Э.Батбилэг: 2012-2018 онд Баянгол дүүрэгт 470 орчим тэрбум төгрөгийн бүтээн байгуулалтын ажил хийгдсэн

М.Амаржаргал / Эдийн засаг

-БАЯНГОЛ ДҮҮРЭГ ХҮҮХДИЙН ЗУСЛАНТАЙ БОЛЖ БАЙГАА-

Баянгол дүүргийн бүтээн байгуулалтын талаар Засаг даргын орлогч Э.Батбилэгтэй ярилцлаа

-Баянгол дүүрэгт 2018 онд хичнээн төгрөгийн ямар бүтээн байгуулалтыг хийж гүйцэтгэв. Та бидэнд дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?

-Баянгол дүүрэгт 2018 онд хийгдсэн ажлуудыг ярилгүй өнгөрсөн хугацаанд хийгдсэн бүтээн байгуулалтын талаар ярьмаар байна. 2012-2018 оны хооронд Баянгол дүүрэгт 470 орчим тэрбум төгрөгийн бүтээн байгуулалтын ажил хийгджээ. Тухайлбал,

  • Боловсрол: Найман сургууль өргөтгөж, хоёр барилга шинээр барьсан. Ингэснээр сургуулийн суудлын тоог 10780-аар нэмэгдүүлсэн. 2018 онд сургуульд хамрагдалт 100 хувьд хүрсэн. Цэцэрлэгийн долоон барилга шинээр ашиглалтад оруулж таван барилгыг өргөтгөсөн. Өнгөрсөн онд 70703 хүүхэд цэцэрлэгт хамрагдсан нь Баянгол дүүргийн хэмжээнд цэцэрлэгт явбал зохих хүүхдүүдийн тоо 89,9 хувьд хүрсэн.
  • Эрүүл мэнд: 2012-2018 оны хооронд хоёр хүүхдийн эмнэлэг шинээр барьж ашиглалтад оруулсан. Өдөрт 500-600 хүнд тусламж үйлчилгээ үзүүлэх хүчин чадалтай Баянгол дүүргийн эрүүл мэндийн долдугаар төв эмнэлгийг ашиглалтад орууллаа. Ийм бүтээн байгуулалт Монгол Улсын эрүүл мэндийн салбарт сүүлийн 30 жил хийгдээгүй байсан. Мөн ахмад насны эмнэлэг, нийгмийн эрүүл мэндийн төв, сүүлийн үеийн стандартын шаардлага хангасан өрхийн эмнэлэг есийг барьж хүлээлгэн өглөө. Ингэснээр эрүүл мэндийн тусламж үйлчилгээ 1000 хүнд ноогдох ёстой олон улсын стандартыг хангасан анхны дүүрэг болсон.
  • Дэд бүтэц: 20.4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 11 уулзварын өргөтгөл шинэтгэлийн ажлыг хийсэн. Баянгол дүүргийг бусад дүүрэгтэй харьцуулахад хүн амын нягтрал харьцангуй ихтэй. Далайд гарцгүй гэдэг шиг тэлэх боломжгүй. Бүх талаараа бусад дүүргүүдээр хуваарилагддаг. Жишээлбэл, урд талаараа Сүхбаатар, хойд талаараа Сонгинохайрхан дүүргээр хүрээлэгдэж байна. Тиймээс байгаа нөөц бололцоогоо ашиглан шаардлагатай байршлуудад газар чөлөөлөлт явуулж бүтээн байгуулалт хийдэг. Өнгөрсөн хугацаанд амжилтад хүрсэн, иргэд маань ч гэсэн нэлээд сайшаалтай хүлээж авдаг.
  • Дээвэр, цахилгаан шат хөтөлбөр: 2012-2018 онд төсвийн 6.6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 156 нийтийн эзэмшлийн орон сууцны дээврийг иж бүрэн засварласан. Ингэснээр 4428 өрхийн 17712 иргэн дээврээс дусаал гоожих асуудалгүй, эрүүл тухтай орчинд ажиллаж амьдрах боломжийг бүрдүүлж өгсөн. Манай дүүрэг бусад дүүргээс орон сууцны хороолол ихтэй ч насжилт өндөр. Тиймээс цахилгаан шат нь чанарын шаардлага хангахгүй, шинэчлэх зайлшгүй шаардлага тулгарсан. Өнгөрсөн хугацаанд 20 тэрбум төгрөгөөр 15 хорооны 265 цахилгаан шатыг засаж шинэчилсэн байна.
  • Иргэдийн чөлөөт цагийг өнгөрүүлэх, сурч боловсрох газар: Энэ жил Баянгол дүүрэг “Тэрэлж” горхийн байгалийн үзэсгэлэнт газар хүүхдийн зуслан барьж ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Ерөнхийдөө дуусах шатандаа орсон. Хүүхдийн зуслан жилийн дөрвөн улирал ажиллах боломжтой. Нэг удаадаа 400-450 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай. Хоёр жилийн өмнө усан спортын төв ашиглалтад орсон. Одоо үйл ажиллагаа нь хэвийн явагдаж байна. Манайх хуримын ордонтой ганц дүүрэг шүү дээ. Энд дүүргийнхээ шинээр мэндэлсэн иргэдэд төрсний гэрчилгээ, 16 нас хүрсэн залуучуудад иргэний үнэмлэхийг нь гардуулж өгдөг. Мөн залуу хосуудынхаа гэр бүлийг батлах үйлчилгээ үзүүлж байна. Сүүлийн үед хөдөө орон нутгийн иргэд манай дүүргийн гэр бүл хөгжлийн ордонд гэрлэлтээ батлуулахаар зорьж ирдэг болсон.

