“Facebook” компани 2.2 тэрбум хуурамч хаягийг устгажээ

Д.Тулга / Гадаад мэдээ

“Facebook” компани энэ оны эхний гурван сарын хугацаанд 2.2 тэрбум хуурамч хаягийг устгасан байна.

Тус компани өнгөрсөн оны сүүлийн улиралд ийм төрлийн 1.2 тэрбум хаяг устгаж байсантай харьцуулахад ихээхэн нэмэгдсэн үзүүлэлт болжээ.

“Facebook” компаниас пүрэв гарагт хийсэн мэдэгдэлд дурдсанаар, устгасан хуурамч хаягуудын дийлэнхийг нээснээс нь хойш хэдхэн минутын дараа устгасан бөгөөд тэдгээрийг ихэвчлэн хиймэл оюун ухаан ашиглан нээсэн байжээ. Мөн хуурамч хаягуудыг компанийн системд халдахыг завддаг спамерууд түгээмэл ашигладаг ажээ.

Үүнээс гадна 2019 оны эхний улиралд хүчирхийллийн утга агуулга бүхий 33 сая нийтлэлийг устгасан байна. “Facebook” компани энэ талаарх тайлан мэдээгээ ирэх оноос эхлэн улирал тутам олон нийтэд танилцуулахаар болжээ.

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.