Монгол Улсын эдийн засгийн бодит өсөлт 2020 онд 6 хувь байхаар тооцжээ

Т.Хулан / Улстөр

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийх үед МАН-ын бүлэг завсарлага авлаа.

Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн төсөлд 20 зорилтын хүрээнд, 118 ажил өрнүүлэхээр тусгажээ. Эдгээр ажилд 10 их наяд 216.3 тэрбум төгрөг шаардлагатай байгаагаас улсын төсвийн хөрөнгөөр 1 их наяд 325.5 тэрбум төгрөг, гадаад эх үүсвэрээс 2 их наяд 111.9 тэрбум төгрөг, төр, хувийн хэвшлийн түншлэл болон хувийн хөрөнгө оруулалтаар 6 их наяд 174.2 тэрбум төгрөг, бусад эх үүсвэрээс 604.7 тэрбум төгрөгийг санхүүжүүлэхээр төлөвлөсөн байна. Үндсэн чиглэлийг амжилттай хэрэгжүүлснээр эдийн засгийн бодит өсөлт 6 хувь байхаар хэмээн тооцжээ. Мөн инфляцийн түвшин 8 хувиас ихгүй, төсвийн алдагдлын ДНБ-д эзлэх хэмжээ 5.1 хувиас ихгүй, ажилгүйдлийн түвшин 6.5 хувиас бага байх аж.

Уг тогтоолын төслийг УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдаанаар хэлэлцсэн бөгөөд 13.00 цаг болсон тул түр хойшлуулаад байсан юм. Харин үдээс хойш буюу 15.00 цагт эхэлсэн хуралдаанаар тогтоолын төсөлтэй холбогдуулан УИХ-ын Эдийн засгийн болон бусад байнгын хороодоос ирүүлсэн зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хураах үед УИХ дахь МАН-ын бүлгээс ажлын нэг өдрийн завсарлага авснаар хэлэлцүүлгийг маргааш үргэлжлүүлэх болов.

Чуулганаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2020 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2021-2022 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл болон “Засгийн газрын өрийн удирдлагын 2019-2022 оны стратегийн баримт бичиг батлах тухай тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна.


Сэтгэгдэл

Зочин [203.91.114.244] 2019-05-24 01:51:27

Монгол Улсын Тогтвортой Хөгжлийн Үзэл Баримтлал-2030-нд ДНБ-ий жилийн өсөлт 6.6-с багагүй байхаар тусгасан. Өнгөрсөн 3 жилд энэ биелээгүй. Бас биелэхгүйгээр тусгаж. Хэн энэ УИХ-д ийм эрх олгоод байна? ДНБ-ий өсөлт тийм бэрх зүйл биш, ХХИ-р бид 85-86-д орсон байх учиртай, одоо 92-т үзүүлэлт хэд болох вэ?

луувар хийх хувилдаанаа хийж эхэллээ сайн юм крдөө алга зайлцгаа тонилцгаа пизда нуудаа [202.179.31.69] 2019-05-24 00:30:22

зочин [124.44.20.30] 2019-05-23 14:39:21

Энэ тоонууд үнэн үү? бодит уу? 2020 оны сонгууль хүртэл зөндөө өндөр тоонууд хэлж байгаад 2020 оны сонгуулийн дараа бүгд л хасах утгатай тоонууд хэлээд эхлэх үү? Ийм л байдлаар 20-30 жил сонгуульдав уу? Засаг төр барив уу? Үр дүнд нь ард түмэн ядуурч, туйлдаж, өлсөж, өвдөж, архин далайд живж, оюуны хоосрол, хомсдолд орж, үхэж, амиа егүүтгэж, амь насаа алдаж хохирч байна уу?

Зочин [27.246.166.219] 2019-05-23 09:40:27

УИХ төр баригч хувалзнууд юмны үнэ өсгөөд эдийн засаг өсчлөө гээд байгаамдаа.


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.