Голомт банк гадаад худалдааны санхүүжилтийн шилдэг хамтрагч банкаар өргөмжлөгдлөө

Админ / Эдийн засаг

“Олон улсын хөрөнгө оруулалтын банк” нь эдийн засгийн хамтын ажиллагааг дэмжих зорилгоор гишүүн улсуудынхаа банкуудаар дамжуулан жижиг дунд үйлдвэрлэл болон нийгэмд чиглэсэн төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлдэг хөгжлийн байгууллага юм. Тус банк нь 2016 оноос эхлэн Монгол Улсын бизнес эрхлэгчдийн гадаад худалдаа, импортын бизнесийг санхүүжүүлэхэд Голомт банктай хамтран ажиллаж эхэлсэн ба уг хамтын ажиллагааг үнэлж “The most active issuing bank in Mongolia” буюу “Монгол дахь хамгийн идэвхтэй гадаад худалдааны санхүүжилтийн банк”-аар өргөмжлөлөө.

image

2019 оны эхний улирлын байдлаар Монгол Улсаас нээгдэж буй нийт импортын аккредитивийн 42%, гадаад баталгааны 33% нь Голомт банкаар нээгдэж байна. Голомт банк нь дэвшилтэт технологи, байгальд ээлтэй бараа бүтээгдэхүүн, тоног төхөөрөмжийг дотоодын зах зээлд нэвтрүүлэхэд худалдааны санхүүжилтийн төрөл бүрийн шийдлийг санал болгодог ба уул уурхай, хөдөө аж ахуй, барилга, бөөний болон жижиглэнгийн худалдаа, дотоодын үйлдвэрлэгч нарт зориулан импортын зээл, аккредитив, баталгаа, факторинг, инкасс, бүтцэт санхүүжилтийн үйлчилгээг олон улсын 100 гаруй банк, санхүүгийн байгууллагуудтай хамтран харилцагчдынхаа гадаад худалдааг дэмжин ажиллаж байна.

image

Гадаад худалдааны санхүүжилттэй холбоотой мэдээллийг

trade@golomtbank.com болон 7011-1646/1380/

дугаараас авна уу.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.