О.Баасанхүү: Г.Батхүү агсныг унасан байхыг нь хараад эмнэлэг, цагдаа дуудсан

Т.Хулан / Улстөр

УИХ-ын дэд дарга асан Г.Батхүү агсан Төрийн ордонд зуурдаар амиа алдсан хэргийн талаар УИХ-ын гишүүн О.Баасанхүү мэдээлэл хийлээ.

Тэрээр талийгаачийн ар гэрийнхэнтэй уулзаж энэ талаараа хэлсэн бөгөөд хуулийн байгууллагад шаардлагатай мэдээллийг өгсөн байна.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү "Миний өрөө 111 номер бөгөөд хэрэг болсон газрын наана байрладаг. Би 18.00 цагт чуулган тараад, өрөөндөө хүмүүстэйгээ уулзчихаад гарах гэж байхдаа хүн газар унасан байхтай нь тааралдсан. Миний хувьд хуульч хүн, тэр дундаа 20 гаруй жил эрүүгийн хэргийн хавтас хэрэг, бодит байдлыг харж байсан учраас авах ёстой зохих арга хэмжээ юу байж болох вэ гэдгийг бодоод, шийдвэрүүдийг гаргасан. Хамгийн чухал нь төрийн ордон бол хуультай. Төрийн тусгай хамгаалалттай газар буюу ТЕГ-ын харьяанд байдаг. Тиймээс ТЕГ-ын зохих удирдлагад нь мэдэгдсэн. Хоёрт уг хүнийг амь насаа алдсаныг тогтоох учиртай учраас эмнэлгийн байгууллага 103 ирээд амь насаа алдсан гэдгийг нь тогтоосон учраас зохих газруудад мэдэгдээрэй гэж хэлээд бодит байдлыг баримтжуулсан. Баримтжуулсан шалтгаан нь цагдаагийн байгууллагад надаас хойш ирэх учраас бодит байдлын зургийг аваад цагдаагийн байгууллагад зургаа өгсөн. Ийм зүйл болсон" гэлээ.

Мэдээллийн дараа сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

Г.БАТХҮҮ АГСНЫГ БАЙНА ГЭЖ ТАНИАГҮЙ

-Дуу чимээ дуулдсан уу?

-Дуу чимээ манай өрөөнд дуулдах боломжгүй. Манай өрөө хоёр давхар, хаалга нь ч хоёр давхар. Тиймээс дуу чимээ сонсогдох боломжгүй. Би хоёр давхраас унасан гэж ойлгож байгаагийн хувьд хоёр давхраас унасны дараа харсан учраас тэр. Цагийн хувьд мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулахгүйн тулд хэлэх боломжгүй.

-Та тэр хүнийг анх хараад таньсан уу?

-Манай сэтгүүлчид тухайн үед мөн тэнд байсан байна лээ шүү дээ. Толгойдоо гэмтэл авсан хэлэхийг би хэлэхэд хэцүү. Харагдах байдлын хувьд толгойн хэсэг нилэнхүй цус, хамар амнаас тодорхой хэмжээнд цус гарсан байдалтай. Илэн далангуй хэлэхэд тухайн үед би Г.Батхүү агсаныг байна гэж таниагүй, тэгж ч бодоогүй, боломж ч байгаагүй. Өглөө Засгийн газрын хуралдаан болсон учраас Засгийн газрын хуралдаанаас үүдэж ийм юм болсон юм болов уу гэсэн урьдчилсан таамаг өгсөн. Үүнийг хууль хяналтын байгууллага нь тогтоох ёстой. Гадны нөлөөтэй эсэхийг тус байгууллага тогтооно.


Сэтгэгдэл

Зочин [202.21.112.170] 2019-05-24 07:22:38

Номтойбаяр л ноотой доо.

