Чуулганаар Т.Аюурсайханыг байнгын хорооны даргаар томилох эсэх асуудлыг хэлэлцэж байна

Т.Хулан / Улстөр

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2019.05.23/-ийн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар байнгын хорооны даргыг чөлөөлөх, Цахим бодлогын түр хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах төсөл болон 13 хуулийн төслийг хэлэлцэхээр төлөвлөсөн юм. Хэлэлцэх асуудалтай холбоотойгоор хүүхдийн мөнгийг хүсэлт гаргасан хүүхэд бүрт олгох хуулийн төслийг яаралтай хэлэлцэх саналыг УИХ-ын гишүүн С.Бямбацогт онцолсон юм.

Мөн Эрүүгийн хууль, хөөн хэлэлцэх хугацаатай холбоотойгоор хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулаад холбогдох байгууллагуудаас саналаа авч байгаа гэлээ.

Энэ талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж “Эрүүгийн хуулийг үндсээр нь оролдохгүй бол болохгүй байна. Энэ хууль өөрөө буруу хууль байсан. 2017 онд өөрчлөлт оруулаад, 2018 онд дахин өөрчлөлт оруулсан. Энэ эх захгүй зүйлийг та нар өөрсдөө хийсэн шүү дээ. Цогцоор нь засах санал оруулж ирнэ. Өөрсдөө галзуу хүн шиг юм хийчихээд, дараа нь надаас хариуцлагаа нэхэх хэрэггүй шүү. Х.Нямбаатар аа, чиний энэ тодрох гэсэн үйлдэл чинь чиний аминд ч хүрч мэднэ шүү, одоо болно” гэв.

Яг одоо чуулганы хуралдаанаар УИХ-ын гишүүн Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны даргаар Т.Аюурсайханыг томилох асуудлыг хэлэлцэж байна.

Чуулганы хуралдаан үргэлжилж байна.


Сэтгэгдэл

Батпулам [59.153.114.201] 2019-05-23 15:25:21

Энэ попорчин нөхөр аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны дарга болвол улс орны аюулгүй байдал гадаад бодлогод ноцтой аюул учирах өндөр магадлалтай.

Зочин [37.169.172.244] 2019-05-23 14:04:57

Zov bodoltoi. Demjij baina.

Зочин [202.9.43.160] 2019-05-23 12:58:13

Зөв хүнээ ярьж байна. Дэмжээрэй

Зочин [122.201.31.252] 2019-05-23 12:52:11

найдваргүй овиргон ааштай нөхөр

Zojin [202.126.89.124] 2019-05-23 12:31:37

Demjij bnaa

Иргэн [203.91.119.94] 2019-05-23 12:17:20

Их л тохь нуруутай ажиллаасай?! Шууд л "Тогмид" төрхтэй ажиллаад байгаа харагддаг?!


6 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
6 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.