Үүнээс гадна гадаадын иргэд ч гэсэн монгол ёс заншлаар манай хуримын ордонд гал голомтоо бадрааж байна. Дүүргийн хуримын ордны хажууд “Ахмад хөгжлийн төв” үйл ажиллагаагаа явуулдаг. Энд ахмадууд маань өдөр тутамын эмчилгээ сувилгаа, эрүүл зөв хооллолт, дасгал хөдөлгөөн гээд төрөл бүрийн үйлчилгээг аваад жил гаруй болж байгаа.

image

-2019 онд Баянгол дүүрэгт ямар бүтээн байгуулалтын ажлууд хийгдэхээр төлөвлөгдөж байгаа вэ?

-Энэ онд Баянгол дүүрэгт 93 тэрбум төгрөгийн бүтээн байгуулалтын ажил хийгдэхээр батлагдаж эхнээсээ ажлууд хийгдээд явж байна. Товч дурдахад, манай дүүрэг түгжрэл ихтэй тэр хэмжээгээр зогсоол, авто замын байгууламж хүрэлцээ муутай байдаг. Тиймээс авто замын зогсоолыг сайжруулах ажлуудыг түлхүү хийнэ. Энэ жил 11.7 тэрбум төгрөгөөр авто зам руу чиглэсэн 13 төсөл хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа. Нийт 4800 м2 талбайд авто замын зогсоол тохижуулах ажлыг дүүргийн орон нутгийн хөгжлийн хөрөнгө оруулалтаар хийнэ. 2019 онд шинээр 600 гаруй машины зогсоолтой болно гэсэн үг. Мөн 47.4 тэрбум төгрөгийн 27 төсөл боловсролын салбарт хэрэгжихээр эхнээсээ ажлууд нь хийгдээд явж байна.

Баянгол дүүрэгт 1960, 1970-аад оны үед баригдсан орон сууцны хорооллууд нэлээд бий. Насжилт өндөртэй барилгууд дулаалга алдах асуудал их гардаг. Тиймээс 2019 онд нийтийн зориулалттай угсармал 13 орон сууцны гадна пасадны дулаалгын ажлыг гурван тэрбум төгрөгөөр хийж гүйцэтгэхээр худалдан авах ажиллагаагаа зарлачихсан байна. 1.5 тэрбум төгрөгөөр 46 дээвэр засагдахаар эхнээсээ ажлууд нь зарлагдсан. Мөн 750 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар 10 цахилгаан шатыг засахаар төлөвлөж байгаа. Цаашид хийгдэх бүтээн байгуулалтыг ажлуудыг яриад байвал барагдахгүй л дээ. Товчхон ярихад ийм байна.

-Бүтээн байгуулалтын ажлыг хийхэд саад бэрхшээл тулгардаг байх. Дүүргийн иргэдийн зүгээс та бүхний ажилд тусламж, дэмжлэг үзүүлж байна уу?

