“Nike”, “Adidas” хятадтай “дайсагнахгүй” байхыг Д.Трампаас хүсэв

М.Амаржаргал / Гадаад мэдээ

Гутал үйлдвэрлэгч дэлхийн томоохон компаниудын тоонд орох “Nike”, “Adidas” тэргүүтэй Америкийн 173 компани Ерөнхийлөгч Дональд Трампад хандан ил захидал бичиж, Америкийн Гутал үйлдвэрлэгч, борлуулагчдын холбооны цахим хуудсан дээр байршуулжээ. Үйлдвэрлэгчид захидалдаа Хятадын бараа бүтээгдэхүүнд нэмэлт тариф ногдуулах Америкийн Ерөнхийлөгч, Засгийн газрын шийдвэрийг эсэргүүцээд “Энэ бүхэн Америкийн эгэл жирийн үйлдвэрлэгч, худалдан авагчдыг л илүүтэй хохироож байна. Худалдааны дайныг эцэслэх цаг нь болсон” хэмээн тэмдэглэсэн байна.

Хятад, Америк хоёрын дунд үүсээд буй худалдааны зөрчил Ерөнхийлөгч Д.Трампын Хятадын бараа бүтээгдэхүүнд 25 хүртэлх хувийн өндөр тариф ногдуулах шийдвэрээс болж улам хурцдаад буй юм. Өнгөрсөн долоо хоногт Америкийн Худалдааны яам тарифын хувь хэмжээг нь нэмсэн нийт 300 тэрбум ам.долларын үнэ өртөг бүхий Хятадын бараа бүтээгдэхүүний жагсаалтыг гаргасны дотор импортын тариф нь өссөн бүх төрлийн гутал, бэлтгэлийн гуталнаас шаахай хүртэл багтсан нь дээрх компаниудыг дээрх ил захидлыг бичихэд хүргэжээ. Хоёр орны төрийн тэргүүн нар энэхүү асуудлаар ирэх сард санал солилцох юм.

Гутал үйлдвэрлэгчдийн тооцоогоор тарифын өсөлтөөс болж Америкийн жирийн худалдан авагчид нэг жилд одоо төлдөгөөсөө долоон тэрбум ам.доллар илүү төлөх аж. “Nike” компани гэхэд бүх бараа бүтээгдэхүүнийхээ 26, нийт гутлынхаа мөн 26 хувийг Хятадад үйлдвэрлэдэг бол “Skechers” компани хэдийгээр бүх бүтээгдэхүүнээ Америк руу импортолдоггүй ч бараг 65 хувийг нь Хятадын нутагт үйлдвэрлэдэг байна. Тиймээс ч хил дамнасан худалдааны зөрчил дээрх үйлдвэрлэгчдэд ихээхэн хохиролтой тусаж буй юм.

ЭХ СУРВАЛЖ: ССTV


Сэтгэгдэл

Arai ooroor harya [202.9.43.143] 2019-05-25 02:59:52

Globalchlal hogjood hamgiin ih hojson ni Amerik. Uildverleltee arai hyamd zah zeelrvv shiljvvlsen ch hamgiin ih ashig oloh oor zah zeeliig bii bolgoson. Google, Facebook, Amazon, Apple geed nemvv ortog shingesen zardal baga ashig ondortei businessvvdiig vvsgesen. Mon daraagiin ueiin Uber, Airbnb, Stripe geed aj uildveriin huvisgaliig shinechilj ashgiig olsoor. Getel hyatad internet orchnoo tusgaarlaj zah zeelee hamgaalsnaar Ameriked sonirholgui bgaa. Hyatdiin hubid uunii ur dvnd Baidu, Alibaba, Tencent, DiDi , Huawei, Oppo geed mash tom orsoldogchdiig beldej chadsan. Uildverlel technologiin ali ali tal deer hvchtei orsoldoj bgaa hyatadiin ediin zasgiig unagaah sonothol Amerikt bii. Ugaasaa delhiid oortei ni duitseh negen garch ireheer unagaah zorilttoi Amerikiin bodlogo. Hyatdiin baraag horigloloo geed Amerikiin uildverlel sergehgui. Hyatdaas busad hodolmoriin hvch hyamd Vietnam, Myanmar geed uildverlel shiljine

Зочин [198.8.84.245] 2019-05-24 13:16:40

Трамп шиг ийм зоригтой шийдвэр гаргах улс төрч бхгүй шүү АНУ-д.., Америкчууд өөрсдөө хятадын зах зээлээс хараат болоод бгагаач мэдкү бж Трампыг эсэргүүцэж бна.. Ажилгүйдэл, үйлдвэрлэл нь муудаж бгагаа ч мэдкү гадаадын зах зээлийг дэмжих..

хх [202.55.191.194] 2019-05-24 07:37:38

хамгийн том зах зээл нь хятад байхад хэдэн бизнесменүүдээ хохироож улс төрийн явцуу ашиг сонирхолдоо хөтлөгдөж байхын энэ хямрал манайд чгэсэн нөлөөлнө

Зочин [198.8.84.245] 2019-05-24 13:08:59

Өнөө маргаашийн юу алдах нь Трамп-д хамаагүй бна.., Гол нь Хятадын зах зээлээс ангид. АНУ байгуулахын оролдож бга зоригтой шийдвэр...

Трампийн зөв [103.229.120.202] 2019-05-24 07:31:03

Хэдэн компани болон үйлдвэрийн эрх ашгийг бодох биш. Ирээдүйн АНУ болон олон сая америк иргэдийнхээ эрх ашгийг бодох нь зөв юм.

зочин [66.181.160.85] 2019-05-24 07:07:32

трамп чинь яг ал шиг гар ш дээ

Тийн шдээ хошного минь [202.170.68.162] 2019-05-24 07:18:30

Тийн шдээ хошного минь

Amerikiin erh ashig negd tramp [66.181.179.156] 2019-05-24 06:33:31

Ulsaa l bodoj bnadag, zuvshdee

Трампийн зөв [103.229.120.252] 2019-05-24 04:44:02

Хэдэн үйлдвэрийн эрх ашгийг бодох биш. Америк улс ард түмнийхээ эрх ашгийг бодох нь хамгаас чухал.

Trampiin zuv [108.218.234.108] 2019-05-24 04:14:15

Unuu margaashiin tur zuuriin ashgaa harah bish ireeduin Amerik irgediinhee tuluu temtsej chaddag erunhiilugch. Ene hudaldaanii dain ehelhees umnu Amerik - Hyatdadiin hudaldaa dandaa Amerikiin tal mash ih aldagdaltai baisan. Hyatadiin hyamd baraand tsohiulaad Amerikiin uildverlel unaltand baisan, odoo Hyatadiin baraand undur tatvar taviad ireheer dotoodiin uildverlel sergej, Amerikchuudiin ajilguidel buurna.

Зочин [103.229.120.252] 2019-05-24 04:22:56

Яг үнэн

ЗОЧИН [202.179.25.227] 2019-05-24 04:03:02

ТРАМП ЯГ МАНАЙ ХЭДЭН ТЭНЭГҮҮД ШИГ ЮМ БИЛЭЭ


12 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
12 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.