МАН БҮЛЭГ: Оюутолгойг шалгасан ажлын хэсгийн дүгнэлтийг УИХ-аар хэлэлцэх нь зүйтэй

Т.Хулан / Улстөр

УИХ дахь МАН-ын бүлгийн өнөөдрийн хуралдаанаар, Татварын багц хуулинд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авахгүй гэж шийдвэрлэжээ. Мөн Оюутолгойн гэрээнд хийсэн шалгалтын дүнг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх нь зүйтэй хэмээн үзсэн байна.
Энэ талаар МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн мэдээлэхдээ, “Дээрх хоёр асуудлыг Сангийн сайдыг байлцуулж хэлэлцсэн. Ингээд бүлгийн гишүүдийн 100 хувийн саналаар, Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг хүлээн авах боломжгүй гэж үзсэн. Мөн Оюутолгойн ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээг шалгах ажлын багийн дүгнэлтийг сонсож, хэлэлцсэн. Тус ажлын багийг сайн ажилласан, шалгалтын дүнг УИХ-ын байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх нь зүйтэй гэж шийдвэрлэлээ” гэв.
Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, “УИХ-ын чуулганы энэ оны гуравдугаар сарын 22-ны ээлжит бус хуралдаанаар хэлэлцэж баталсан Татварын багц хууль нь эдийн засаг, иргэдийн амьжиргааг сайжруулах, хөрөнгө оруулалтыг дэмжих, татварын хэмжээг бууруулах, үндэстэн дамнасан корпорациуд татвараас зайлсхийж, зугатах боломжийг хязгаарласан. Татварын хуулийн хийдлийг арилгах, олон улсын жишгийг нэвтрүүлэх зорилгоор энэхүү хууль батлагдсан. Ерөнхийлөгчийн ирүүлсэн зургаан саналыг хуулинд тусгасан” гэв. Тэрээр, энэхүү хууль нь Ерөнхийлөгчийн хориг тавьсан үндэслэлтэй нийцэхгүй байгааг дурдсан юм.

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, “Оюутолгойн ажлын багийг миний бие ахалсан. Ноднин зургаадугаар сарын 25-нд шалгалтын эхний дүн гарсан. Энэхүү дүнг нягталж, наймдугаар сард ажлын багийн гишүүдэд тарасан. Ажлын багийн гишүүдийн ажиллах боломжийг хангаж, сарын хугацаанд танилцах хугацаа өгсөн. Ингээд есдүгээр сараас хойш ажлын баг ажиллаж, 11 дүгээр сарын 19-нд эцсийн дүгнэлтээ гаргасан. Ингээд эцсийн дүгнэлтийг 11 дүгээр сарын 30-нд ЭЗБХ-ны даргад хүлээлгэн өгч, хуралдаанаар хэлэлцэх хүсэлт гаргасан ч 12 дугаар сард чуулган хуралдахгүй байсаар хойшилсон. Ингээд ажлын багийн дүгнэлтийг УИХ-ын дарга, ҮАБЗ-ийн даргад энэ оны хоёрдугаар сард хүлээлгэн өгсөн. Ажлын багийн дүгнэлт гарснаас хойш 6,7 сар болж байна. Энэ долоо хоногийн хэлэлцэх асуудлын жагсаалтад дээрх асуудал ороогүй байсан. Тиймээс МАН-ын бүлгийн даргад хүсэлт тавьснаар, өнөөдөр хэлэлцэж, чуулганаар хэлэлцэх нь зүйтэй гэсэн шийдвэр гарлаа” гэв.

Мөн үеэр, өнгөрсөн долоо хоногт МАН-ын хяналтын хорооноос хариуцлага хүлээлгэсэн УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир, Ш.Раднаасэд нарыг тус бүлгийн гишүүд буруугүй хэмээн үзэж байгааг мэдэгдэв. Энэ талаар тус бүлгийн дарга Д.Тогтохсүрэн хэлэхдээ, "УИХ-ын гишүүн Д.Дамба-Очирын хувьд Оюутолгойн гэрээг шалгасан ажлын багийн дүгнэлтийг Оюутолгой компанид өгсөн гэх үндэслэлээр буруутгагдсан. Хуулиараа, энэхүү материал нь нууцлалын зэрэгт ороогүй тул гэрээг өгөх нь нээлттэй. Тиймээс энэ хүний буруу байхгүй байгаа юм. УИХ-ын гишүүн Ш.Раднаасэдийн хувьд хөөн хэлэлцэх хугацааг хуулинд оруулсан гэх асуудлаар буруутгагдсан. Энэ асуудлаар МАН-ын бүлэг дараах мэдэгдлийг гаргасан” гээд мэдэгдлийг уншиж танилцуулав.

