З.Энхболд: Эрүүгийн хуулийн зөрчил, хийдлийг арилгахтай холбоотой саналаа Ц.Нямдоржид хүргүүллээ

Т.Хулан / Улстөр

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд өнөөдөр Эрүүгийн хуулийн зарим зүйл заалтын зөрчил, хийдэл, хэрэгжилт болоод эрүүгийн хууль тогтоомжийг боловсронгуй болгох асуудлаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржид санал, дүгнэлт хүргүүллээ.

АРГА ХЭМЖЭЭ АВАХ ТУХАЙ АЛБАН БИЧИГТ:

Эрүүгийн хууль шинэчлэгдэн, мөрдөгдөж эхэлснээс хойш хоёр жил шахам хугацаа өнгөрлөө. Энэ хугацаанд уг хуулийн зарим заалт эрүүгийн эрх зүйн нийтлэг жишиг, суурь зарчимтай илт зөрчилдсөнөөс гадна хүний эрх, нийгмийн шударга ёсны хэм хэмжээ, агуулгыг алдагдуулах ноцтой үр дагавартай байсан нь тодорхой болоод байна.

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 7-д зааснаар Хууль зүй, дотоод хэргийн сайд эрх зүйн шинэтгэл, хууль тогтоомжийн системчлэл болон гэмт хэрэгтэй тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх зэрэг тодорхой асуудлуудаар бодлогын төлөвлөлт, боловсруулалт, дүн шинжилгээг хийх, үнэлгээ өгөх ажлыг эрхлэх үүрэгтэй.

Энэ үүргийнхээ дагуу Хууль зүй, дотоод хэргийн сайд болон яамны зүгээс эрүүгийн хууль тогтоомжийн хүрээнд үүсээд байгаа ноцтой үр дагавар бүхий асуудлуудад гол анхаарлаа хандуулж, шуурхай ажиллах шаардлагатай юм.

Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлд гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг заахдаа дэлхийн улс орнуудад тогтсон нийтлэг жишгээс ангид байдлаар эрх зүйн алдаа хийдэлтэйгээр томьёолж хуульчилсан нь өнөөдрийн хүндрэл бэрхшээлийг бий болголоо. Тиймээс Эрүүгийн хуульд байгаа дараах асуудлыг анхаарч, зөрчил, хийдлийг нь засаж залруулах шаардлагатай гэж үзэж байна.

Үүнд:

Ерөнхийлөгчийн саналд,

  • Дэлхийн ихэнх улс оронд гэмт хэргийн ангилалтай нь уялдуулж хөөн хэлэлцэх хугацааг ямар нэгэн хийдэлгүйгээр тогтоодог байтал манай эрүүгийн хуульд гэмт хэргийн ангиллаас хамааралгүй зөвхөн хорих ялын шалгуураар хэт явцуу нөхцөлөөр тогтоосон;
  • Эрүүгийн хуулийн тусгай ангид зөвхөн торгох ялтай буюу хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг хэрхэн тоолохыг орхигдуулсан;
  • Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт нь мөн зүйлийн 2 дахь хэсгийн заалттай зөрчилдсөн. Өөрөөр хэлбэл, гэмт хэрэг үйлдсэнээс хойш энэ хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрвөл яллагдагчаар татаж болохгүй гэж заасан атлаа уг хугацааг анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл тоолохоор заасан нь хуулийн хэрэглээнд ойлгомжгүй, хүндрэлтэй байдал бий болгосон. Дээрх хоёр нөхцөл байдлыг чухам алинаар нь тооцох эсэхэд эргэлзээ төрөх нөхцөл бий болсон. Чухам ямар тохиолдолд гэмт хэрэг үйлдсэнээс хойш шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хугацааг хөөн хэлэлцэх хугацаанд хамруулах нь тодорхойгүйн дээр гэмт хэрэг үйлдсэн хүнийг яллагдагчаар татсанаас хойш анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл хугацаа нь хөөн хэлэлцэх хугацаанд хэрхэн орж тооцох эсэхийг эрх зүйн ямар ч зохицуулалтгүй орхисон байна. Зүй нь ийм хоёрдмол утгатай заалт орсон тохиолдолд зөвхөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэдгийг нь тогтоогоод хэргийг нь ял өгөхгүйгээр хэрэгсэхгүй болгох хандлага бий;
  • Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3, 1.4 дэх заалтуудаар тогтоосон гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг олон улсын жишиг, Эрүүгийн загвар хууль болон Герман, Франц, ОХУ зэрэг орнуудтай харьцуулахад харьцангуй богино хугацаагаар буюу хэт багаар тогтоосон;
  • Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт заасан хорих ялын дээд, доод хязгаараас өөрөөр хуульчлагдсан нөхцөл эрүүгийн хуулийн тусгай ангид нь цөөнгүй тусгагдсан нь хөөн хэлэлцэх хугацааг тооцох, хэрэглэхэд түвэгтэй байдлыг бий болгосон. Жишээ нь, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн (Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх) 2 дахь заалтад заасан гэмт хэрэгт 6 сараас 2 жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан. Энэ гэмт хэрэгт хөөн хэлэлцэх хугацааны алийг авах нь ойлгомжгүй, эргэлзээтэй. Үүнтэй адил төстэй гэмт хэргүүдэд (17.1.1, 17.2.1, 17.3.1, 22.10.1 г.м) хөөн хэлэлцэх хугацааг тооцох боломж алдагдсан. Эрүүгийн хуульд хуульчлагдсан 209 төрлийн гэмт хэргээс 84 зүйл, хэсэгт заасан гэмт хэрэгт хөөн хэлэлцэх хугацааг хэрхэн тоолох нь эргэлзээтэй, хийдэл, зөрчилдөөнтэй байна;
  • Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн илтэд зөрчилтэй, хийдэлтэй заалтуудаас шууд шалтгаалж мөрдөгч, прокурор, шүүгч нар гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг дур зоргоороо өөрсдийн үзэмжээр буруу тайлбарлан хэрэглэх зохисгүй практик бий болоход хүрч байна. Жишээ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан эрүүгийн хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэх зохицуулалт тусгагдсан. Үүний хүрээнд авч үзвэл эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөлийг удирдлага болгон “Гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн тухайн шүүхээр хэргийг шийдвэрлэх хүртэл эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хугацааг тоолж, шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх нөхцөл бүрдэн, улмаар ял завших боломжийг нэмэгдүүлсэн

Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн яллагдагчаар татах өдрийг хүртэл тоолно гэсэн заалтыг хуулийн төсөл хэлэлцэгдэх явцад Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны дарга, гишүүд тогтсон дэг, процедурыг зөрчин өөрчилж “Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл тоолно” гэж өөрчилсөн. Ингэснээр авлигын болон эдийн засгийн гэмт хэргүүдийн мөрдөн шалгах ажиллагааг субьектив санаа зорилгоор хэт удаашруулж гэмт хэрэгт холбогдсон албан тушаалтнуудад ял завших боломжийг олгох хүндрэл үүсэж байгаагаас гадна хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэдэг шалтаг үндэслэлээр олон нийтийн анхаарлыг татсан цөөнгүй хэргүүдийг хэрэгсэхгүй болгох ноцтой нөхцөл бүрдээд байна. Иймд Эрүүгийн хуулийн зөрчил, хийдлийг арилгах, эрүүгийн хууль тогтоомжийг боловсронгуй болгож сайжруулах чиглэлд шуурхай арга хэмжээ авахыг хүсэхийн зэрэгцээ харгалзвал зохих дараах саналыг хүргүүлж байна гэжээ.


Сэтгэгдэл

Зочин [202.9.43.83] 2019-05-16 03:00:41

Ингэж шуугиж байх сайхан юм. Ямар бидэнд хийх ажил байх биш,байсан ч хийхгүй юм чинь. Өшөө хаана хнн гэгч юу гээч хулхи юм хийсэн байна мэдээлээд байгаарай сэтгүүлчиддээ,Та нар л ажилтай байгаа шүү,бусдыг бодвол

Зочин [66.181.170.73] 2019-05-16 01:46:08

ЭНДЭЭС ЮУ ХАРАГДАЖ БАЙНА ГЭХЭЭР 2016 ОНД МАН ЯЛЖ ТӨРИЙН БҮХ ШАТАНД 60 ТЭРБУМ ЖДҮЧИД ГАРСНЫ ДАРАА НЯМБААТАР, РАДНААСЭД НАР НАМЫН ДААЛГАВРААР САНААТАЙГААР ЭРҮҮГИЙН ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛЖ, ТӨРИЙН АЛБАН ТУШААЛТНУУДДАА ХЭРЭГ ҮЙЛДЭЖ ХАРИУЦЛАГААС МУЛТРАХ ХУУЛИЙН БОЛОМЖ БҮРДҮҮЛЖ ӨГСӨН НЬ ОБЪЕКТИВ ТАЛЫН СУБЪЕКТИВ ШИНЖЭЭРЭЭ БАТЛАГДАЖ БАЙНА. АЛИВАА ЗҮЙЛИЙН УЧИР ШАЛТГААНЫГ ЖООХОН УХДАГ ХҮНД БОЛ ИЛХЭН ХАРАГДАЖ БАЙНА ШҮҮ ДЭЭ. ТА НАР ӨӨРСДИЙГӨӨ УХААНТАЙ ГЭЖ БОДОЖ БАЙНА УУ, ҮГҮЙ ШҮҮ ХАРИН Ч ТА НАР ШИГ ТЭНЭГ ХҮМҮҮС БАЙХГҮЙ БАЙХ.

