Их шүүдэргэнэ ургамал элэгний В, С вирус устгах ид шидтэй ч тунг нь хэтрүүлбэл АЮУЛТАЙ

М.Амаржаргал / Байгаль орчин

Сүүлийн хэдэн өдрүүдэд олон нийтийн сүлжээгээр шүүдэргэнэ гэх ургамал элэгний В.С вирүс нь устсан гэх мэдээлэл цацагдаад байгаа. Гэвч уг ургамлын тунг нь тааруулж хэрэглэхгүй бол дотор эрхтэнд муугаар нөлөөлдөг аж.

ШУА-ийн дэргэдэх Ерөнхий болон сорилын биологийн хүрээлэнгийн ургамлын биотехнологийн лабораторийн эрхлэгч, доктор, дэд профессор Ю.Оюунбилэг "Байгалийн гаралтай бүтээгдэхүүн хүний бие организмд сайн байдаг, ямар нэгэн хор холбогдолгүй гэж ярьдаг болчихлоо. Энэ бол маш буруу ойлголт. Эмийн ургамалд химийн бодис маш их хэмжээгээр агуулагддаг. Ялангуяа алкалойд өндөртэй ургамлууд хоруу чанар ихтэй. Зарим тохиолдолд бэлчээрлэж байгаа мал идсэнээс болж хордох тохиолдол бий. Хэрэв маш их хэмжээгээр хэтрүүлэн идвэл үхэж ч болно. Сүүлийн үед монголчуудын хэрэглэх дуртай болоод байгаа “Мянган уулын их шүүдэргэнэ” гэж эмийн ургамлыг нэрлэж болно. Голдуу хавдар өвчнийг анагаах болон B C вирусыг устгах зорилгоор хэрэглэх болсон. Гэтэл энэ ургамал өөрөө алкалойд өндөртэй учраас яг тунг нь тааруулж хэрэглэхгүй бол аюултай. Магадгүй байгаль дээрээс шууд аваад ууж хэрэглэвэл жин тутамдаа тунг нь тааруулж хэрэглэж байж эерэг нөлөө үзүүлнэ. Харин манайхан дураараа хэрэглэж байна. Ер нь хэдийн чинээ эмийн чанар өндөртэй байна тэр хэмжээгээрээ хоруу чанар өндөртэй бодисын агууламж ихтэй байдгийг иргэд мэдэх чухал.

Энэ ургамлыг “Дэлхийн эмийн ургамал” ном дээр хэрэв хэтрүүлж хэрэглэвэл ходоод дотор эрхтэнд хямрал үүсгэх хоруу чанартай дурьдсан байна. Тиймээс хэзээ ч цай хэлбэрээр хэрэглэж болохгүй гэж тусгайлан анхааруулсан. Учир нь цай болгочихвол алкалойдын тунг нь тааруулах боломжгүй байдаг. Гэтэл манайхан цай хийчихсэн байгаа. Бас ягаан, цагаан цээнийн үндсийг цайнд хэрэглэж болохгүй гэдэг. Нөгөө талаасаа нэн ховор, ховор гэж улаан номонд бичсэн хэрнээ өргөн хэрэглээний цай хийж зарж байгаа нь маш буруу хандлага" хэмээн хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурьджээ.

image

-ИХ ШҮҮДЭРГЭНЭ УРГАМАЛ 250 ГАРУЙ ӨВЧНИЙГ АНАГААХАД ТУС ДЭМ БОЛДОГ-

Их шүүдэргэнэ ургамал Монгол орны Хэнтий, Хангай, Дорнод, Монгол, Хянганд нам дор чийглэг газар сүүдэр бараадан ургадаг. Энэхүү ургамалын биохимийн найрлагад агуулагдах алкалойд буюу эмчилгээний бодисын хэмжээ шинжилгээний хариугаар байгаль дахь ургамлаас 4,1-6 дахин өндөр үзүүлэлттэй гарчээ. Тус бүтээгдэхүүн нь элэгний В.С вирүсийг бүрэн устгах төдийгүй төрөл бүрийн хорт хавдрын өсөлтийг саатуулах, зогсоох, шимэгдүүлэх, чихрийн шижин, хелобактер устгах, ходоодны шарх, цөсний үрэвсэл, цөсний чулуу хайлуулах, бөөрний өвчин, харшил, үе мөчний үрэвсэл, түлэгдэлт, шарх аниулах зэрэгт үр дүнтэй байгаа гэнэ. Их шүүдэргэнэ нь дэлхийн эмийн ургамлын сан дотор тэргүүн байрын нэгийг эзэлдэг, ховор эмийн ургамлын ангилалд багтдаг намуутан овгийн олон наст, өвслөг бутлаг ургамал юм.

