Дэлхийн тогооч нарын "Чингис хааны цом" фестиваль эхэллээ
"Мишээл экспо" төвд " Чингис хааны цом-2019 " олон улсын хоолны фeстиваль өнөөдөр нээлтээ хийлээ.Дэлхийн тогооч нарын холбооны албан ёсны зөвшөөрөлтэй зохион байгуулж буй энэ арга хэмжээнд ОХУ, БНХАУ, Энэтхэг, Солонгос, Турк, Хорват, Румын, Дани, Гүрж, Сири, Англи, Болгар зэрэг Ази, Eвроп, Латин Амeрикийн 20 гаруй орны шүүгч, тогооч нар хүрэлцэн ирж, ур чадвараа сорьж байгаа юм байна.
Энэхүү фестивалийн хүрээнд үндэстний уламжлалт өв соёл, хоол идээ ундааны соёлыг олон улс дэлхийд таниулах зорилгоор Монголын үндэсний уламжлалт битүү хоолны онцлогийг харуулсан 500 ширхэг сархинагны битүү шөлний үзүүлбэрийг үзүүлэх юм байна. Улмаар Монгол үндэстний битүү хоолны технологийг Соёлын биет бус өвд бүртгүүлэх ажлын суурийг тавихаар төлөвлөж байгаа ажээ.
Сэтгэгдэл
Зочин [43.242.242.128] 2019-06-06 07:20:39
Good luck to all the chefs