АН-ынхан сөрөг хүчнээс хариуцлага нэхэн жагсаж байна

Б.БУРМАА / Улстөр

Нийслэлийн Ардчилсан намаас өнөөдөр нийслэлийн Засаг даргын тамгын газрын гадна талбайд жагсаал зохион байгууллаа. Нийслэлийн Ардчилсан намын дарга Д.Баттулга хэлэхдээ “Маргааш бид бүхэн Сүхбаатарын талбайд “Хариуцлага нэхэе” гэсэн сөрөг хүчний томоохон жагсаалыг зохион байгуулна. Өнөөдөр НЗДТГ-ын үүдэнд өнгөрсөн гурван жилийн өмнө ард түмэнд амласан амлалтыг нэхэж, болохгүй бүтээгүй ажилдаа хариуцлага тооцохыг шаардах болно. Өнөөгийн эрх баригчид 2016 онд МАН нийслэлчүүдээ аз жаргалтай хотын иргэн болгоно гэж амласан. Гэтэл өнөөдөр нийслэлд хийсэн томоохон бүтээн байгуулалт байна уу. Нийслэлийнхээ өнгө төрхийг зассан уу. Өвөл нь утаагаар утаж, зунд нь өмхий үнэр дарагдсан иргэд аз жаргалтай байх уу”гэлээ.

Харин НИТХ дахь АН-ын бүлгийн дарга Ц.Баатархүү ярихдаа “Нэгдүгээрт Улаанбаатар хотын Засаг даргад хийх ёстой ажил гэж байдаг. Тэр ажил үүргээ хангалттай хийхгүй байна. Учир нь нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудад маш олон хүүхдүүд сүрьеэ өвчнөөр өвдөөд байна. Өнөөдөр тэрбум тэрбум төгрөгөөр ногоон байгууламжийг нэмэх нэрээр уулын мод огтолсор байна. Тиймээс бид үндсэн ажлаа хийгээч, хариуцлага тооцооч ээ гэж жагсаалыг зохион байгуулсан” гэв.

МЭДЭГДЭЛ

image

Иргэддээ үйлчлэх байтал хохироодог, асуудал шийдвэрлэх байтал албан тушаалын уралдаан өрнүүлдэг, хоноцын сэтгэлтэй албан тушаалтнуудын үйл ажиллагааг бид эсэргүүцэж байна. Ардчилсан Монгол Улсын иргэн Та бид өнөөдөр хувийн ашиг сонирхлоо тэргүүнд тавьж, иргэдээ хохироож байгаа албан тушаалтнуудын увайгүй үйлдлийг хараад суух ёсгүй юм. Хууль, журмыг уландаа гишгэсэн, хариуцлагагүй, ёс зүйгүй байдлыг таслан зогсоохын тулд Та бид өнөөдөр жагсаж байна. Бидэнд хариуцлага нэхэх олон шалтгаан байна.

image

ТУУЛЫН БУРГАСЫГ БУЛГАЛЖ, УУЛЫН МОДДЫГ УЛААНБААТАРТ “БОРЦОЛЖ” БАЙГААГ БИД ЭСЭРГҮҮЦЭЖ БАЙНА

“Зүүнбаян Рефайнери” компани нь Туул голын бургасыг хядсаны улмаас 13 тэрбум төгрөгийн хохирол учирсныг БОАЖ-ын сайд мэдэгдсэн ч хохирлыг барагдуулаагүй байна. Нийслэл хотод жилд 1 тэрбум гаруй төгрөгөөр уулын моддыг авчирч үхүүлж байна. Гялгар уутаар “өлгийдөж”, гурван талаас нь түшүүлж, дусал тариа хийгээд ч модод ургасангүй.

