Сайншанд өртөөг газрын тос боловсруулах үйлдвэртэй холбосон төмөр замыг барьж дуусгажээ

М.Амаржаргал / Орон нутаг

Монгол Улсын томоохон бүтээн байгуулалт болох Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт баригдаж байгаа нефть боловсруулах үйлдвэрийн төмөр замыг барьж дууслаа. 27 км уг замын газар шороо, далангийн ажил дээр “Тайван хайрхан”, “Билэгт зам”, “Хурдны зам”, “Торгон харгуй” гэсэн үндэсний 4 компани туслан гүйцэтгэгчээр ажиллаж, “Улаанбаатар төмөр зам” ХНН ерөнхий гүйцэтгэгчээр ажилласан байна.

image

Р-65 маркийн зам төмөр, английн пандрол бэхэлгээ, төмөр бетон дэр бүхий европ стандартаар баригдсан уг замаар хүнд жинтэй, урт бүрэлдэхүүнтэй галт тэрэг дамжин өнгөрөх хүчин чадалтай юм. Энэхүү зам нь манай улсын шатахууны хэрэгцээг хангах чухал үүрэгтэй төмөр зам болоод зогсохгүй зүүн тийшээ үргэлжлүүлэн барих хэвтээ тэнхлэгийн төмөр замын эхлэл болж байгаагаараа давхар ач холбогдолтой.

Жил хүрэхгүй хугацаанд “Улаанбаатар төмөр зам”-ын зам засварын машинт станц, замын 4-р ангийн төмөр замчид, үндэсний компаниуд хамтарч энэхүү замыг барьж дуусгасан нь дараа дараачийн шинэ төмөр замын төслүүд дээр өөрийн улсын инженер техникийн ажилтнууд, мэргэжилтэй ажилчдыг ажиллуулах ихээхэн нөөц байгааг харууллаа.

image

Одоо эрчим хүч, дохиолол холбоо, өртөөний барилгын ажлыг төмөр замчдын баярын өмнө дуусгахаар шамдаж байна. “Улаанбаатар төмөр зам”-ын хамт олон Монгол улсын томоохон бүтээн байгуулалтыг гардан гүйцэтгэсэн нь удахгүй тэмдэглэх түүхт 70 жилийн ойдоо барьсан том бэлэг боллоо.


Сэтгэгдэл

зочин [112.72.12.14] 2019-05-29 09:03:06

Баяр хүргэе. Энэ эрчээрээ их бүтээн байгуулалт цэцэнлэх болтугай

Zojin [202.131.229.50] 2019-05-28 19:35:44

Bayr hurgey amjilt

ЗОЧИН [202.131.233.190] 2019-05-24 16:30:22

ХОНОГТ 10 ХҮРЭХГҮЙ... ГЭЖ ЭХЭЛСЭН СЭТГЭГДЭЛД 10 ХҮРЭХГҮЙ ВАГОН ... ГЭЖ ЗАЛРУУЛЪЯ.

ЗОЧИН [202.131.233.190] 2019-05-24 16:26:50

ХОНОГТ 10 ХҮРЭХГҮЙ БУЮУ ЖИЛД 350 000тн -ООС ХЭТРЭХГҮЙ АЧАА ЗӨӨЖ СЭЛГЭХ САЛБАР ЗАМЫГ ШИНЭ ТӨМӨР ЗАМ ТӨСЛИЙН ГОЛ ЗАМ БАРИХААС АСАР ӨНДӨР, 2 ДАХИН ИХ ҮНЭТЭЙ, ЖИЛД 15-30 САЯ ТН АЧАА ТЭЭХ ЧАДАЛТАЙ 2-Р ЗЭРЭГЛЭЛИЙН ГОЛ ЗАМЫН ДЭЭД БҮТЭЭЦИЙН ШИНЭ МАТЕРИАЛААР БАРЬСАН НЬ ЯМАР УЧИРТАЙ ЮМ БОЛОО, ГОЛ НЬ УБТЗ-ЫН ХӨТӨЛИЙН ҮЙЛДВЭРЭЭС 2 ДАХИН БАГА ҮНЭТЭЙ БЕТОН ДЭР БЭХЭЛГЭЭГЭЭР ХАНГАХ БҮРЭН БОЛМЖТОЙ БАЙХАД ЯАГААД ЗААВАЛ БҮК-ЫН 2 ДАХИН ИХ ҮНЭТЭЙ ДЭР, БЭХЭЛГЭЭГ АВАХ БОЛОВОО ГЭЭД АНХААРАЛ ТАТСАН АСУУДЛУУД БАЙНА ДАА, ЭНД ХЭН НЭГНИЙ, ХЭСЭГ ХҮМҮҮСИЙН АСАР ТОМ АШИГ СОНИРХОЛ ОРЧИХСОН ЮМ БИШҮҮ.

