-05-11 18:27:30

Зөнөг өвгөн Трамп орон гаран


21 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
21 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.