Даваа гарагаас нийтийн тээврийн чиглэлд өөрчлөлт орно

М.Амаржаргал / Нийгэм

Ирэх даваа гаригаас автобусны чиглэлд өөрчлөлт орж буй талаар Нийтийн тээврийн газраас өнөөдөр /2019.05.17/ мэдээлэв. Тодруулбал, нийтийн тээврийн үйлчилгээг иргэдэд хурдан шуурхай хүргэх зорилгоор экспресс чиглэлийг нэвтрүүлжээ. Энэ нь иргэд таван шараас зүүн дөрвөн зам хүртэл ердөө 10-15 минут зарцуулах боломж бүрджээ. Тодруулбал, шинээр гурван экспресс чиглэлийг нээсэн нь зөвхөн тогтоосон тодорхой зогсоолуудад л зогсож үйлчлэх юм. Тухайлбал, иргэдийн хамгийн их дамжин суудаг таван шар, саппоро, 10 дугаар хороолол, Ард кино театр зэрэг тодорхой зогсоолоос иргэд зорчих боломжтой ба бүх автобусны буудал бүрт зогсохгүй юм байна. Экспресс чиглэл нь дараах чиглэлүүдэд үйлчилнэ.

-ЭКСПРЕСС ЧИГЛЭЛ БИЙ БОЛГОЛОО-

Экспресс 1 чиглэл: “ТАВАН ШАР-ЗҮҮН ДӨРВӨН ЗАМ”:

  • Энэ чиглэл нь Энхтайваны өргөн чөлөөгөөр 5 шараас Зүүн дөрвөн зам хүртэл үйлчлэх бөгөөд 5 шар, Хар хоринг, Саппоро, 10 дугаар хороолол, 25 дугаар эмийн сан, Баруун дөрвөн зам, УИД, Сүхбаатарын талбай, Өргөө амаржих газар, Зүүн дөрвөн зам гэсэн 10 зогсоолд зогсоно. Ингэснээр автобусны зогсоолуудын ачааллыг 20 орчим хувиар бууруулах боломжтой.

Экспресс 2 чиглэл: “ТАВАН ШАР-БӨМБӨГӨР-ХӨГЖИМ БҮЖИГ”:

  • Энэ чиглэл нь 5 шараас хойгуураа буюу Самбуугийн гудамжаар шуурхай үйлчлэх чиглэл бөгөөд 5 шар, 32 дугаар байр, Саппоро, 10 дугаар хороолол, 25 дугаар эмийн сан, Элба дэлгүүр, Бөмбөгөр худалдааны төв, Чингэлтэй дүүрэг, МУИС, Хөгжим бүжгийн коллеж гэсэн 10 зогсоолд үйлчилнэ. Ингэснээр автобусны зогсоолуудын ачааллыг 25 орчим хувиар бууруулах юм байна.

Экспресс 3 чиглэл: “ЗУНЖИН-7 БУУДАЛ-АРД КИНОТЕАТР-ТЭЦ3”

  • Энэ нь босоо чиглэлд буюу Зунжин худалдааны төвөөс ТЭЦ-3 хүртэл шуурхай үйлчлэх боломжийг бүрдүүлжээ. Долоон буудал, 17 дугаар сургууль, 32-ын тойрог, Хүнсний дөрөвдүгээр дэлгүүр, Ард кино театр, Баянгол зочид буудал, 120 мянгат, Ажилчдын соёлын ордон, Таван богд компани, ТЭЦ-3 гэсэн 12 зогсоолоос иргэд зорчих юм. Ингэснээр Чингисийн өргөн чөлөөний цэгүүдийн ачаалал 20 орчим хувиар буурна. Нийт 10 минут орчим хугацааг зарцуулна.

