Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ

Админ / Улстөр

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн /2019.06.11/ хуралдаанаар Засгийн газраас 2016 онд өргөн барьсан Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. Энэхүү хуулийн төсөл батлагдсанаар дараах үр нөлөө гарах аж.

1. Өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэх эрх зүйн үндэс тодорхой болж, хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн, хараат бус, бие даасан радио, телевизийн өргөн нэвтрүүлгийн зах зээлийн шударга өрсөлдөөний таатай орчин бүрдэнэ.

2. Өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэх нөхцөл, журам хуульчлагдаж, хөрөнгө оруулах эрх зүйн таатай орчин бүрдэнэ.

3. Өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчид тавигдах шаардлага тодорхой болно. Тухайлбал:

Үнэн бодит, тэнцвэртэй мэдээлэл агуулсан мэдээ, хөтөлбөртэй байх;

Зохиогчийн эрхийн тухай хууль тогтоомжийг үйл ажиллагаандаа чанд мөрдөж, бусдын бүтээлийг албан ёсны зохиогчийн эрхийн зөвшөөрөлтэй нэвтрүүлж, дамжуулах;

Гамшгийн аюул болон гэмт хэрэг, осол, зөрчлөөс урьдчилан сэргийлэх мэдээ, нэвтрүүлгийг үнэ төлбөргүй, шуурхай нэвтрүүлэх;

Хуулиар хориглоогүй боловч хүүхэд, залуучуудын оюун санаа, зан суртахуунд сөргөөр нөлөөлж болохуйц агуулгатай нэвтрүүлэг, баримтат болон уран сайхны киног дамжуулахдаа нэвтрүүлэх цагийн зохицуулалт хийх, эсхүл техникийн бусад арга хэмжээг ашиглах замаар хязгаарлалт тогтоох;

Нэвтрүүлгийг бэлтгэх, нэвтрүүлэх, дамжуулах техник, тоног төхөөрөмж нь сүлжээний найдвартай ажиллагаа, стандартын шаардлагыг хангасан байх;

Хөтөлбөр дэх нэвтрүүлгийн үргэлжлэх хугацаа тодорхой байх;

Дамжуулж байгаа гадаад улсын нэвтрүүлэг нь монгол улсын үндэсний аюулгүй байдал, эрх ашигт харшлахгүй байх зэрэг шаардлагыг хуулийн төсөлд тодорхой тусгажээ.

4. Радио, телевизийн зар сурталчилгаа явуулах эрх зүйн зохицуулалт боловсронгуй болно;

5. Сэтгүүлч болон редакцийн зөвлөлийг улс төрөөс хараат бус, бие даан ажиллах эрх зүйн орчныг бүрдүүлэх чиглэлээр тодорхой ахиц гарна.

6. Өргөн нэвтрүүлгийн зах зээл дээр хэт төвлөрөл үүсэхээс сэргийлнэ;

7. Өргөн нэвтрүүлгийн салбарын мэдээллийн ил тод байдлыг хангах боломж нэмэгдэж, үүсгэн байгуулагч, хөрөнгө оруулагч, удирдлагын багтай холбогдох мэдээлэл олон нийтэд ил тод болно.

Үүгээр тус хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжье гэсэн саналын томъёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 100 хувийн саналаар хэлэлцэхийг дэмжлээ.


Сэтгэгдэл

Зочин [103.229.120.156] 2019-06-13 20:29:36

Зар сурталчилгаад тодорхой 1-2 минут хангалттай одоо 10-20 минут явуулж байгаа нь ард түмнийг басал сэтгэл санааны дарамтанд оруулж байгаа ажил дээрч гэрт. аль болох мэдээ мэдээлэл кинон дундуур болчих хэрэгтэй сүүлдээ юу үзэж байгаа нь утгаа алдах юм

зочин [139.5.218.202] 2019-06-11 21:27:23

Энэ их олон ТВ үүдийг хааж, зар сурталчилгааны 1-2 ТВ,1-4 ТВ монголд байхад хангалттай,эмх замбраагүй хүмүүсийг үнэн зөв мэдэгдэхгүй худал хуурмаг мэдээ,мэдээлэл дамжуулж нийгмийг бүхэлд ни худал хуурмаг хөнгөн хийсвэр байдалд оруулж, хийж бүтээх биш зүгэар суугч нарыг бий болгож бна,Солонгос,хятад,турk оросын олон ангит kино гаргахаа зогсоо,монголын сүүлийн үед хийж бгаа kиног гарахаа болицгоо,ямарч бодит амидралд нийцээгүй шоу,хошин шог,элдэв янзын аалигүй авгай хүүхнүүдийн яриа ярилцлага гаргахаа болицгоо,жинхэнэ амидралд нийцсэн бодит цаг үетэй холбоотой шинжлэх ухаан,танин мэдэхүй,монгол орны байгали,ан амитан,ургамал,цаг агаар сэдэвтэй нэвтрүүлэг хийж эх орон,газар дэлхийгээ хайрлах сэтгэл суулгахад залуус хүүхдүүдэд хэрэгтэй,тэгж байж энэ муухай зэрлэг ниыгмийн ааш араншингаас монголчууд сална,хэнд ч хэрэггүй ажлын зар,арилжаа наймааны зар сурталчилгаа хийхээ болицгоо,монголд хийж бүтээж бгаа kампони,аж ахуйн нэгжийн бүтээгдэхүүнийг сурталчилж бодит амидралд нийцтэй нэвтрүүлэг х

Зочин [59.153.87.161] 2019-06-11 21:43:54

Телевизүүд бол харин ч тэр тал дээрээ асуудалгүй, ядаж л тэдэнд чинь зориулсан хууль журам элдэв хязгаарлалт зөндөө байдаг. Буруу зөрүү мэдээлэл тараавал хариуцлага хүлээдэг. Харин фээсбүүк бол ямар ч зохицуулалтгүй, ямар ч хууль журам үйлчилдэггүй илүү хортой орчин бий болоод байна.


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.