ОХУ-д 5G сүлжээг хөгжүүлэх тухай гэрээнд гарын үсэг зуржээ

Д.Тулга / Гадаад мэдээ

MОСКВА. /BBC/. ОХУ-д 5G технологийг хөгжүүлэх салбарт хамтран ажиллах тухай гэрээнд БНХАУ-ын харилцаа холбоо, технологийн "Huawei" компани болон ОХУ-ын харилцаа холбооны "MTS" компани гарын үсэг зуржээ.

БНХАУ-ын дарга Си Жиньпиний ОХУ-д хийсэн гурван өдрийн айлчалын үеэр энэхүү гэрээг байгуулжээ.

Үндэсний аюулгүй байдалд аюул учруулж болзошгүй хэмээн болгоомжилж буйтай холбоотойгоор АНУ тэргүүтэй өрнөдийн орнууд "Huawei" компанийн технологийг хориглоод байгаа билээ.

"AFP" агентлагийн мэдээлснээр, 5G сүлжээг 2019-2020 онд ОХУ-д нэвтрүүлнэ хэмээн "MTS" компани мэдэгдсэн байна.

Утасгүй сүлжээний дараагийн үе болох 5G сүлжээ нь 2020 он гэхэд олон нийтийн хэрэглээнд нэвтрэхээр төлөвлөгдөж байгаа бөгөөд “Samsung”, “Huawai” зэрэг томоохон ухаалаг утас үйлдвэрлэгчид 5G сүлжээнд ашиглагдах төхөөрөмжүүдээ танилцуулж эхэлсэн юм.

- 5G сүлжээ гэж юу вэ? -

5G гэдэг нь тав дахь үе гэсэн утгатай, одоогийн 4G технологийг орлох технологийн дэвшлийн дараагийн шат юм. 4G нь 3G-г халж гарч ирсэн бол, 3G нь 2G-г гэх мэт...
Эдгээр систем нь утасгүй компьютерийн сүлжээ юм.
Анх "G" систем нь үүрэн телефоны харилцааны үйлдлийг сайжруулах гэж гарч ирсэн. Шинэ технологи бүр хурдны дэвшлийг авчирч, сүлжээний хүчин чадал ч сайжирсан юм.
Шинэ 5G систем нь мөн адилхан. Илүү хурдтайгаар илүү олон зүйл хийх боломжийг хэрэглэгчдэд олгоно гэж үзэж байгаа. Интернэтийн хурд илүү сайн, хүчин чадалтай өргөн сүлжээнд нэвтрэх тусам 5G-д холбогдсон хэрэглэгчдэд илүү үйлчилгээ үзүүлэх юм.
Хэдий тийм боловч технологийн мэргэжилтнүүдийн хэлж байгаагаар, 5G нь урьдны системүүдээс арай өөр гэж хэлж болох онцлогтой гэнэ. Энэ нь бусад G хувилбарын үүрэн сүлжээнээс илүүтэй зөөврийн болон үйлдвэрлэлд илүү нэвтрэх мобайл сүлжээний технологи руу шилжих юм байна.

5G яг юу хийж чадах вэ?

Утасгүй сүлжээг дараагийн төвшинд авчрах энэхүү сүлжээ нь өндөр хурдны холболттой бөгөөд ойролцоогоор секундэд 10-20 гигабайтын хурдтай байх юм.


Утасгүй сүлжээний экспертүүдийн хэлж байгаагаар 5G нь мэдрэгч сүлжээнүүдийн тусламжтайгаар ирээдүйн "ухаалаг хот" бий болгоход тусална гэж үзэж байна. Ингэснээр автомашины замын хөдөлгөөнийг хянах, гудамжны гэрлийн саатлыг хурдан илрүүлэх юм байна.
5G нь мөн өөрөө жолоодлоготой автомашинуудыг интернэтэд холбох, виртуал бодит байдлын шинэ технологудыг дэмжих гэнэ. Өндөр хурдны 5G нь анагаах ухаанд алсын зайнаасхагалгаа хийх боломжийг эмч нарт олгох гэнэ. Үйлдвэр, бизнесийн салбарт 5G технологиор мэдээлэл цуглуулах үйл ажиллагааг сайжруулж, автоматжуулалтыг илүү нэвтрүүлэх боломжтой болох гэнэ.

Харин аюулгүй байдлын тал дээр яагаад санаа зовиноож байна вэ?

Илүү их хэмжээний өгөгдөл, илүү олон төрлийн өгөгдөл 5G сүлжээгээр урсана.
Маш их хэмжээний өгөгдөл нь хувь хүн, бизнес, төр засгийн байгууллагуудын талаарх хувийн мэдээллийг агуулдаг. Өгөгдлийн урсгал ингэж нэмэгдэх нь хакерчдад өгөдлийг зүй бусаар ашиглахад илүү боломж нээж өгдөг.
Өөрөөр хэлбэл 5G технологийг өргөн хүрээтэй ашиглах нь системийн томоохон гэмтэл гарсан тохиолдолд олон нийтийн аюулгүй байдал, дэлхийн эдийн засагт нөлөөлөх сөрөг талтай.

Төр засгийн систем доголдвол үндэсний аюулгүй байдалд эрсдэл учирна, мөн эмчийн алсын удирдлагатай мэс засалд өвчтнийг үхэлд хүргэж болзошгүй. Эсвэл өөрөө жолоодлоготой автомашин осолдож болзошгүй зэрэг асуудлууд байгаа юм.
5G сүлжээ нь АНУ, Хятадын хооронд зөрчил үүсгээд байгаа. АНУ-ын засгийн газар Америкийн компаниудад Хятадын технологийг харилцаа холбооны сүлжээндээ хэрэглэхгүй байхыг анхааруулж байгаа юм. Мөн Хятадын Huawei телеком компанийн 5G сүлжээг нэвтрүүлэхийг хориглосон байна.

image


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.