Зочин [66.181.170.73] 2019-05-16 01:15:38

ӨНГӨРСӨН БОРООНЫ ХОЙНООС ЦУВ НӨМРӨВ ГЭГЧ БОЛЖ БАЙНА Л ДАА. ШҮҮГДЭГЧИЙН ЭРХ ЗҮЙН БАЙДЛЫГ ДОРДУУЛСАН ЭЭРҮҮГИЙН ХУУЛИЙГ БУЦААН ХЭРЭГЛЭХГҮЙ, ХАРИН ДЭЭРДҮҮЛСЭН ХУУЛИЙГ БУЦААН ХЭРЭГЛЭДЭГ. ТЭГЭХЭЭР ЮУ ГЭСЭН ҮГ ВЭ ГЭХЭЭР НЭГЭНТ ХӨӨН ХЭЛЭЛЦЭХ ХУГАЦАА ДООЦСОН ХУУЛЬ БАТЛАГДСАН Л БОЛ ӨӨРЧИЛСӨН ЭСЭХЭЭС ҮЛ ХАМААРААД ОДОО ШАЛГАГДАЖ БАЙГАА ХЭРГҮҮД ХЭРЭГСЭХГЙ БОЛНО. ХАРИН ХУУЛЬ ӨӨРЧИЛСӨН ӨДРӨӨС ХОЙШ ҮЙЛДСЭН ХЭРГҮҮД ХӨӨН ХЭЛЭЛЦЭХ ХУГАЦАА ТООЦОГДОХГҮЙ. ЭРҮҮГИЙН ХУУЛЬ ГЭДЭГ ЧИНЬ ИЙМ ОЛОН УЛСЫН ХЭМ ХЭМЖЭЭ ЗАРЧИМД ҮНДЭСЛЭЖ БАЙДАГ БОЛОХООР ЭРГҮҮИЙН ХУУЛИАР НЯМБААТАР РАДНААСЭД МЭТИЙН ШАЛДАР БУЛДАР ГАНЬ ЭРС ОРОЛДОЖ ЯАЖ БОЛМОЙ. НЭГ БУРУУ ХИЙВЭЛ ЗАСАВЧ БОЛОХГҮЙ АЖГУУ.

БАЙНГЫН ХОРООН ДАРГАД [202.131.236.158] 2019-05-16 00:54:52

РАДНААСЭДЭЭ 3 САЯ МОНГОЛЧУУДЫН ЭРХ АШГААС 3 ГЭМТ ХЭРЭГТЭНИЙ ЭРХ ЧУХАЛ УУ? ЯАЖ ЧАДАЖ БАЙНА АА

Зочин [66.181.161.81] 2019-05-15 18:52:39

Mongolchuudiig akj duusgana

Зочин [103.26.194.197] 2019-05-15 14:22:42

Эхлээд баттулгаас дараа чи

Өвгөн [103.10.23.116] 2019-05-15 12:53:51

Шүүхээр шийдэгдээгүй гэмэт хэрэгт хөөн хэлэлцэх хугцаа гэж байх ёсгүй Гэмэт хэрэг хэзээч хуучардахгүй Гэмэт хэрэгтээн ял шийдгүүлээд суллагдсан хүнд хэрхийн зүүл ангаас болож ял шийтгэгдэж байгаагүй болох хуцааг хөөн хэлэлцэх хугцаа гэж үздэг Энэ бол тухайн хүн хөөн хэлэлцэх хугцаа нь дуусаагүй байхад дахин гэмэт хэрэг хийх юм бол давтан гэмэт хэрэгтэн гэж ялын бодлог хүндэрэх учиртай юм Ийм ч байх ёстой

Зочин [66.181.186.170] 2019-05-15 16:23:36

Чиний бичсэнийг уншихаас ой минь гутаж байна. Яагаад гэвэл эхлээд зөв бичгийн дүрмийн алдаагүй бичээч дээ. Зөв уншиж бичиж чаддаггүй хүн хэзээ ч зөв сэтгэдэггүй юм. Төрөлх хэлээрээ шүү

Зочин [66.181.161.119] 2019-05-15 11:24:46

Угтаа бол Монголчууд "хэрэг хэзээ ч хуучирдаггүй" гэдэгсэн. Нямдоржтонгууд баригдахгүй бол хэрэгсэхгүй гэсэн заалт орондоо хийчихсэн юм байна даа.

Зочин [83.23.240.89] 2019-05-15 10:17:40

Ehleed ooroosoo ehel hulgaicha

Зочин [202.9.42.193] 2019-05-15 09:49:58

Раднаасэд хулгайч ялаа үүр

иргэн [192.82.66.196] 2019-05-15 09:31:02

Улс орныг хохироосон гэмт хэрэг хуучрахгүй,хулгайчид хулгайчаараа л байна шүү дээ.


12 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
12 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.