Д.Эрдэнэбат: Засгийн газрыг тогтворгүй байдал руу явуулж байна

Т.Хулан / Улстөр

УИХ дахь Ардчилсан намын зөвлөлөөс Засгийн газрын сайд 10 сая ам.долларын авлигал авсан гэх мэдээлэлтэй холбоотой асуудлаар мэдээлэл авах хүсэлтээ өнөөдөр /2019.05.16/ Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хүргүүллээ. Сүүлийн үед хэвлэл мэдээлэл, олон нийтийн сүлжээгээр Засгийн газрын нэг сайд сая ам.долларын авлига авсан байж болзошгүй, хууль хяналтын байгууллага нягталж байгаа гэх мэдээлэл гарч байгаа учраас Засгийн газрын танхимын гишүүн авлига авсан эсэх асуудалд албан ёсны байр сууриа илэрхийлэхийг хүсчээ.

Энэ талаар УИХ АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат "Нэг сайд ийм их хэмжээний мөнгөний авлигын асуудалд нэр холбогдсон нь Засгийн газрыг өөрийг нь тогтворгүй болгох чиглэл рүү явж байна. Энэ их ноцтой асуудал. Энэ яриад өнгөрөх асуудал биш. Бүх сайд энэ талаар байр сууриа илэрхийлж байгаа нь энэ асуудал олны анхаарлын төвд орсон сэдэв мөн байна гэсэн үг. Уул, уурхайн сайд мэдээлэл хийхдээ "Ерөнхийлөгчийн айлчлалаар хамт явсан нэг сайдтай холбоотой" гэсэн утгатай юм ярьсан байна лээ. Энэ талаар тодруулж өгөхийг У.Хүрэлсүхээс хүссэн" гэв.

Энэхүү мэдээлэлд,


Сэтгэгдэл

Эр [116.112.66.6] 2019-05-16 23:00:15

Одоохон илэрээд гараад ирнээ авсан өгсөн нь тодорхой байгаа Жэнко ах хэн авсныг нь мэдэж байгаа

Иргэн [203.91.115.37] 2019-05-16 15:50:02

Хятадууд Монголчуудын дунд яс хаяж бид хэрэлдсээр Яг үнэндээ хятадууд нэрииг нь хэлэхгүй яасан юм бэ

Zochin [150.129.140.22] 2019-05-16 11:32:00

Medegdel hiij sandaraad bgaa said nar l asuudaltai gesen ug.Tiimees tednees l ehelj shalgah heregtei.

Бөлдөг толгой [150.129.143.74] 2019-05-16 10:39:06

Хууль хяналтын байгууллага нягталж байна гэж байхад ЕС юу хэлэх юм бэ? Ямар хачин юм асуудаг юм бэ маанаг юм шиг. 2-т. АНус- ын зөвлөл гэж юм байхгүй. Байхгүй юманд дарга ч гэж балуу нь байх вэ???

би [202.70.44.46] 2019-05-16 08:55:30

чиний манангийн улс орноо худалдахын хажууд энэ юу ч биш, хүзүүгүй та хоёр хэдэн тэрбум доллар цусалдаг билээ.

Зочин [202.131.225.150] 2019-05-16 08:52:52

хятадын цагдаагаар шалгуул

хх [202.55.191.194] 2019-05-16 08:43:31

наадах чинь илрэхгүй шдээ битгий худлаа сенсацлаад бай


7 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
7 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.