-Бидний зүгээс хөрөнгө оруулалтыг нь шийдээд бүтээн байгуулалтын ажлыг хийгээд болж байна. Хамгийн гол хүндрэл гэвэл аливаа бүтээн байгуулалтын ажил дуусаад эцсийн хэрэглэгч болох иргэдэд хүлээлгэж өгдөг. Үүний дараа ашиглалтын хугацаа нь богино болдог. Жишээлбэл, 2012-2018 оны хооронд дүүргийнхээ бүх хороодод усан оргилуур бүхий тохижилтын талбай хийсэн. Одоо тохижилт, тоглоомын талбайнууд нь гайгүй хирнээ ихэнх хороодын усан оргилуур ажилдаггүй. Ямар учиртай вэ гэхээр иргэдийн ухамсар, хэрэглээ хангалтгүй байна. Оройн цагаар зэс хошууг нь урт гартнууд хулгайлдаг. Ялангуяа гэр хороолол дунд баригдсан усан оргилуур руу бага насны хүүхдүүд элс, хайрга, шороо, чулуу шиддэг. Эргээд хэвийн үйл ажиллагаа нь доголдож хошуу нь бөглөрөх асуудал их гарч байна. Тиймээс иргэд маань аливаа бүтээн байгуулалт хийгдсэний дараа “Миний гэр бүл, үр хойч маань хэрэглэх эд шүү” гээд гэрийнхээ эд хогшил мэт хайрлаж гамнах хэрэгтэй. Засч, сэлбээд байдаггүй юмаа гэхэд бүрэн бүтэн байдал дээр нь харж хандаад яваасай гэж хүсч байна.

-Баянгол дүүрэгт үзвэр, худалдаа үйлчилгээний төвүүд их байдаг учраас нийтийн эзэмшлийн гудамж талбайд гар дээрээс наймаа хийдэг иргэд олон бий. Дүүргийн зүгээс эдгээр иргэд рүү чиглэсэн ажлуудыг хийдэг ч үр дүнд хүрдэггүй. Шалтгаан нь юундаа байна?

-Баянгол дүүрэгт хамгийн их тулгамддаг асуудлуудын нэг бол яах аргагүй нийтийн эзэмшлийн талбайд зөвшөөрөлгүй гар дээрээс худалдаа, наймаа эрхэлдэг иргэдийн асуудал. Дүүргийн зүгээс ил задгай худалдаа эрхэлдэг хүмүүст хууль сурталчлах ажлуудыг шат дараатай зохион байгуулдаг. Монгол Улсын хэмжээнд гар дээрээс худалдаа эрхлэхийг зохицуулсан хууль дүрэм, журам төгс хэлбэрээр батлагдаж гараагүй байна. Одоо эдгээр хүмүүст ямар хэмжээ авдаг вэ гэхээр зөрчлийн тухай хуулийн дагуу “Нийтийн эзэмшлийн гудамж талбайд зөвшөөрөлгүй худалдаа эрхэлсэн” гэдэг зүйл ангиар иргэнийг 50 мянга аж ахуй нэгжийг 500 мянган төгрөгөөр торгохоос өөрөөр хэтэрч чаддаггүй. Энэ асуудал дээр яаралтай хууль эрх зүйн зохицуулалт гаргах шаардлага тулгараад байгаа. Нийслэлийн удирдлагуудад дүүргийн зүгээс удаа дараа шаардлага хүргүүлсэн ч үр дүн гардаггүй. 2017 оноос өнөөдрийг хүртэлх хугацаанд зөвхөн зөрчлийн хуулиар ил задгай гар дээрээс худалдаа эрхэлсэн гэх үндэслэлээр 56 сая төгрөгийн торгуулийн арга хэмжээ авсан. Дүүрэг торгуулийн арга хэмжээ авахаас өөр зүйлийг хийж чадахгүй байна. Гэхдээ аливаа зүйл хоёр талтай зарим иргэдийн маань амьжиргааны түвшин доогуур. Гар дээрээс худалдаа эрхэлж амьжиргаагаа залгуулахаас өөр аргагүй нөхцөл байдалтай. “Ажил хийе” гэхээр боловсролгүй, ажил олгогчид нас, хүйс заадаг зэргээс шалтгаалж амьдрахад асуудал үүсдэг. Нөгөө талдаа түрээс төлөх дургүй, хуулийн цоорхой ашиглаж улсад татвар төлөх сонирхолгүй хэсэг бүлэг иргэд хүртэл байдаг. Гудамжны ил задгай худалдааг дагаад нийгмийн хэв журам алдагдаж дүүргийн гэмт хэргийн үзүүлэлт хүртэл нэмэгддэг. Архидан согтуурахыг дагаад танхай, зодоон үүсэхээс гадна халаасны хулгай их гарч байна.

