Маргааш экспресс автобус НИЙСЛЭЛЧҮҮДЭД үйлчилж эхэлнэ

М.Амаржаргал / Нийгэм

Таван шараас Зүүн дөрвөн зам руу, эсвэл Таван шараас Хөгжим бүжгийн коллеж хүртэл маш яаралтай ирэх гэсэн хэн хүнд нийтийн тээврийн экспресс чиглэл нээгдэж байгааг дуулгахад таатай байна. Нийслэлийн Засаг даргын 2019 оны “Нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулах тухай” 01 тоот албан даалгавар, Улаанбаатар хотын Ерөнхий Менежерийн 2019 оны “Нийтийн тээврийн үйлчилгээний чанар, соёл, хариуцлагыг сайжруулах тухай” 02 тоот албан даалгаврын хүрээнд Нийтийн тээврийн үйлчилгээний газраас гурван экспресс чиглэл нээж байгаа.

image

Экпсресс 1 чиглэл нь “Таван шар-Зүүн зам” гэсэн чиглэл буюу Энхтайваны өргөн чөлөөгөөр Таван шараас Зүүн дөрвөн зам хүртэл ердөө 10-хан зогсоолд зогсох шинэ төрлийн үйлчилгээ гэсэн үг л дээ. Тодруулбал, Таван шар, Хархорин, Саппоро, 10 дугаар хороолол, 25 дугаар эмийн сан, Баруун дөрвөн зам, Улсын их дэлгүүр, Сүхбаатарын талбай, Өргөө амаржих газар, Зүүн дөрвөн зам гэсэн 10 зогсоолд л зогсож, иргэдэд шуурхай үйлчилнэ. Ингэснээр оргил ачааллын үеэр хамгийн их ачаалалтай байдаг зогсоолуудын ачааллыг 20 орчим хувиар бууруулж, ашиглалтын хурдыг нэмэгдүүлснээр иргэдийн зорчилтод зарцуулах хугацааг 15 минутаар багасгах юм байна.

Таван шар-Зүүн зам хүртэл “32 дугаар байр”, “Гуравдугаар эмнэлэг”, “ТБД андууд” гэх мэт тав, зургаан буудал дээр автобус зогсохгүй, алгасахад л иргэдийн цагийг ийн хэмнээд зогсохгүй оргил ачааллын үеэр Улаанбаатар хотын замын түгжрэлийг бууруулахад тодорхой хэмжээгээр хувь нэмэр оруулах байж шүү дээ. Яарч сандарсан үед тэр олон зогсоолыг “үзэн ядмаар” санагдах үе бишгүй гардаг. Тэгвэл одоо олон хүний хүсэл сонирхол, эрэлт хэрэгцээнд нийцсэн үйлчилгээг хотын Захирагч С.Амарсайханы өгсөн 30 хоногийн хугацаатай албан даалгаврын дагуу нийтийн тээврийнхэн нэвтрүүлж эхэллээ. Даваа гаригаас нийтийн тээврийн үйлчилгээнд нэвтрэх экспресс чиглэл бол үндсэн чиглэлээс гадна, нэмэлтээр явуулж байгаа шинэ үйлчилгээ гэдгийг иргэдэд сануулах нь зүйтэй болов уу.

image

Экпсресс 2 чиглэлийн автобус нь “Таван шар-Бөмбөгөр-Хөгжим бүжиг” гэсэн маршрутаар үйлчилнэ. Энэ нь Таван шараас хойгуураа буюу Самбуугийн гудамжаар зорчих чиглэл бөгөөд Таван шар, 32 дугаар байр, Саппоро, 10 дугаар хороолол, 25 дугаар эмийн сан, Элба дэлгүүр, Бөмбөгөр худалдааны төв, Чингэлтэй дүүрэг, МУИС, Хөгжим бүжгийн коллеж гэсэн 10 зогоолд зогсож, иргэдэд түргэн шуурхай үйлчлэх юм. Мөн л гурав, дөрвөн зогсоол алгассанаар Энхтайваны өргөн чөлөө болон Самбуугийн гудамжны ачаалал ихтэй цэгүүдийн ачаалал 25 орчим хувиар буурч, хамгийн их зорчилт, эрэлт үүсдэг их сургуулиудын бүсэд шуурхай хүрэх боломжтой болох юм. Мөн тухайн гудамж, замаар дайран өнгөрөхөд зарцуулах хугацаа бусад чиглэлүүдтэй харьцуулахад 10 минутаар багасна гэдэг судалгааг Нийтийн тээврийн үйлчилгээний газраас хэдийн гаргажээ.