image

НИЙСЛЭЛ ДАНХАР БҮТЭЦТЭЙ Ч ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭХ ЭЗЭНГҮЙ БОЛСНЫГ БИД ЭСЭРГҮҮЦЭЖ БАЙНА

Нийслэлийн Засаг даргын 6 орлогчийн 4 нь ашиг сонирхлын зөрчилтэй байна. Гэмт хэрэгт холбогдсон, хувийн компанидаа давуу эрх олгсон, ёс зүйгүй, хариуцлагагүй орлогч дарга нартаа ямар ч хариуцлага хүлээлгэхгүй байна. Нийслэлийн агентлагийн нэг дарга дээрээ 12 даргатай болсон байна. Бүх агентлагийн дарга нар үр дүнгийн гэрээгээ байгуулаагүй 6 сар болж байна. Төрийн алба иргэнд биш, даргад үйлчилдэг боллоо. Сандал суудал, томилгооны дунд хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа алдагдаж, Төв цэвэрлэх байгууламж дээр 4 инженер албан ажлаа гүйцэтгэж байхдаа алтан амиа алдлаа. Налайхын нүүрсний уурхайд 3 хүн амь эрсдлээ. Нийслэлийн автозам дээр жилд 45 хүүхэд осолдож байна. Хүүхдүүдийн дунд халдварт өвчин гаарч байна. Дарга нар нь ямар ч хариуцлага хүлээсэнгүй.

image

ХӨРӨНГӨ МӨНГӨ ХАНГАЛТТАЙ Ч НИЙСЛЭЛИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ ЗОГССОНЫГ БИД ЭСЭРГҮҮЦЭЖ БАЙНА

Нийслэлийн хөрөнгө мөнгө, санхүүгийн боломж түүхэндээ хамгийн их хэмжээнд байна. Гэвч өнөөдрийн байдлаар 2019 оны тендерүүд зарлагдаагүй байна. Нийслэл хотын бүтээн байгуулалт цаг хугацаандаа хийгдэхгүй нь тодорхой боллоо. Улаанбаатар хот аз жаргалтай биш, амьдрахад аюултай хот боллоо. Автозамын түгжрэлтэй, төлөвлөлтгүй барилгажилттай, утаатай, стресстэй, хамгийн их бохирдолтой хот боллоо. Энэ бүхэнд ямар ч дорвитой шийдэл гаргасангүй. Гэр хорооллын дахин төлөвлөлт, дэд бүтцийн төвүүд, дагуул хотууд, үйлдвэр технологийн паркийг хөгжүүлэх тухай мэдэгдэл лоозонгууд гарсан ч ажил болсонгүй.

Олон улсын төсөл хөтөлбөрүүд цаг хугацаандаа хэрэгжихгүйгээр хүүгийн өндөр төлбөр төлж байна. Зөвхөн нийтийн тээврийн тусгай замын автобус төсөл, гэр хорооллын хөрөнгө оруулалтын хөтөлбөрийн хүү гэхэд 2018 онд 4,1 тэрбум, 2019 онд 6,6 тэрбум төгрөгийг төлж байна. Хотын хөгжлийн ажлууд зогсонги байдалтай байна.

image

НИЙСЛЭЛИЙН ИРГЭДИЙН ХҮНСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ АЛДАГДУУЛЖ БАЙГААГ БИД ЭСЭРГҮҮЦЭЖ БАЙНА

Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын 3-ын 3.4.2.2-т “Монгол хүний амьдралын зайлшгүй хэрэгцээт хүнсний бүтээгдэхүүний 70-аас доошгүй хувийг дотоодын үйлдвэрлэлээр тогтвортой хангах техник, эдийн засгийн арга хэмжээ авна” гэж заасан. Харин МАН-ын удирдлагууд нийслэлчүүдийн хүнсний ногооны хэрэгцээг хангахыг монгол ногоочдод биш, гадныханд мэдүүлэхийг хүсч байна.