image

-Гэмтлийн эмнэлгээс III, IV хороолол руу өгсөхөд автозам тусгаарладаг зурвас байдаг. Уг нь жил бүрийн хавар мод тарьдаг ч зун үндсээр нь сугалж аваад газрыг нь ухаж буй харагддаг. Хэсэгхэн зурвас газрыг ногоон байгууламж болгон тохижуулах боломжтой юу?

-Энд нэг хүндрэлтэй зүйл байдаг. Тэр зурвас дундуур Баянгол дүүргийн төв шугам явдаг. Тиймээс ямар нэгэн бүтээн байгуулалтыг хийж болдоггүй. Хорооллын төвийн шугамууд 50-60 жилийн наслалттай учраас хэсэгчлэн сольдог. Захирагчийн ажлын албанаас энэ жил Гэмтлийн тойргоос цааш 1000 ширхэг гацуур тарьсан. Үлдсэн байршилд зөөвөрлөх боломжтой торхтой цэцгийн мандлыг тавина.

-Өнгөрсөн жилүүдэд Баянгол дүүргийн ногоон байгууламж хэдэн хувиар нэмэгдсэн бэ?

-2012-2018 оны хооронд Баянгол дүүргийн ногоон байгууламж 20-30 хувиар нэмэгдсэн байгаа. Ногоон байгууламжийн арчлалт хамгаалалт хүртэл сайжирсан. Энэ хирээрээ иргэд аж ахуй нэгжийн ухамсар нэмэгдэж байна. НИТХ-ын тэргүүлэгчдийн 61, 63 тогтоолын дагуу байгууллагууд орчин тойрныхоо 50 метр талбайг тохижуулах ёстой байдаг. Дүүргийн зүгээс аж ахуй нэгжүүдийн 50 метр талбайг нь баталгаажуулаад орчноо тохижуулах үүрэг өгдөг. Тохижуулаагүй тохиолдолд тусгай зөвшөөрөлтэй нь ярьдаг. Аж ахуй нэгжүүд эхнээсээ үүргээ ухамсарлаж, нийгмийн хариуцлагынхаа хүрээнд тохижилтын ажлыг идэвхтэй хийдэг болсон. Нэг үеэ бодоход Баянгол дүүрэг маань хөгжиж байна.

-Ярилцлага өгсөнд баярлалаа?

-Баярлалаа.

ГЭРЭЛ ЗУРГИЙГ Г.БАЗАРРАГЧАА


Сэтгэгдэл

Iderlatte [37.139.53.50] 2022-09-22 18:04:02

Lup01370 this medicine exactly as their own personal circumstances. <a href=http://tamoxifenolvadex.com/>how much does tamoxifen reduce the risk of recurrence</a>

Зочин [103.111.68.3] 2019-06-05 00:05:09

470 Трэбумын 47- г нь шууд өөртөө авсан 210-г банкинд өгсөн хулгайч

irgen [103.10.22.97] 2019-06-04 14:04:33

shaagaarai al mini yu hiisen yum chi l gudaraa blgvi muu vhej daid orson muu temsenbvvrsen almini

hench bish [66.181.161.91] 2019-06-04 11:54:27

shaa shaa teren shig hudalaa ym baihgui negel zegel evdersen zam talbai hashaa horootoi

19-р хороо [202.179.31.73] 2019-06-04 08:28:30

47-р сургууль руу хүнсний захын хажуу талаар ганц явган хүний зам тавьж чадахгүй байж юун бүтээн байгуулалт вэ