image

Экпсресс 3 чиглэл нь “Зунжин-7 буудал-Ард кино театр-ТЭЦ3” гэсэн босоо чиглэл аж. Өөрөөр хэлбэл, Зунжин худалдааны төвөөс ТЭЦ-3 хүртэл ард иргэдэд шуурхай үйлчлэх бөгөөд 7 буудал, 17 дугаар сургууль, 32-ын тойрог, Хүнсний IV дэлгүүр, Хүнсний I дэлгүүр, Ард кино театр, Баянгол зочид буудал, 120 мянгат, Ажилчдын соёлын ордон, Таван богд компани, ТЭЦ-3 гэсэн 12 зогоолд л зогсох юм билээ. Ингэснээр босоо тэнхлэгтээ буюу Чингэлтэйн өргөн чөлөө, Чингисийн өргөн чөлөөний ачаалал ихтэй цэгүүдийн ачаалал 20 орчим хувиар буурахын зэрэгцээ зорчилтын хугацаа ч бусад чиглэлүүдтэй харьцуулахад 10 минутаар багасах гэнэ.

“Экспресс чиглэлд явж байгаа автобусыг яаж ялгах юм бол” гэж зорчигч та асуух гэж байна уу. “Экспресс 1: Таван шар-Саппоро-МУБИС-Зүүн дөрвөн зам”, “Экспресс 2: Таван шар-Саппоро-Бөмбөгөр-МУИС-Хөгжим бүжиг”, “Экспресс 3: Зунжин-7 буудал-Ард кино театр-120 мянгат” гэсэн том улаан бичигтэй хаягийг урдаа болон хажуудаа хадсан байгаа шүү.


Сэтгэгдэл

mal mini [150.129.142.44] 2019-05-20 06:06:36

chamaig hotiin darga bolsnoos hoish tugjrel bur ihslee. negdugeer egneegeer mashinuud chuluutei yavdag bolloo. naad duremee heregjuuleech. yun express avtobus. bitgii maltaad bai

nyamdavaa [66.181.167.34] 2019-05-20 05:34:03

5 sharas horoololruu bhguimu

Зочин [66.181.179.10] 2019-05-20 03:28:30

Жолооч нар өдөр бүхэн маш их мөнгө бэлнээр авч бн авчил байг уу. Өөрч юмгүйдээ ажилаа хийгээл

Зочин [59.153.87.48] 2019-05-20 03:15:18

мөнгөний хайрцагаа байршуулаачээ. жолооч нар чинь өдөр бүр 50,000-60,000 төгрөг бэлэн кармалаад байна шүү дээ

зочин [202.179.31.242] 2019-05-20 02:17:37

Экспресс автобус гаргаж үйлчилж байгаа нь сайшаалтай байна. Дээрх 3 чиглэлийг харахад зарим зогсоолыг алгасах боломж байх шиг. Хэрвээ тэгвэл иргэд хүрэх газраа улам хурдан хүрэх боломж бүрдэнэ, нийтийн тээврийн эргэлт ч хурдан болно. Гэхдээ туршиж үзээд чиглэлүүдийн зогсоолыг дахин өөрчлөх талаар шийдэх бизээ. Амжилт хүсье.

Зочин [133.5.11.10] 2019-05-20 03:16:47

Sandal neg bna. Ofoohondoo minii bodloor 1. 10 khoroolol, Sukhaatariin talbai, 2. 10 khoroolol,Elba, Muis 3. 17, 1r delguur, Bayanhol zochidbuudal gesen zogsooluud hasagdah bolomjtoi sanagdaj bgaach, Yavuulaad turshij bgaad zuv zuutei too batimtsd tulguurlan hasah bi deer bh l daa

Дава [107.167.104.28] 2019-05-19 16:56:55

Сүрьеэ өвчин ийм хурдацтай тархаж байгаа үед нийтийн тээвэр бол бактериологийн зэвсэг л гэсэн үг. Нийтийн тээврийг хэсэг хугацаанд хориглох хэрэгтэй.

Зочин [172.58.142.243] 2019-05-20 02:23:25

Haha,duff

Зочин [27.33.193.170] 2019-05-19 14:11:43

Ushuu zogsool hasaachee

Зочин [103.212.119.190] 2019-05-19 12:42:54

Sain bna bayrlalaa


10 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
10 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.