Нийслэлийн хөгжлийг ингэж чөдөрлөсөн МАН-ын удирдлагууд ажилдаа сэтгэл гаргахгүй, иргэддээ үйлчлэх үүргээ умартсан, хариуцлагагүй байдлаа хэвийн үзэгдэл болгосон байгаатай Нийслэлийн Ардчилсан нам эвлэрэхгүй болохоо мэдэгдэж байна. Хотынхоо иргэдийг аз жаргалтай болгохоо мэдэгдсэн Нийслэлийн МАН сүржин мэдэгдэл хийдэг шигээ ёс зүйгүй, хариуцлагагүй дарга нартаа хариуцлага тооцож, нийслэлийн ажлыг урагшлуулахгүй бол Нийслэлийн Ардчилсан Намынхан бид иргэдтэйгээ хамтран тэмцлийн дараагийн хэлбэрт шилжих болно гэдгээ мэдэгдэж байна.

Нийслэлийн Ардчилсан нам иргэдийнхээ эрх ашгийг хамгаалж, аливаа хариуцлагагүй байдлыг таслан зогсоох зарчим барьж ирсэний хувьд нийтийн эрх ашгийг тэргүүнд тавьж, нийслэлийн иргэдийнхээ дуу хоолой боллж ажиллахаа мэдэгдэж байна гэжээ.

imageimage


Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:40:16

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:40:16

SANCHIR [202.179.8.210] 2019-07-01 09:07:30

ERDENE PIZDA ODOO ZAILAL DAA ER NI ARDCHILSAN NAM UNDSEEREI ALGA BOL

Зочин [66.181.161.40] 2019-06-28 10:03:05

АН-ынхан өөрсдөө хэр хариуцлагатай байсан юм бол Одооныхоос долоон дор байснаа яасан хурдан мартдаг юм бэ Ичээч

Зочин [119.40.103.6] 2019-06-25 08:11:03

Энэ бол сөрөг хүчний хариуцлага нэхэх жагсаал биш, "С.Эрдэнэ"-ий булхайг нууж, замхруулах жагсаал байлаа.

иргэн [103.194.176.117] 2019-06-22 05:25:21

АН-ыг дэмжиж итгэж үзсээн одоо яаж ч таалагдах гээд нэмэргүй харин энэ хүүк та нараас хамаагүй дээр байна ш дээ.

зочин [103.26.194.210] 2019-06-22 00:18:25

нуурээ нуух бол жагсаад яахав.Самбар барьсан толойгуй хумуус бна.

Зочин [103.229.122.181] 2019-06-21 09:50:10

Хариуцлага нэхэхээ хат!! Менгеер жагсдаг ажилтай хэдэн хvн менгенийхее ажлыг хийж байгааг мэдку юм шиг!!!

МАНАН сөнө [202.70.33.242] 2019-06-20 10:11:05

хэдэн хөлсний гар хөл алиа салбадайнууд хоног өдрийнхөө хоолыг МАНАН-гийн хулгайё луйварчидаас салгаж чадсан бол жагсаад байж дээ хэр их мөнгө цацах бол доо МИЕЭ ЭБЭ мэтийн МАНАН 60 тэрбумын хулгайч алуурчид аааа

Дорж [202.9.43.19] 2019-06-13 01:11:35

Сайхан харагдаж байна. Ардчилал сэргэж түүний шинэ давалгаа давалгаалж эхэллээ! Ард түмний уур хилэн туйлдаа хүрч АН-ын жагсаал болон хувирч байна. Монголчууд аа, мориндоо! Àрдчиллын төлөө амь насаа, эд хөрөнгөө хайрлахгүй тэмцэцгээе! Жагсаал цуглаанд биечлэн оролцох боломжгүй бол сэтгэл зүрхээрээ оролцож хандив өргөцгөөе! Ардчиллын тугийг дахин өндөрт мандуулахын тулд хүн бүрийн хүчин зүтгэл хэрэгтэй.

