Бага насны хүүхдэд А амин дэмийг өрхийн эмнэлгүүдээр олгож байна

М.Амаржаргал / Эрүүл мэнд

Зургаан сартайгаас тав хүртэлх насны хүүхдэд А амин дэмийг өрхийн эмнэлгүүдээр олгож эхэлсэн байна. "А аминдэмийг тарааж эхэлсэн. Өрхийн эрүүл мэндийн төвүүд харьяа хорооныхоо иргэдэд болон цэцэрлэгүүдэд өгч байгаа" тухай Нийслэлийн эрүүл мэндийн газраас мэдээллээ.

А аминдэмийг жилд хоёр удаа тавдугаар сар болон арваннэгдүгээр сард ууснаар дархлаа сайжирч, амьсгалын замын салст бүрхэвчийн хэвийн байдал хангагдан, амьсгалын замын өвчлөл, ханиад, томуу, томуу төст өвчнөөс сэргийлэх ач холбогдолтой.

  • 6 -11 сартай хүүхэд 100,000 олон улсын нэгж А аминдэмийг
  • 12-59 сартай хүүхэд 200,000 олон улсын нэгж А аминдэмийг жил бүрийн 5 болон 11 дүгээр сард ууна.
  • 6 хүртэлх сартай хүүхэд эхийн сүүнээсээ шаардлагатай А аминдэмийг авдаг байна.


Сэтгэгдэл

Зочин [124.158.94.88] 2019-05-21 09:11:28

Авах гээд өрхийн эмнэлэг дээр очихоор байхгүй дууссан, худалдаанаас ав гэдэг ш дээ. цөөхөн тоогоор тараасан болоод үлдсэнийх нь мөнгийг өөрсдөө иддэг байх.

Zochin [172.58.46.135] 2019-05-21 08:55:14

Amin demuudiig tegeed A gedeg neree nuutsalsan yamar nohor taraagaad baina aa

Зочин [103.212.117.147] 2019-05-21 07:28:24

Хэрэгтэй мэдээлэл байна.

хх [202.55.191.194] 2019-05-21 04:19:27

баярлалаа ийм гэрэл гэгээтэй мэдээ олныг гаргаж байгаарай


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.