Нийслэлийн нутаг дэвсгэрт мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсийг шинэчлэн тогтоолоо

М.Амаржаргал / Нийгэм

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн өнөөдрийн ээлжит хуралдаанаар Нийслэлийн нутаг дэвсгэрт мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсээс мал бүхий иргэд, гахай, шувууны аж ахуйг хөдөө орон нутагт нүүлгэн шилжүүлэх ажлын явцын талаар Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр танилцуулав.

Ерөнхий менежер танилцуулгадаа “Нийслэлийн Газрын албанаас мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсийн мал бүхий иргэдээс санал асуулга явуулахад Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, 335 дугаар гарам, Нарийны хэсэг, Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Арцатын аманд мал аж ахуй эрхлэх хүсэлт гаргасныг харгалзан үзэж, таван дүүргийн мал бүхий 468 өрхийг дээрх газруудад нүүлгэн шилжүүлэх ажлыг зохион байгуулсан. Сонгинохайрхан дүүргийн хоёр байршилд 325 өрх, Баянзүрх дүүргийн Арцатын аманд 153 өрх айлыг цахилгаанаар хангаж улсын комисст хүлээлгэж өгсөн. НИТХ-ын 2019 оны 21/06 дугаар тогтоолоор нийслэлийн мал аж ахуй эрхлэхийг хориглох бүсийг шинэчлэн тогтоож Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хорооны Шалган нэвтрүүлэх товчоо, Ногоон зоорь, Туул зөрлөг, Ургах наран хороолол, Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны Мал бордох, Баруунтуруун 384 дугаар гармын хэсэг, Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны Малчин, Өлийн ам, Таван толгой, Цоохор, Цагаан эргээс бусад хэсгийг нэмж хамруулсан” гэв. Мөн Чингэлтэй, Сүхбаатар, Баянзүрх, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн дүүргийн хориглосон бүсэд мал аж ахуй эрхэлж байгаа 600 гаруй өрхийн иргэдтэй уулзалт зохион байгуулж, санал солилцжээ.

Одоогийн байдлаар мал аж ахуй эрхлэхийг хориглох бүсээс хөдөө орон нутаг руу нүүх 1067 толгой мал бүхий 54 өрхийн судалгааг гаргаж, орон нутгийн Мал эмнэлгийн тасагтай хамтран хөдөө орон нутаг руу саадгүй нэвтрүүлэх ажлыг зохион байгуулж байгаа аж.


Сэтгэгдэл

Зочин [202.126.89.237] 2019-05-21 03:16:59

Baruun turuunii har alag uhruud yachihsan yum baij baig

хх [202.55.191.194] 2019-05-21 00:53:14

мал ахуйтай айлуудыг хотоос холхон гаргах нь зөвөө зуслангийн айлуудад л гэхэд хашаа хороо гий нь эвдэхээс эхлээд дарамттай юм байналээ

Зочин [66.181.189.149] 2019-05-20 15:13:14

Баруун турууны олон хар алаг үхэртэй айлыг нүүлгээчээ. Шөнө өдөргүй зам хаагаад ядаргаатай шүү. Малаа маллаж чадахгүй бн

Зочин [202.126.89.164] 2019-05-20 15:29:02

Baruun turuunii har alag uhertei ail arai denduu shuu nuulgemeer bna


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.