Зөвшөөрөлгүй сурталчилгааны самбаруудыг буулгаж эхлэв

М.Амаржаргал / Нийгэм

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Н.Батсүмбэрэлээр ахлуулсан гадна зар сурталчилгааны самбарын хууль тогтоомжийн хэрэгжилтийг шалгах Ажлын хэсэг байгуулсан. Тус ажлын хэсгээс хийсэн шалгалтаар хяналтын камер, дохио тэмдэг халхлах, дэд бүтцийн шугам сүлжээ хааж самбар байршуулсан. Мөн барилгын аюулгүй байдал, өнгө үзэмжийг алдагдуулсан сурталчилгааны байгууламжууд байршуулах, тохижилт, ногоон байгууламжийг сүйтгэж, түүнийгээ сэргээн засварладаггүй, хаяг хаягийн байгууламжид тавигдах шаардлага хангахгүй байх зэрэг нийтлэг зөрчлүүд илэрчээ.

Иймд тус ажлын хэсгээс өгсөн үүрэг даалгаврын хүрээнд зөрчилтэй самбаруудыг буулгах, зөрчлийг арилгах ажлыг эхлүүлжээ. Ажлын хэсэг өнгөрсөн шөнө Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албатай хамтран нарны зам дагуу байршуулсан “Грийн Сити” ХХК-ийн 4×9 метр хэмжээтэй хоёр талт, Чингүнжавын гудамж дагуу байршуулсан “Монос” ХХК-ийн 3×6 метр хэмжээтэй хоёр талт зөвшөөрөлгүй зар сурталчилгааны байгууламжийг албадан буулгалаа.

Дашрамд сонирхуулахад Захирагчийн ажлын албанаас он гарснаас хойш 103 ширхэг хаяг, хаягийн байгууламж, 30 ширхэг хулдаасан хэвлэл, 15 ширхэг түр самбар, 24 ширхэг тулгуурт байгууламжийг албадан буулгаад байна. Цаашид зөрчил бүхий гадна зар сурталчилгааны байгууламжийг албадан буулгах ажлыг үе шаттайгаар хийж гүйцэтгэхээр төлөвлөжээ.

image


Сэтгэгдэл

уншигч [103.229.120.109] 2019-06-04 06:38:07

сонгуулиар бух намууд зурагт самбар тавихгуй байх хэрэгтэй. улсын очеоон монго урээд тэр нь хог болдог. ном сонин сэтгуул ч тараах шаардлагагуй. мон автосбусны буудлууд дээрх туцуудийг цэгцэлбэл зугээр бна. урдуур хойнуур нь бааж шээгээд унэгуй жорлон байгаад бна.

Зочин [182.160.38.118] 2019-06-04 05:10:03

Эм импексиын урдах зам дамнасан самбарыг буулгаач ээ

хотын монгол иргэн [103.26.194.142] 2019-06-04 03:41:40

Зөв зүйтэй ажиллагааг дэмжиж байна. Албан байгууллага, аж ахуйн нэгж, үйлчилгээнИй газруудын хаягийг криЛл монгол, босоо монгол, англи хэл дээр болгон жигдлэвээс зүйд нийцнэ гэж боддог билээ.

Зрчин [64.119.16.88] 2019-06-04 03:25:58

Зөвшөөрөлгүй гэж иргэд аанэгжийг дарамталж буулгачихаад дараа нь ардын намын гахайнууд самбар шон босгож сонгуулиар иргэдийн тархи угаах зураг хөргөө хадах гэж зэхэж байгаа хэрэг. Данлаа ийм юм болдог до. Эхлээд авлига мөнгө аваад самбар шон босгуулдаг. Тэгснээ зөвшөарөлгүй гэж буулгаад өарсдийн хүнээр болвол төсвийн мөнгөөр самбар шон босгуулж зураг хөргөө хаддаг гэсээн


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.