зочин [66.181.160.120] 2019-05-23 12:53:10

Баасанхүү яг юу яриад байна аа. 18 цагт өрөөндөө хүмүүстэйгээ уулзчихаад гарах / өрөөнөөсөө / гэж байхдаа газар унасан хүнтэй таарсан гээд байхийн, Баасанхүүгийн өрөөнд уначихсан юм уу эсвэл энэ орж гараад байна уу.

zochin [185.39.141.183] 2019-05-23 12:15:04

shidsen bailaach hvn tsusnaaraa hutgaldah uu ??? umnu ni yanzalj tsus tai ni hutagaj hayaad shidsen bolj taarlaa

zochin [98.228.96.94] 2019-05-23 11:42:06

Baasanxuu xun tulxex chadal ch bauxgyi am ny darvalzdag xun xuuxend gudamjind zoduulaad zogsoj baisan biz dee

Зочин [43.250.126.90] 2019-05-23 07:46:23

Очиж очиж Баасанхүү, очиж очиж Номтойбаяр... нар Батхүү агсны хамгийн сүүлчийн гэрч байдаг нь юучив дээ

хардагч [202.179.31.105] 2019-05-23 06:46:26

баасанхүү түлхэж дийлэхгүй. Номтой бол өлхөн шүү,,,

Зочин [202.179.31.66] 2019-05-23 07:23:33

Түлхээгүй ч өөрөө унаж болно.

Зочин [202.126.89.80] 2019-05-23 06:43:20

Үхсэн хүний гэрч болохоор амьд хүний дэр бол гэдэг дээ

Зочин [64.119.18.181] 2019-05-23 13:56:20

амьд хүний гэрч гээч

хх [202.55.191.194] 2019-05-23 06:39:28

аварга өөрөө түлхчихсэн юм биш биз

Зочин [202.179.31.66] 2019-05-23 06:16:25

Төрийн тусгай хамгаалалт үсрээд л хаалгаа барин хэнийг ч гаргаж оруулахгүй байж чадна. Цагдаа түргэн дуудаарай гэхэд дуудаад өгчихөж чадна. Өөрөө давхар дуудна биз. Дарга руу нь утасдах огт шаардлагагүй. Бүш юм ямар шатаар дамждаг уу тэр шатлалын дагуу хийсэн бол арай хурдан ирэх байж. Худлаа дарга руу ярьж дам дамаа хүн яахаа шийдэж чадахгүй байсаар цаг алдуулсан байна.

Зочин [202.179.31.66] 2019-05-23 06:06:16

Харин яагаад цагдаа тийм орой дуудсан бол гэж бодоод байсан юм. Чи дуудаагүй юм байна албаар. Эмч биш. цагдаа эмч хоёуланг нь зэрэг дуудах байсан. Төрийн тусгай хамгаалалт гээд яаж ч чадахгүй л байгаа биз дээ. эрх үүрэг нь өөр болохоор. Цагдаа уг нь эмчтэй зэрэг ирээд хэргийн газрыг хүн амьтан ирээгүй байхад харах ёстой байсан юм. Эмч ирээд хөдөлгөчихөж байгаа ! Хуульй гэхэд МАШ МУУ ажилласан байна ! Миний бодлоор тагнуулын даргад чи эмч ирсний дараа нь цагдаа дуудаарай гэж ч хэлэх ёсгүй байсан. Хэн нэгэн илтэд харагдах цусандаа хутгалдан хэвтэж байвал эмнлэгээс түрүүнд цагдаа л дуудах хэрэгтэй. 2 хүн зэрэг нэг нэгээрээ тус тусад нь дуудсан ч яадаг юм. Цагдааг олсноос нь хойш 27 минутын дараа дуудсан болохоор гайхаад байсан юм. Ийм учиртай байж. Чи саатуулсан байна.

Т.Алтанцэцэг [202.5.202.130] 2019-05-23 05:41:12

Уул нь Засгийн газрын ордондоо эмчтэй байсан бол түргэн дуудаж цаг алдахгүй байсан байх даа. Харамсалтай нь та хэн болохыг анзаарч харж мэдсэн бол илүү үнэн мэдээлэл болох байжээ. Энд таны хүн чанар дутаа юу даа.

Зочин [202.179.31.66] 2019-05-23 06:01:33

Яршиг аа жирийн хүмүүст эмч дутаад байхад. Хэдэн жилд ганц 2 тохиох юманд эмч бэлдэж тэнд суулгах уу?


14 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
14 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.