би [202.70.44.46] 2019-06-25 00:03:59

үхсэн хатсаны чинь давалгаа, үхсэн хатсаны чинь ардчиллын туг, чи муу морь унаад хаа хүрдэг юм, морь гэж юу байдгийг мэдэх үү, би дугуй унахад чиний урд л явна,

зочин [119.40.103.37] 2019-06-12 06:30:18

эрдэнэ батүүл элбэгдорж 3-ын явуулга өөрсдөө төрд ажиллаж байхдаа энэ хэргийг үүсгэсэн луйварчингууд шүү дээ өөрсдөө хэргээс мултрах гэж жагсаал зохион байгуулж самууруулах гэж бгаа юм

pkxny [202.126.89.145] 2019-06-11 09:02:21

долларийнн ханш, бензиний үнээ буулгачи тэгвэл ажиллаж баа гэж үзнэ,

Зочин [66.181.185.71] 2019-06-17 16:59:22

дэлхийгээрээ дийдэхгүй байгаа юм аа хөө

ЗОЧИН [66.181.186.139] 2019-06-10 06:30:24

С.Эрдэнэ Намын үүрийн дарга нарт үүрэг өгөхдөө .Нэг үүрээс 3нь хүнтэй ирэх ирсэний дараа мөнгө өгнө гэсэн байна .Энэ нь шудрага ёс мөн үү.

иргэн [66.181.190.16] 2019-06-19 14:50:12

Шал худал гүтгэлэг хийх юм.Ардын хамынхан л дандаа мөнгө,авилгалаар хөдөлдөг шүү хөөе!!!

Зочин [66.181.185.71] 2019-06-17 17:01:45

Эднийг засаг барьж байхад эвгүй сайхан байсан шүү. Бүх юмны нэ буугаад л ...Засагт нэгч хулгайч байгаагүй шиг санагдана

Зочин [202.131.244.210] 2019-06-06 03:21:53

ydaj uursdiinhuu ajliig sn hiigeed niigmiin daatgalaa bvten tulj bga chine ulsdaa oruulj bga tom hurungu oruulalt jagsaal tsuglaand yvj bhaar ajlaa ochij hii maanguudaa

зочин [202.126.89.98] 2019-06-05 14:32:45

Ардууд одоо аль ч намд итгэхээ больж яах учраа ч мэдэхгүй больжээ.Хэнд ч саналаа өгөөд ялгаа алга.Амьдрал нь манантай бүрхэг хэвээр.Одоо ганцхан хувь заяандаа л найдах үлдэж дээ.Гэвч тэр нь маш бүрхэг ирээдүй муутай байна даа.

ЗОЧИН [103.111.68.3] 2019-06-04 06:42:39

АН АРАЙ АРАЙ. ЭНЭ НАМД ЖАГСАХ, ЭСЭРГҮҮЛЭХ ЯМАР Ч НЭР НҮҮР БАЙХГҮЙ. АН -ЫН Э........... НАРЫН БУЛХАЙ БУЛАЙГАА НУУХ ГЭСЭН ЯВЦУУ ЭРХ АШИГ

иргэн [139.5.216.135] 2019-06-07 11:03:59

Ардын намын хулгайч,луйварчид олон уу?Ардчилсан намынх олон үү? Энэ их хурал, засгийн газрыг аль намынхан завхруулж байгаа билээ.Сайн боддоо

ЗОЧИН [183.177.98.242] 2019-06-03 08:04:50

өӨРСДӨӨ ЗАСАГ БАРИХДАА ГИЙГҮЛСЭН ЮМ ШИГ. ЭДИЙН ЗАСГИЙГ ЭЛГЭЭР НЬ ХЭВТҮҮЛЖ ИДСЭН ХУЛГАЙЧУУД ЯАХАА МЭДЭХГҮЙ ЖАГСАХААС ӨӨР ЮМ МЭДЭХГҮЙ Ш ДЭЭ АЙЛЫН НОХОД ХУЦАЖ Л БАЙГАА БИЗ ДЭЭ ЭХЛЭЭД НАМАА ЯНЗЛАХ ХЭРЭГТЭЙ

зочинИРГЭН [139.5.216.135] 2019-06-07 11:13:22

Ардын намынхныг ингээд байлгаад байхуу?Бүхэл бүтэн 100 жил шахам тар засгийг эд нар бариад монгол дэлхийн хамгийн буурай,хөгжилгүй. өвчин эмгэгтээ баригдсан,богино насалдаг иргэнтэй хоцрогдсон орон хэвээр байгаа нь ардын намын гавьяа гэхүү? Гай гэхүү?