Зочин [202.179.31.35] 2019-05-24 14:50:46

УБТЗ-ын Жигжиднямаа сайхан худлаа шоудах юмаа. Төмөр зам барих ажил дуусаагүй байгаа шүү дээ. Яах гэж худлаа мэдээлэл тавиулдаг юм бэ.

Зочин [103.10.23.116] 2019-05-24 14:21:58

Газарын тостой болгох юм бол Хүрэлсүхийн том хийсэн ажил Алдар гавяа болно Ард түмэн мартахгүй

Зочин [202.9.43.160] 2019-05-24 13:52:17

Баяр хүргэе. Цэргүүд ажиллах замын ажилд зөвлөлгөөн чиглэл өгөөд эх орныхоо бүтээн байгуулалтад хамтарч ажиллахыг ерөөе

Tigr [83.23.240.89] 2019-05-24 13:36:28

Manaihan hiin dee tsalingiin sain ogood mergeziltei huneer udirduulval hiin dee

Зочин [103.229.120.22] 2019-05-24 22:48:30

үнэн

Bolormaa [202.126.88.47] 2019-05-24 12:36:33

Ubtz- iin zam zasvar mashint stantsiin darga. D. Batbaatar ni mergejliin udirdlaga, mergejlii biye bureldehuuneeneer hangaj, standartiin tuvshind guitsetgesen saihah zam hargui boljee. Mun ubtz -iin darga n. Jigjidnyamaa nart tus salbariin 70 jiliin bayariin mend hurguye. Mun ene buteen baiguulaltand hamragdsan humuust zohih turiin shagnaliig olgoh zuitei baihaa.

zochin [66.181.185.76] 2019-05-24 11:42:40

төрийн ордон нь тэр чигээрээ ал..чинаар дүүрээ юу аймаар юм тэгээд бас камер байхгүй гээд бдаг, Сайн ч бай муу ч бсан яаж энэ хүнийг эндсэнийг тогтоох хэрэгтэй шдээ Зоригийн хэрэг шиг өнгөрөөх юм боловуу бүр төрийн ордонд нь аллага болсон бол аймаар улс болжээ..гэхэээр

Зочин [139.5.219.191] 2019-05-24 11:42:35

уйлдвэр дамжуулах хоолой 2 ыг улс тор оруулахгуй Женко мэтийн савраас хол байлгаж байгаад барьчвал Оросын нефтийн хараат байдлаас гарна даа. 200 тонн жинтэй бункер тээвэрлэх учраас Хятадын томоохон компанаар хийлгэвэл тээврийн зардал арай хямд тусна. Оросууд Герман Солонгосууд бол буур худлаа Хуук ээ Сумъяабазар бох оо

ok ok [185.39.141.183] 2019-05-24 11:15:43

3 dahin undur vneer barina gej lalartsan odjargal msc .nvvschidiin chatsag sAviraad ehelsen dee . eldev ochir geech ulugchin chuulgan deer tachaadan yonginood . ard tvmneer songogdson erunhiilugchiig uuruu ehleed ogtsor ch geh shig .... ailgvitej haragdsan


13 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
13 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.