Мэдэгдэлд, “Сүүлийн үед хэвлэл, мэдээллийн хэрэгслээр Эрүүгийн хуулийн хөөн хэлэлэцэх хугацаатай холбоотой гарч буй санал шүүмжийн дагуу УИХ дахь МАН-ын бүлэгээс уг асуудлыг нягталж үзээд дараах тайлбарыг гарагж байна. Энэ асуудал хоёр өөр хуулийн төсөлд орсон саналыг хольж хутгаж, нийтэд мэдээлснээс үүдсэн байна гэж үзэж байна. Учир нь Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийг 2 дахь хэсэгт оруулсан хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой саналыг УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд гаргаагүй нь хуралдааны тэмдэглэл, материалаас тодорхой болсон. Хууль зүйн байнгын хорооны 2017 оны дөрөвдүгээр сарын 25-ны өдрийн мягмар гарагийн хуралдаанаар,Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлэг явуулах үед, УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд төслийн 31.13 дах зүйлийн 1 дэх хэсгийг өөрчлөн найруулах санал гаргасан байна. Харин 2017 оны тавдугаар сарын 18-ны өдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар, Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт ажлын багийн гаргасан саналын дагуу гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл тоолно, яллагдагч, шүүгдэгч оргон зайлсан тохиолдолд, хөөн хэлэлцэх хугацааг оргон зайлсан хугацаанаас хөөн хэлэлцэх хугацааг тоолохыг зогсоож, уг этгээд баригдсан, эсхүл хэргээ өөрөө илчилж ирсэн өдрөөс хөөн хэлэлцэх хугацааг сэргээн тоолно гэсэн өөрчлөлт оруулсан байна. Энэ өдөр УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд нь гэр бүлийн хүний эрүүл мэндийн шалтгаанаар, чуулганы нэгдсэн хуралдаанд оролцоогүй нь ирцийн бүртгэл, чуулганы хуралдааны тэмдэглэлээс тодорхой байна. Иймд дээрх саналыг УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд гаргасан мэтээр олон нийтэд ташаа мэдээлэл тарааж байгааг МАН-ын бүлгээс залруулах нь зүйтэй хэмээн үзэж байна” гэжээ.


Сэтгэгдэл

Zochin [202.21.112.2] 2019-05-21 08:24:12

Unuudur gargasan shiidveree margaash ni uurchildug odoo yana daa. Mori unasan tolgoigui huntei l adilhan bna daa. Iim asuudal heden ch uduu bolj bna daa.

Зочин [182.160.32.96] 2019-05-21 05:11:20

1234

Irgen [43.233.162.66] 2019-05-21 01:41:00

Byx zyil ezen xolbogdogchgyi xytgaj idej yysan xymyys ni bygd deer syyj bga ym chin xeniig gex ym uursdiiguu ilryylex ymyy 10 tugrugnii xylgaichid l shorond orxoos bish mogold shydraga ym alga bolj tegeed mungu erx medliin tuluu bie bie alj xydaad zuvxun uuruu xemjeegyi bayjixiin tuluu zamdaa taaraldsan bygdiig ystgaj bna dendyy emgenel tom xylgaichdaa zailyylaagyi tsagt yls xugjij ard tymen baylagiinxaa ezen bolno gej muruudul

erdenecgimeg [66.181.161.73] 2019-05-20 23:21:50

yandaa

Зочин [66.181.161.73] 2019-05-20 23:21:32

yandaa

kkkkkkk [185.39.141.245] 2019-05-20 20:37:53

yah gej shalgasiin ???? zurchil ilrvvlj hulgaichiig ilrvvlj shoronjuulah gej shalgalt oruulsiim bgaa bizdee .. heleltseh ni evitei ch geh shig ... helj yrij baa ni hvrtel manantaad tuuruud budliad ch bgaa yum uu . esvel deerem tonuulaas uur setgehee baisan dagzniii bulingartsan demiirel yum uu ?? 1

зочин [66.181.182.59] 2019-05-20 18:46:20

Толгойгүй мори унасан төр гэж энэ байх даа,эзэнгүй төрийн эмнэглэл ,төрд бгаа энэ том нууц бүлэглэл устаж үгүй болсон цагт л монголын төр ард түмнийхээ мэдэлд ирэх болов уу,баттулга хүрэлсүх хоёр хулгайч учир энэ явцгүй төр улс гэдгийг монголчууд мэдэж авцгаа,хулгайч нар хулгайчтайгаа барицаанд орчихсон ямар ч шийдвэр гаргаж чадахгүй эзэн холбогдогчгүй л юм болгож тавиж бгаа юм,

Zochin [202.9.43.245] 2019-05-20 17:32:11

Tegeed hen ter huun heleltseh hugatsaag ni bagasgasan yum be?

Зочин [103.212.119.183] 2019-05-21 11:46:05

мээдэхгүй эзэн байдгүймшдээ өөрөө л гарчихсан байдгийм


9 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
9 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.