Зочин [202.9.43.108] 2019-06-02 04:53:51

АН булхай,луйвар,хулгайгаа өмөөрч жагсаж байна хахаха

Зочин [66.181.184.101] 2019-06-01 09:12:34

АН-хан хулгайч луйварчин , алаач даргыгаа авч хаяж чадахгvй байж хэнийг юуг эсэргvvцэн жагсана вэ???!!! Ккк.

Зочин [139.5.217.145] 2019-06-05 01:49:27

'Жинхэнэ архаг хулгайч, Луйварч, алаачдын нам жижиг хулгайчын намаа эсэргvvцэн жагсаж байна гэхээр инээдэмч юм шиг!!! Ккк.

Зочин [103.10.23.123] 2019-06-02 03:04:24

Маш зөв. Эрдэнэ, Эрдэнэбат нарыг УИХ, АН аас хөөж хийсэн хэргүүдэд нь хариуцлага тооцохгүй бол олон түмнийг стрессэд оруулж дууслаа. Яахаараа АН энэ алуурчинг даргаа болгодог байнаа. Наад этгээд чинь АН намыг сөнөөлөө.

Зочин [66.181.187.189] 2019-05-31 11:14:36

Ингэж орилж чарлаж олон жил болж байна.. бид тэгээд юу хожиж ямар юманд хүрэвдээ. Монголчууд Ёр нь боловсрол соёлоор доройгоо л харуулж хоорондоо ч хэл амаа ололцож чадахаа байсан байна. Тэглээ гээд юу хожхов. Эвлэвэл хөгжинө эвдэрвэл сөнөнө гэдэг дээ одоо хүн бүхэн бүтээлчээр хөдалмөрлөх л чухал гэж бдох юм. Ажил хийвэл ам тосдоно биздээ. Бид чинь нэгэн гэр бүл- монголчууд.

zochin [66.181.188.55] 2019-05-31 09:04:05

Эрдэнэ хулгайчийг Монголын төрөөс зайлуул дахиж бүү ойртуул

Зочин [59.153.87.161] 2019-05-31 02:44:29

шаа шаа АН ингэж жагсаж сүржигнэх нүүртэйсэн билүү, улс орноо өчнөөн өрөнд аваачиж хийсэн, эрдэнэтийн 49 хувийг луйвардсан хүмүүс шүү дээ. наад намаа тараагаад өөрсдөө боож үх

Зочин [202.170.80.25] 2019-05-31 00:40:51

ЭРДЭНЭ ХУВАЛЗАА ДАРГААСАА АВЧ ХАЯАГҮЙ ЦАГТ АН СЭХЭХГҮЙЭЭ.

r [202.55.191.205] 2019-05-30 07:48:09

yag hoshinogo shig tsaraitai yumaa

yre [202.55.191.205] 2019-05-30 07:47:28

ene mic barisan hurgan darga gejdee bugs doloogch

Зочин [202.55.191.194] 2019-05-30 03:57:03

ZAILAA TA NAR

Зочин [103.14.36.249] 2019-05-30 03:15:43

Оюутнуудыг хичээлд нь суулга л даа. Талбай руу аваад явчих юмаа.

Зочин [103.57.93.30] 2019-05-30 01:51:11

АН эхлээд толгойгоороо дүүрэн хувалзуудаасаа салмаар юм. Тэд нар чинь МАНАН -г эсэргүүцэж байгаа хэсэг залуусыг унагах гэж нэг улс төрийн хүчинг ашиглаж байна.

zochin [66.181.160.114] 2019-05-30 00:50:59

Ymarch nuhud garsan iim l baidag shuu dee ard tumnii ur zeeliig baragduulna gj garsan Battulga guai yasan be ali ch nam muriin hutulburuu biluuldeggui shuu er heniig ch songoson iim l bna daa

Зочин [150.129.141.144] 2019-05-29 22:25:51

хагас галзуу хогнууд. 12-16 онд тараа ч таниулсан нөхдүүд. одоо дахин монголын төр рүү бүү ойртуул.

