2018 онд батлагдсан Монгол Улсын хуулиуд дээр Төрийн тамга дарлаа

Т.Хулан / Улстөр

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд болон УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан нар өнөөдөр 2018 онд батлагдсан хуулиуд дээр Төрийн тамга дарах ёслол үйлдэв.

Төрийн тамгыг үндэсний хээгээр чимэглэсэн мөнгөн тоног бүхий, зөөлөн торгомсог эдээр доторлосон зандан модон хайцагтай нь авчирч, Төрийн бэлгэ тэмдэгийн тухай хуульд заасны дагуу Монгол Улсын хуулийн уг эхийн эхний хуудаст дарлаа.


Төрийн тамгыг Монгол Улсын Ерөнхийлөгч барьж, Монгол Улсын Үндсэн хуулийн уг эхийн хуудас бүр дээр, Монгол Улсын хууль, Улсын Их Хурлаар соёрхон баталсан олон улсын гэрээ, Монгол Улсаас гадаад улстай дипломат харилцаа тогтоох, цуцлах тухай Улсын Их Хурлын шийдвэрийн уг эхийн эхний хуудас дээр тус, тус дардаг байна.

Төрийн тамга нь Үндсэн хуулийн арван хоёрдугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар дөрвөлжин хэлбэртэй, голдоо Төрийн сүлдтэй сүлдний хоёр талаар Монгол Улс гэсэн бичээстэй, арслангийн дүрс бүхий бариултай байдаг.


Сэтгэгдэл

Дарахад авъяас хэрэгтэй. [202.131.228.118] 2019-05-15 10:18:39

Гэхдээ энэ тамганы тосыг нь тохируулахгүй бол ...

Зочин [202.131.227.51] 2019-05-15 05:17:57

Эхний хуудас дээр дараад арынхыг нь засахад амар гээд үлдээв үү

Зочин [103.212.116.15] 2019-05-15 02:58:03

ШОУДАХ ЮМАА Ч ОЛОХ ЮМ АА.ХУУЛИБ ТАМГАЛАХ Ч ЯАХАВ, ДАГАЖ ИӨРДӨХ Л ЧУХАЛ.

ХАЧИН ЮМ БАЙДЫМ БАЙНА [202.179.25.213] 2019-05-15 02:05:58

ХАЧИН СОНИН Л ЮМ БОЛООД БАЙХЫН. ИХ ХУРЛЫН ДАРГА САНАЛ ХУРААЛАА АЛХ ЦОХИЛОО ХУУЛЬ БАТЛАГДДАГГҮЙ БОЛЖ БАЙНА УУ... . ТАМГЫН ДАРГА ТАМГАЛАХГҮЙ ГЭВЭЛ ЕР ЯАХ УУ. ХУУЛЬ БАТЛАГДААГҮЙ АЛБАЖААГҮЙ БОЛОХ УУ


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.