Ч:30А, Ч30Б ЧИГЛЭЛҮҮДИЙГ НЭГТГЭЖ, Ч:30 ШИНЭ ЧИГЛЭЛИЙГ НЭВТРҮҮЛЛЭЭ

Үүнээс гадна нийтийн тээврийн үйлчилгээнд Ч:30 гэсэн шинэ чиглэлийг нэвтрүүлжээ. Ингэснээр Дамдинсүрэнгийн гудамж орчимд нийтийн тээврээр үйлчлүүлэх боломжгүй хүмүүст эл үйлчилгээ хүрч байгаа юм байна. Энэ чиглэл нь хотын бүх чиглэлд зорчих боломжтой гэдгээрээ онцлог аж. Тодруулбал, "Жанжин клуб-Дамдинсүрэнгийн гудамж-МУБИС-Ард кино театр" чиглэлд өөрчлөлт орж БЗД-ийн 6, 12, 13, 14, 18 дугаар хорооны иргэдийн санал хүсэлт зорчих эрэлтэд нийцүүлж одоогийн Ч:30а "Жанжин клуб-Зүүн дөрвөн зам-МУБИС-Ард кино театр", "Ч:30б Жанжин клуб-Дамдинсүрэнгийн гудамж-МУБИС-Ард кино театр" чиглэлүүдийг нэгтгэн нэг чиглэл болгожээ.

Мөн богино эргэлийн Ч:71 “Дүнжингарав-Баянмонгол хороолол-Хүннүш 2222-Төв цэнгэлдэх хүрээлэн” гэсэн шинэ чиглэлийг нэвтрүүлжээ. Нийтийн тээврийн үйлчилгээ хүрээгүй суурьшлын цэг болох Энканто хотхон, Хүннү 2222, Академи хотхоны иргэд энэ чиглэлээр үйлчлүүлэх боломжтой. Тус чиглэл нь Энхтайваны өргөн чөлөөний ачааллыг нэмэгдүүлэхгүй ба 120 мянгат хүргэснээр хотын аль ч цэгт хүрэх боломж бүрдэж байгаа аж.


Сэтгэгдэл

Zochin [202.9.44.202] 2019-05-19 06:45:12

Баянзүрх дүүргээс төв замаараа Яармаг, Нисэх чиглэлийн автобус явуулж болдоггүй юмуу. 50 номерын автобус хүлээж, өвлийн хүйтэнд буудал дээр олон хүн зогсож, ид ачаалалтай үед чихцэлдэж сууцгаадаг. Хотын үйлчилгээнд яармаг нисэхийн автобусны эдэлгээ муудаж, дизель үнэртсэн цонх эд анги нь түжигнэж дуугарсан автобустай болжээ. Хүнийхээ эрүүл аюулгүй байдлыг бодмоороо...

Зочин [64.119.24.8] 2019-05-18 13:15:02

Зурагт-Яармаг 54 чиглэлийн автобусыг нэмж явуулж өгөөч, 30-40 минут хүлээж байж автобусандаа суух юм. Эргэлт УДААН байна.

Зочин [59.153.113.185] 2019-05-17 23:20:51

10 хороололоос нарны гүүр давсан чиглэл, 10 хороололоос Сансарын хойд чиглэлээр явах маршрут гаргавал зүгээр

зочин [59.153.85.74] 2019-05-17 16:23:19

Чиглэл-29 ийг эхний автобусыг эцсээс нь явуулдаг болгоочээ. 20-р хорооноос эхний автобус нь мөд хөдлөхгүй. Тэрийгээ маршрутаасаа харчихаад эцсээс явдаг автобус нь мөд явдаггүй, замдаа таарсан автобусны жолооч нартайгаа яриад зогсчихдог. Арга хэмжээ аваачээ.