зочин [103.212.118.31] 2019-05-29 14:07:29

Тэр хэдэн хөлсний жагсагч авгай нарыг ээ, нүүрээ цаасаар хаачихаад. Сэтгэлээсээ жагсаж байгаа бол ингэхгүй дээ

Зочин [202.126.88.66] 2019-05-29 12:08:39

ЭНЭ нэг бацаан мик барьцан боль боль

f [202.55.191.205] 2019-05-30 07:46:40

hurgan darga nar nuguu bugs doloogch

Зочин [202.126.89.171] 2019-05-29 10:17:27

Kazino battulga bolioroi. Salag uul ta 2 hotyn uchnuun ailyg ger orongui bolgochood aitaihan bgaarai

irgen [202.21.117.178] 2019-05-29 10:14:09

s houdaj baih hoorond cnini 300 garui gishuud cnini namaasaa garcn baina

Зочин [202.5.198.62] 2019-05-29 09:56:33

МАН -ыхан мөнч бужигнаж байнадаа

Зочин [192.82.64.220] 2019-05-29 08:34:16

хятдууд үхэр монгол алтан дээр сусан гуилагчад гэдэг шиг одоо тэр үнэн болоод байна

Зочин [192.82.64.220] 2019-05-29 08:18:07

дэмй балай юум яриж байхаар махни үнэ бинзэнйхаа үнйг буруулах гэж уриач

Монгол [220.195.66.159] 2019-05-29 07:42:59

Эд юу хийсэн вэ? Одоогийн засаг юу хийж бна Тэнгэр Газар

Зочин [103.229.122.177] 2019-06-09 15:37:02

Юу үнэн бэ гэвэл энэ ҮНЭН!

Зочин [202.21.96.18] 2019-05-29 07:17:22

титрээ дахин нэг харна уу

би [202.70.44.46] 2019-05-29 07:14:43

жагсааал гэсэн чинь хэдхэн мөнгөний хүмүүс авчраа шив дээ

Чагнаад байхад [124.158.109.140] 2019-05-29 07:06:46

Засгийг унагахын цаад зорилго нь Бинзений үйлдвэрийг л болиулах гэсэн дотоод ба гадаадын үгсэн хуйвалдсан захиалга явж байгаа даа. Тэгээд МАНАН тэнхэрнэ, сэргэнэ, хүчээ авна гэсэн үг.

АН хэзээ сэхэж чадах вэ гэвэл [202.179.31.48] 2019-05-29 07:05:36

АН ганцхан Эрдэнэтийн 49%-ийн дээрмийн бодлоо энгийн зүйл мэт өмөөрөхөө больсон цагт л хүлээн зөвшөөрөгдөж магадгүй. Ер нь бол үхсэн нам !

иргэн [139.5.216.135] 2019-06-07 11:18:38

Чи ёстой мунхагийн далай байна.

Зочин [182.160.38.223] 2019-05-29 06:49:42

энэ халзан хужаа баттулгыг батүүлтэй хамтарч ТҮЦ тарааж мөнгө идсэн хэргээр шалгаач ээ

Зочин [203.91.112.198] 2019-05-29 06:45:01

улс орноо ахин самрахна уу

анхчимэг [64.119.25.108] 2019-05-29 06:27:16

ард түмэн м .энхболдод саналаа өгсөн ш дээ .тэгэхээр энхболд руу дайралдаа хүрэлсүх дарга ямар ч хамаагүй ш дээ ажлаа хийгээл улс орноо хөгжүүлэх гээл явж байна ш дээ дарга руу битгий дайралдаа тэр энхболд луу дайралдаа

Зочин [182.251.114.51] 2019-05-29 06:42:06

ene hurlee chin arga yadahdaa guigaad baigaa yum uu hasha yum hahahah. nadruu bitgii tairaldaa bi bol bulchinlag enhiin tsagaan tagtaa geed.


57 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
57 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.