Байгаль хамгаалагч Б.Содбилэг шархадсан Хотон шувууг гэртээ асарч амьдрал бэлэглэжээ

М.Амаржаргал / Байгаль орчин

Хар-Ус нуур орчмын Улсын Тусгай Хамгаалалттай газрын байгаль хамгаалагч Б.Содбилэг өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 18-ны өдөр Чандмань сумын Сүлжээ багт бууны суманд шархадсан хотон шувуу байгааг олж илрүүлжээ. Тухайн үед хотон шувууны зүүн далавч болон хөл нь гэмтсэн, нисэх боломжгүй байжээ.

Хотон шувууг Жаргалант суманд авчирч, гурван сарын хугацаанд эмчилсэн бөгөөд зориулалтын байргүй учир монгол гэрт өсгөн тэжээж байгаа аж. Хотон шувуу нь өнгөрсөн оны төл бөгөөд одоо нэг настай. Хар-Ус нуур орчмын Улсын Тусгай Хамгаалалттай газрын захиргааны хамт олон энэ шувуунд “Азхүү” хэмээх нэр өгчээ. Азхүү хэмээх хотон шувуу нь өдөрт 3-4 загас иддэг. Анх олоход 6 кг байсан бол одоо 7.5 кг жинтэй болжээ. Хоёр өдөрт нэг удаа ванны усыг сольдог бөгөөд үүнд 200 гаруй литр ус ашигладаг байна. Шувууг зургадугаар сард Хар-Ус нуур орчимд тавьж, ижил сүрэгтэй нь нийлүүлэхээр төлөвлөжээ. Хамгийн сүүлд Хар ус нуурт хийсэн судалгаагаар 62 хотон өндөглөн зусаж байгаа аж.

image

image


Сэтгэгдэл

зочин [66.181.180.86] 2019-05-14 22:30:11

Сайхан мэдээ сэтгэл сэргээлээ баярлалаа

hahahaja [185.39.141.245] 2019-05-14 15:45:27

otgonbilegiin hvv nugelee namanchilj bn uu daa .... gej bodloo shde kk

Ганбаа [202.55.191.130] 2019-05-14 15:20:35

Байгаль ЭХ БУЯН ЗАЯАг нь тэтгэнэ.

Зочин [119.40.103.6] 2019-05-14 14:41:18

Чи жинхэнэ байгаль хамгаалагч. Амжилт хүсье

Зочин [202.21.108.142] 2019-05-14 14:31:46

Амжилт

Зочин [103.229.122.172] 2019-05-14 13:23:47

Энэ шувууны хошуугаар хурдан морины хусуур хийдэг юм билээ морь уядаг баячуудын гангараа байх шүү.

Зочин [202.179.31.62] 2019-05-14 13:19:42

үлгэр шиг

Зочин [150.129.143.74] 2019-05-14 13:17:36

Содбилэгт баярлалаа. Амжилт хүсье!

Зочин [59.153.85.82] 2019-05-14 13:07:17

Баярлаа. Сайхан мэдээ байна. Бууны суманд оногдсон гэдэг нь л харамсмаар юм

Зочин [202.126.88.48] 2019-05-14 12:47:43

Sain hun baina. Baigali ehiin hishig iveel tanii ger buld irnee. Zov uildeltei hunii huvi zaya sain saihan yavna. Bayarlalaa.

zochin [103.80.210.64] 2019-05-14 12:38:49

nutgiin zaluu sain uils buteejee

Б.Содбилэгт [202.9.43.121] 2019-05-14 12:32:54

Пээ ямар хөөрхөн юм бэ сайхан сэтгэлт байгаль хамгаалагчид баярлалаа

Zochin [202.126.89.54] 2019-05-14 12:23:50

Bayarlalaa.Saikhan setgeltei xun bn


13 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
13 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.