Зочин [66.181.189.11] 2019-05-17 10:07:06

Narnii guureer 4n zam bumbuguruur 3.4r horoolol gesen marshruut negeechee

tumee [150.129.142.117] 2019-05-17 07:57:31

express uilchilgee mash zuv yum Urd ni 1990 d ond express yavdag baisna ch de Odoo gol ni express oroinii tsagaa shunii 12 bolgomoor baina 10 geed avtobus zogschdog

Иргэн [139.5.218.213] 2019-05-17 07:55:30

Буянт ухаа 2 с шууд 3 эмнэлэг орох богино эргэлт шаардлагатай Ингэжбайж наад экспрес.чинь. улам утгатай болно Буянт ухаа 2 120 гэж байгаа нь.оновчтой биш байгаа

бна [202.179.25.99] 2019-05-17 10:23:57

Буянт Ухаа 2 120 харин ч эрэлттэй зорчинч ихтэй шүү.

Зочин [66.181.161.17] 2019-05-17 07:42:59

дарь эхийн автобусны чиглэл тоог нэмээд оройны цагыг уртасгаач хар эрт буугаад алга болдог тоосгоны үйлдвэр -3,4 гэсэн автобус урин цаг болохоор хүмүүсийн ажил алба орой тардаг болдог шүү дээ орой болохоор автобус олдохоо болидог .тэгээд 1500-2000 төгрөгөөр явдаг жижиг машинууд л байдаг шүү дээ үүнд анхаарч үзээчээ төв замаар тэртээ тэргүй шөнө орой автобус явж л байдаг шүү дээ .болж байгаа юмнд анхаарал хандуулсан болж харагдах юм. гэр хороололын ард түмэн хүн биш юм уу яаг боломж муу хэцүүг нь л олж харж ажиллаач!

Зочин [202.126.89.248] 2019-05-17 07:37:02

ingeed bval yu gej zagnah vii dee

Зочин [202.21.107.121] 2019-05-17 07:21:53

Ямарч ялгаагүй бас 1000 явна гэж хуцах байх даа

Zochin [202.131.232.94] 2019-05-17 07:08:37

Баян бүрдээс офицеруудын ордон хүртэл маршрут нээгээч ганц дэнжийн мянга улиастай гэж явах юм тэр удаж байж ирэх

Офицер 5 шар [202.131.230.90] 2019-05-17 06:55:46

5 шараас Офицер хүртэл явахыг л экспресс гэнэ

Зочин [66.181.176.167] 2019-05-17 06:39:10

Нарны гүүр давдаг элба бөмбөгөр ард гэсэн автобусны чиглэлийг өөрчилж 3-4 хороололоор явуулдаг болгооч ээ их хүн байгаа шүү дээ

Иргэн [66.181.176.167] 2019-05-17 06:31:11

3-4 хороололоос нар гүүр давсан чиглэл гаргаж явуулж өгөөж ээ

o.urjinsuren [66.181.161.17] 2019-05-17 06:27:21

Niseh . 3 r emneleg gesen autobusug nemelteer yuvvlmaar bna odoo dulaani ulirald 20...30 min.t huleej bna ouol bol ih daarah wm bna shu anhaaraarai

Irgen [66.181.161.82] 2019-05-17 06:24:49

Zunjin hudaldaanii tuv s Shar hadnii etses gsn avtobus ugluuduu yuruusuu irehgui irheeree hun ni pig chihtsen bagtah shingeh zaigui yavah yum.Zunjingaas Uliastai gsn shine chiglel gargaj boldoggui yumuu.

Зочин [202.126.89.209] 2019-05-17 06:08:28

Yavdag shugmara yavbal yalga bhgui adilhan tugjred l zogsono. Zamin dagu degur nisdeger hivel bolj bna. Uynih n ekspres baihavde gol chigleludin nitin teevert avtobusni toog nemegdulle gevel oilgomjtoi. Tuunes ekspres gevel yamarch tugjreld hamarahgui hugatsa hojij hurdavchlalar yavahig helne bzde.

иргэн [202.179.25.152] 2019-05-17 06:02:38

5 шар аас, эсвэл саппорагаас буянт ухаа 2 гэсэн чиглэл гаргавал ямар вэ. нисэх буянт ухаа 2 гэж явж байгаа нь зохимж муутай байгаа шүү

Ok [202.55.188.40] 2019-05-17 05:59:30

Маш их таалагдаж байна


20 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
20 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.