Тус ургамлын эмчилгээний гайхамшигтай чанар нь дэлхийд танигдсан, 250 гаруй өвчнийг анагаахад тус дэм болдог, эсийн түвшинд хүрч үйлчилдэг, эм тариатай харшлахгүй, цусыг цэвэршүүлдэг гэнэ. Монголын ард түмэн эрт дээр үеэс “Мянган уулын шүүдэр цэцэг” гэж нэрлэдэг байжээ. Энэ нь мянган уул тутмаас нөхцөл нь бүрдсэн нэг ууланд л ургадаг, үлдсэн есөн зуун ерэн есөд нь ургадаггүй ховор эмийн ургамал гэсэн санааг агуулсан нэр ажээ.


Сэтгэгдэл

Zochin [202.126.89.129] 2019-05-29 12:27:07

Aa medehgui shuudergene heden jil yanz bureer l uulaa da medegdeh yum alga

тт [59.153.87.33] 2019-05-26 02:40:40

худлаа мэдээлэл байх өө ингээд эдэгчихдэг бол юу боллоо гэж гадагшаа эмнэлэг хэсч явдаг юм

Зочин [64.119.18.181] 2019-05-23 21:45:40

манайд байгаа эмийн ургамалуудыг таниж чадвал бүх өвчинийг эдгээх байх шүү.

Зочин [202.179.31.66] 2019-05-23 14:33:39

Гэхдээ энд бүх өвчинд сайн гэхээр л үнэмшил буураад явж байгаа юм даа.

Зочин [202.179.31.66] 2019-05-23 14:33:03

Өөрсдөө ингээд бүр тариалчихсан бол өөр хэрэг. Байгалиас түүж байгаа биш. Хэрэглэдэг хүмүүс нь бодолцоно биз. Гэвч дэлхий дээр Б вирус устгах м гарч ирээгүй байхад энэ ургамал устаж байгаа бол албан ёсоор судалгаа туршилтаа хийж гадаадын эм гаргах гэж байгаа компаниас өрсөөч ! Үнэхээр устгадаг бол дэлхий даяар зарагдана. Их мөнгө. Эм болгоод зарвал.

Зочин [103.229.123.130] 2019-05-23 14:02:18

er n humuus sain geed heregleed b.dag urgamluudiig bugdiig ymar, ashigtai i hortoig bichvel sain bn

Зочин [77.38.148.28] 2019-05-23 12:56:56

энэ цэцэгнийхээ нэрийг англи, орос хэлээр тавьчихвал их баярлах байна даа

zochin [192.82.65.131] 2019-05-24 14:13:35

celandine- англи чистотел-орос

Зочин [202.179.31.66] 2019-05-23 14:30:36

Харин тийм. Мэдээлэл авахад амар. Ядаж латин нэрийг нь хэлчихвэл. Энэ чинь одоо соёл.

зочин [202.126.89.193] 2019-05-23 12:10:11

Энэ нөгөө булцуут шар цэцэг гэдэг ургамал мөн үү. Навч цэцэгийг нь танигдахаар зураг тавина уу

ddd [49.0.137.181] 2019-05-23 10:29:12

ээ хөөрхий одоо нөгөө малнууд нь энийг түүх гээд байгаль орчноо бохирдуулаад, газар тахлаад явах нь дээ. ер нь аливаа эмийг заавал эмчид үзүүлж харуулж байж хэрэглэх хэрэгтэй. дураараа нэг өвс хэрэглээд үхчихвэл төр засаг руу буруугаа бас чихнэ


11 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
11 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.