"Sona beauty"-ийн үйл ажиллагааг зогсоов

М.Амаржаргал / Эрүүл мэнд

Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хорооны нутагт үйл ажиллагаа явуулдаг "Sona beauty" арьс гоо заслын эмнэлгийн үйл ажиллагааг зогсоожээ. Тус эмнэлэг нь эмчлэх, сувилах үйл ажиллагааг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй явуулж байсан зөрчил Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас хийсэн шалгалтаар илрүүлсэн байна.

Иймд улсын байцаагчийн актаар үйл ажиллагааг нь түр хугацаагаар зогсоон Зөрчлийн тухай хуулийн хүрээнд зөрчлийн хэрэг нээсэн байна. Сүүлийн үед арьс гоо заслын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг эмнэлэг болон салонуудад хүндрэл гарах тохиолдлууд эрс нэмэгдэж буйг холбогдох албаны хүмүүс иргэдэд сэрэмжлүүлэх болжээ. Эргэн сануулахад, одоогоос хоёр сарын өмнө “Тод каннам" гоо сайхны эмнэлэгт өөх соруулах мэс засалд орсон эмэгтэй харамсалтайгаар амь насаа алдсан билээ.


Сэтгэгдэл

Зочин [66.181.183.148] 2019-06-09 14:28:44

Гоо сайхан ажиллуулахад эмчлэх, сувилах зөвшөөрөл хэрэгтэй байгаамуу,гоо сайхан нэрээр эмнэлэг ажиллуулсан юмуу. гэртээ нүүр, үс, хумсаа будаад байгаа маань зөрчлийн хуулиар буруу болчихвийдээ. Тэгвэл мөнгө муутай зөвшөөрөлтэй гоо сайхан орж чадахгүй нуугдах болох гээд байна. Зөвшөөрөл гэдэг нэрээр төрөөс албан журмаар мөнгө хураадгийг, байцаагч нь туслах нэрээр авилга авахаа болиочээ. Энийг шийдээсэй, бүр яаралтай

Зочин [202.9.42.137] 2019-06-09 13:50:21

Тэгснээс тороос ямар ч авалоуй хуссэн хун нь хуссэн зуйлээ нээгээд ажилладаг байх хэрэгтэй тэр мэргэжлийн хяналт гэгч авилгачид нь одоржингоо гадуур явж уйл ажиллагааг нь хянадаг болгох тийм л тогтолцоо байхад болно

Зочин [202.9.42.137] 2019-06-09 13:48:58

Зовшоорол гэдэг даргын бичиг энд ямар хэрэгтэй юм бэ зовшоорол авчихаар уйл ажиллагаа нь аюулгуй байхуу

mongol [202.126.88.192] 2019-06-09 12:06:41

ta 2 odoo yu ve ? end kommunist deglem yamar hamaatai yum? zovshoorolgui bolohgui yumiig l zogsooson l b.n shuu de...harsan unshssnaa eserguutsdeg setgelgeegee zogsooo

zochin [112.72.11.109] 2019-06-09 11:17:01

Shudarga bus uil ajillagaag zogsooj hariutslaga tootsohoor Kommunist boldog ym bol kommunist niigem chini shildeg turiin togtoltsoo ym baina. Kommunist niigmiin tuluu bostsgooy darlagdsan arduud aa.

Зочин [202.9.42.137] 2019-06-09 11:06:30

Монголчуудаа энэ уйл ажиллагааг зогсоох гэдэг коммунист дарангуйлалыг эсэргууцье


6 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
6 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.