МОНГОЛ махны үнийн хөөрөгдөл, ХЯТАД гахай устгалтай холбоотой юу

П.Урнаа / Нийгэм

Манай Засгийн газар махны экспортыг нэмэгдүүлэхээр олон жил ажилласан. Гэвч шүлхий өвчин гардаг учраас малынх нь мах хүнсний аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага хангадаггүй гэсэн шалтгаанаар хад мөргөдөг байв.

2017 оноос махны экспорт огцом нэмэгдсэн юм. Тухайн жил манай улс 27 мянган тонн мах экспортолсон. Үүний 24 мянга нь адууных байлаа. Хүн амынхаа хэрэгцээг бүрэн хангаад, цаашид есөн сая малыг эдийн засгийн эргэлтэд оруулж, нийт 180 гаруй мянган тонн мах экспортлох боломжит нөөц байгааг ХХААХҮЯ-наас тогтоосон байдаг.

Тэгвэл сүүлийн үед махны экспорт, мах экспортлогдчоос болж үнэ хөөрөгдсөн, хомсдол үүссэн хэмээн үзэж Монголын тагнуулын тусгай ажилтнууд мах экспортлогч аж ахуйн нэгжүүдэд “мөрдлөг” хийв. Улмаар их хэмжээний мах нөөцөлснийг илрүүлсэн мэдээ дуулиан дагуулаад байна. Тодруулбал, махны бизнес эрхэлдэг, нөлөө бүхий хүмүүсээс болж, нийслэлд махны үнэ өссөн байж болзошгүй гэдэг мэдээлэл Засгийн газарт дөрвөн сувгаар ирснээр Тагнуулын байгууллагаа дайчилсан билээ.

Махны үнийн хөөрөгдөл, хомсдол үүсээд байгааг янз бүрээр тайлбарлаж, олон янзын таамаглал дэвшүүлцгээж байна. Ямартай ч Хүнс, хөдөө аж ахуйн яамнаас “Махны үнийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад хонины мах 17, ямааны мах 28, үхрийн мах 14, адууны мах 11 хувиар өссөн” гэдгийг мэдээлсэн.

Тэгвэл СNN агенлаг “Гахайн халдварт вирусээс бол Хятад Улсад 200 сая гаруй гахай устгах гэж байгаа” тухай өнөөдөр мэдээлжээ.

Хэрэв өмнөд хөршид энэ тооны гахай устгалд орвол юу идэх вэ гэдэг асуулт хамгийн тэргүүнд урган гарна. Үүнээс улбаалж хөрш зэргэлдээ улс орнуудаасаа хямд үнээр, их хэмжээгээр мах татах шаардлага үүссэн нь ойлгомжтой. Монголд махны үнэ өсөж, хомсдол үүсээд байгаа нь дээрх шалтгаантай холбоотой байж магад гэсэн мэдээлэл ч мөн байгаа юм.

Хоёр хоногийн өмнөх буюу тавдугаар сарын 15-ны өдрийн судалгаагаар махны үнийг байдал:

-Хонины ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 21.03 хувиар буюу 1,840 төгрөгөөр өссөн,

-хонины цул махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 31.48 хувиар буюу 2,833 төгрөгөөр өссөн

-Үхрийн ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 23.78 хувиар буюу 2,269 төгрөгөөр өссөн

-үхрийн цул махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 23.62 хувиар буюу 2,701 төгрөгөөр өссөн

-Адууны ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 36.3 хувиар буюу 2,450 төгрөгөөр өссөн,

-ямааны ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 37.5 хувиар буюу 2,400 төгрөгөөр тус тус өссөн байна.


Сэтгэгдэл

зочин [139.5.216.82] 2019-05-18 01:57:17

За байз Австрал, Шинэ Зеландаас мах авахаар гэрээ хийж байгаа ( ухэр, хонь ) гэрээ амжилттай болбол 1 кг махыг 3000 тогрогоор зарах бодол байна.

Зочин [176.179.165.203] 2019-05-17 19:42:06

Mongoliin uvchtei maliin mahiih haana ch avahgui

mah [182.93.6.138] 2019-05-17 14:27:35

АНХААР. Тэнгүүдээ монгол мах гэдэг чинь бидний баялаг үнтэй болж байгаа бол маш сай шүү дээ! Гадаад хүмүүүс мах идэж байгаа чи бид мах идэх бол малаа маллаад үнтэй заруул сайн биздээ! Хотод пүрүүс унж тэнж байхаас малаа чанаржуулаад үнтэйзаруул монгол мах дэлхийд гарна. Төрийн сайдуудаа худлаа мах үнтэй болчиллоо гээд улс төр хийхээ бол !!!!!!'

Зочин [122.201.21.181] 2019-05-17 15:23:01

Mah mini iim helgii yum uu iim chadbargui archaagui yum uu.bichih durtaitegeed abah yumgui aldaa.zub bichij sur.sur sur bas dahin sur.

Зочин [64.119.21.226] 2019-05-17 13:31:26

Эрээнд шинэ Зеланд хонины мах зарж байхтай таарсан Хятад Монголын махаар дутаад байгаа юм харагдаагүй. Олон жил дэлхий даяар махны эксдорт хийж байгаа илүү өндөр стандарттай Өмнөд Америкийн орнууд, Австрали, Шинэ Зеланд, Өмнөд Африк гээд дэлхийн хамгийн том зах зээлд гарах гэсэн орнууд хятадын гадаа очерлож байхад бид архичдын сэтгэлгээгээ яриад тэнэгтээд л сууж байх юм.

Зочин [77.189.134.156] 2019-05-17 20:56:39

Shine zelandiin honinii mah chine huragnii mah, muuhai nyaltgar idehed ih evgui

irgen [202.9.42.95] 2019-05-17 13:27:07

unen bh

иргэд. [202.131.230.19] 2019-05-17 08:22:19

хөв сгөлиинхэн бас юу ч билэ дэ. далдагнаж дууриагаад.улаанбаатараас ч илүү үнэтэи махтаи баих юм наад махыг чинь авч чадахаар тиим цалин нэмээгүи э.авч чадахгүи .төсвиинхэн өлсөөл сууж баихаас_ ядаж наад заваан үс ноос шороотои махаа цэвэрлээрэи: заваан юм нууд хяналтиин албаниихан гэж захын заваан мах зардаг гаруудаа бүр шалгахгүи баисаар давруулчихсан газар юм баина махны үнэ нь гаарчихсан газар нэг баина даа монголд.хөвсгөл..


8 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
8 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.