Сүхбаатар аймагт угаартсан алба хаагчдыг онгоцоор Цэргийн төв эмнэлэгт авчирчээ

М.Амаржаргал / Орон нутаг

Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын Баян-Овоо багийн Цагдаагийн хэсгийн хяналтын цэгт үүрэг гүйцэтгэж байсан гурван алба хаагч угаартсан тухай дуудлага уржигдар /2019.05.19/ 11:45 цагт Онцгой байдлын албанд ирсэн байдаг. Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Түмэнцогт сум дахь нэг алба хаагч очиход дэд ахлагч 21 настай, эрэгтэй Э, сумын Цагдаагийн хэсгийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч 26 настай, эрэгтэй Г нар угаартсан байсныг эмнэлгийн байгууллагад шилжүүлэн өгчээ.

Ослын улмаас хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч 35 настай, эрэгтэй Ж угаартаж нас барсан байсан тул цогцсыг цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн. Улмаар 21 настай Э болон 26 настай Г нарыг Улаанбаатар хотод авчирч эмчлүүлэх зорилгоор өчигдөр /2019.05.20/ Онцгой байдлын ерөнхий газар болон цэргийн төв эмнэлгийн нийт таван алба хаагч “МИ-171Е” загварын нисдэг тэргээр Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын чиглэлд нисч 08:44 цагт буужээ. Тэднийг 13.35 цагт Цэргийн төв эмнэлгийн хордлогын яаралтай тусламжийн үндэсний төвд хүргэж өгсөн байна.


Сэтгэгдэл

Зочин [202.21.116.12] 2019-05-22 09:06:27

Цагдаагийнханыг хайрлаж байя хүмүүсээ

зочин [43.242.243.76] 2019-05-22 01:24:30

Цагдаагийнхан эд зүйл, бие махбодь, сэтгэл санаагаараа хохирч, уурлаж бухимдсан хүмүүстээ урдаас нь уурлаад ганц үг хэлэх эрхгүй /хэлтэй амтай нь заргалдаад явбал өчүүхэн цалингаасаа 3 сар хасуулна/ ажлын ямарч цаггүй, ажлын байр, гэртээ байнгын стресс дарамттай ажиллана. Гэтэл хийх л ёстой үүрэгт ажилаа хийсэнийхээ төлөө гавьяа байгуулсан мэт нийгэмд эерэгээр үнэлэгдэх дэндүү хангамж, шагналтай онцгой байдлынхан гэх мэт сонин газрууд байнаа байна. Цагдаад ядахдаа хүн хүчийг нь нэмж өгч болдоггүй юм байхдаа

зочин [64.119.19.253] 2019-05-22 00:42:39

Ум ма ни бад ми хум. Цагдаагийн байгууллагын ялангуяа хөдөө орон нутагт ахуй хангамжийг нь эрс сайжруулаачээ, цалин мөнгийг нь ч нэмэгдүүлээч дандаа болох болохгүй юмтай өдөр тутам нүүр тулна.

Иргэн [203.91.118.180] 2019-05-21 07:49:32

Хуулийн байгууллага дундаа цагдаа хамгийн бага цалин авдаг, шүүх прокуроруудын цалингын хажууд инээд хүрмээр бага цалин авдаг юмаа, цэрэг, шүүхийн шийдвэр, онцгой байдлынхан томилолт, гадуур, хээрийн гээд маш олон нэмэгдэл авдаг бол цагдаад тийм юм байдаггүй , цалинг нь нэмэх талаар анхаараачээ, цэрэг, шүүхийн шийдвэр, онцгой байдлынханы хажууд өдөр тутам маш хүнд ажил хийж байдаг гэж санагддаг

Зочин [202.131.235.74] 2019-05-21 07:41:17

hamgiin sain hangamjtai humuus bol tsagdaa nar sh dee getel ajilaa hiine gej bhgui ilruulsen hereg ni heden hubi bdag bilee dee

Зочин [202.179.31.66] 2019-05-21 10:37:28

shuugchid

Зочин [202.179.31.124] 2019-05-21 06:47:43

Яачивдаа хөөрхийс, ажиллах нөхцөл боломж ахуй хангамж дээр нь сайн анхаарах хэрэгтэй. Адилхан л хүмүүс шүү дээ

babybabushka [202.126.88.51] 2019-05-21 05:27:16

Oilgomjtoi bichmeer yum 35 nastai J haanaas garaad irev heden hun ugaartsan yum be

зочин [103.26.195.247] 2019-05-21 11:31:45

Та унш унш бас дахин унш


9 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
9 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.