зочин [202.131.245.69] 2019-06-04 06:24:21

Баянгол дүүрэг нягтрал ихтэй, газар нутаг жижиг дүүрэг. дүүргийн ЗДТГ-ын ойролцоо буюу вокзал орох автозамын 2 талыг үлгэр жишээ тохижуулаач. Том аркны явган гарцны боржурыг эвдээд нэг жил болллоо, автобусны шинэ буудал байгуулаад явган зам бас эвдэрч овоолсон шороо л байна. 20-р сургуулийн өмнөх 11-р байрны орчим ОСК засвар хийх нэрийдлээр явган замыг нь бас л эвдлэв. ийм мэт юманд эргэж шалгаж засуулж байгаач. Эрдэнэ засаг даргын үед барьсан автогаражуудаа одоо нураагаач. аюултай бохир газар тэр байна. 20-р сургуулийн баруун талд нэг жижиг цагаан шавар байр гарц хаагаад модон хашаа бариад олон жил болов. үүнийг нураа-энэ хэнийх вэ аан. зүгээр л худлаа рекламддаг дүүрэг шүү аль намын үед.

зОЧИН [103.57.95.33] 2019-06-04 05:36:19

БГД хотын төвд байдаг хэрнээ хогоо ачиж чаддаггүй ХОГОНДОО ДАРАГДСАН ДҮҮРЭГ БАЙЖ ЮУН МУНДАГ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР АЖИЛ ХИЙСЭН ГЭЭД БАЙГАА ЮМ 1-Р ХОРОО ЯГ ДҮҮРГИЙН ХАЖУУД НЬ БАЙЖ БАЙХАД ТЭР ЧИГЭЭРЭЭ ХОГ ХҮҮХДИЙН ТОГЛООМЫН ТАЙЛБАЙ 1 Ч БАЙХГҮЙ ТӨМӨР ЗАМЫН ХЭДЭН ЦЭЦЭРЛЭГ НЬ ХАШААГАА НАМ ТҮГЖЭЭСТЭЙ.ХАШААНЫ ЗАВСАРААР БУЮУ ХАШАА ДАВЖ БАЙЖ ХҮҮХДҮҮДЭЭ ЭЭЖҮҮД САЛХИЛУУЛДАГ ГАДАА ГАРЛАА НИЛ ХОГ

иргэн [203.91.115.45] 2019-06-04 05:08:42

20 тэрбум төгрөгөөр 265 лифт зассан гэдэг их сонин тоо бна!!! 1 лифтийг 75 сая төгрөгөөр зассан юм уу? ТЭГЭЭД Ч БАЯНГОЛ ДҮҮРЭГ ХАМГИЙН МУУ ДҮҮРЭГ!!! БҮХ ТАЛААРАА. ЭНЭ ЦҮНХ БАРИГЧ БАХ МЭЛХИЙН ХАМААТАН УУ?

Irgen [202.126.88.153] 2019-06-04 04:00:31

Saihan shaah ymaa nudend uzegdeh hiisen ym alga, zasmal zamaa har tam bolson, duurgee har ymar ch ungu zusgui bolson, Hairan mungu !! Yuund shaasan boldoo erdeneiin guluguud !!!!!

Зочин [202.21.124.28] 2019-06-04 03:48:35

баянзүрх гэж новшийн дарга нартай дүүрэг улсын ганц ч эмнэлэг байхгүй

Зочин [122.201.22.81] 2019-06-04 03:34:30

ямар гоё дүүрэг блаа. бах мэлхий бгд -г гишгэх газаргүй болтол барилга барьж нар салхи харахаа бсан. одоо энэ дүүрэг дээрэмчидийн гарт орсон. бүтээн байгуулалт гэж гоё нэрээр хулгайлдаг. атг ажлаа хий.

Зочин [66.181.184.46] 2019-06-04 03:24:12

Ийм ихийг зараад юу сайжрав. Юу ч сайжирсангуй.

Зочин [159.28.222.234] 2019-06-04 02:25:08

Tsunh barij guideg batsaanuud ih tsor tsor hiih boljeee huurhii ih tom um hiisn um shig shaah yhve neg odor bathuuduuleh bailgui dee

bandi chin [103.9.89.103] 2019-06-04 01:20:09

50 terbumiin hereg uussen bgaa shtee.....

Зочин [202.131.233.214] 2019-06-04 01:19:57

Ямар гоё дүүрэг байлаа. Одоо хардаа С.Эрдэнэ бүх газрыг нь М.Энхболдтой нийлж зараад одоо зүгээр хотын нэг задгай том 00 болгоцон. Үнэхээр харамсалтай.

иргэн [103.9.89.103] 2019-06-04 01:19:05

хоёулаа удахгүй АТГ-т очиноооооооо....


16 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
16 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.