Улаанбаатар хотын анхны гудамжны номын сан 120 мянгатын цэцэрлэгт хүрээлэнд байгуулагджээ

М.Амаржаргал / Боловсрол

Хан-Уул дүүргийн 120 мянгатын цэцэрлэгт хүрээлэнд байрлах “УБ-Гудамжны номын сан”-г сурвалжлахаар өчигдөр 13:00 цагийн үед очиход хөл хөдөлгөөн ихтэй гадаа нарлаж суугаа хөгшчүүд “Хачин сайхан санаа хэрэгжүүлсэн байна” хэмээн ам уралдан магтсаар биднийг угтав. Гудамжны номын санг хийхдээ хуучин хөргөгчийг анхаарал татахуйц шар өнгөөр будаж, нүүрэн хэсэгт нь “Бичвэрээс гадна юу ч байдаггүй” гэж бичсэн нь ихэд содон байв. Номын сангийн хаалгыг нээхэд “Монголын Эмнести Интернэшнл” олон улсын хүний эрхийн байгууллагын улирал тутам гаргадаг хүний эрхийн төлөв байдлын Вирэ/WIRE сэтгүүл, дунд ангийн сурах бичиг, хэд хэдэн зохиолын ном харагдав.

image

Монголчууд үнэгүй юманд нугасгүй гэдэг шиг үзэж байсан сэтгүүлээ сэмхэн цүнхлэх нэгэн ч харагдаж байв. Харин хүүхдүүд эсрэгээрээ томчуудын замбараагүй болгосон сэтгүүлийг эмхэлж цэгцлэн “Аав, ээжийгээ зөвшөөрвөл үлгэрийн номоосоо авчирч тавина. Бидний хайртай үлгэрийн баатруудын зурагт ном зөндөө олноороо өрөөстэй байдаг бол сайхан байхгүй юу. Даана ч хүүхдүүдэд зориулсан нэг ч ном алга” хэмээн урам муутайхан хариулна.

Хүүхдээ гадаа салхилуулж буй ээжүүд хэлснээр “Гудамжны номын санг хүүхдүүд их сонирхож байна. Нэгнийгээ дагаад бүгд л нэг, нэг сэтгүүл барьчихсан сууж харагддаг. Улаанбаатар хотод ийм номын санг олон газар байгуулбал хүүхдүүд гэлтгүй томчуудад ч гэсэн хэрэгтэй. Хүмүүс сайн дураараа ганц, хоёр ном авчирч хийж байгаа харагддаг. Даана ч маргааш нь алга болчих юм. Гэхдээ номоор тасрахгүй байгаа” гэж байв.

120 мянгатын цэцэрлэгт хүрээлэнгийн тоглоомын талбай дээр өдөр бүр тоглодог хүүхдүүд “УБ-Гудамжны номын сан”-гийн сайн дурын харгалзагчид гэв. Тэд хэн нэгэн ном нууцаар авахыг оролдвол эргүүлж хийхийг эеэлдэгээр хэлдэг. Номын сан замбараагүй болбол эмхэлж янзлахаас авахуулаад олон зүйлийг өөрсдийн санаачлагаар хийдэг гэдгээрээ бахархаж байв. Эдгээр хүүхдүүдийн хүсч буй ганц зүйл нь хүүхдийн зурагт ном. Хэрэв ийм ном гудамжны номын санд нь ирвэл ариг гамтай бие биедээ дамжуулаад уншина гэдгээ амлаж байсныг энд дурдахгүй өнгөрч болохгүй.

image

Нийслэл хотдоо гудамжны номын сан байгуулах санаачилгыг орчуулагч Т.Тара гаргажээ. Тэрбээр энэ оны эхээр Франц улсад байхдаа улаан бүхээгтэй гудамжны номын санг хараад Монголдоо хэрэгжүүлэх боломжтой гэж үзээд ийнхүү өнгөрсөн амралтын өдрөөр нээлтийг нь хийжээ. Номын санг мод, хуванцар зэрэг өртөг багатай гарын доорх материал, өөр бусад юугаар ч хийж Улаанбаатар хотын хаана ч байрлуулж болно. Хамгийн гол нь иргэд сайн дураараа хайрцагт ном цуглуулж, олон нийтийн газруудад үнэ төлбөргүй унших боломжийг олгох юм. Түүнчлэн хүмүүсийн уншиж дууссан номыг солилцуулах, гудамжны номын сангийн соёлыг Монголдоо нэвтрүүлж, цагаа зөв боловсон өнгөрүүлж сурах, номд дуртай болоход нь тодорхой хэмжээгээр туслах зорилготой сайн дурын төсөл аж.

image

“УБ-Гудамжны номын сан”-гийн дүрэм

  • Та номоо газар дээр нь уншаад, буцаагаад хийх юм уу, түр зээлж, эсвэл өөр номоор сольж авч болно.
  • “УБ – Гудамжны номын сан” нь танд зориулсан үнэгүй үйлчилгээ, номууд нь өгөөмөр сэтгэлтний хандив тул арилжааны зорилгоор бүү аваарай.
  • Хайрцаг эвдэрч гэмтсэн байвал та өөриймсөг хандаж засаж сэлбээрэй.
  • Зөвхөн ном, сурах бичиг, сонин сэтгүүл байрлуулна. Аливаа сурталчилгааны гарын авлага хайрцагт байрлуулсан байвал гаргаж тавиарай.
  • Та ашигладаггүй, бусдад хандивлах боломжтой номоо байрлуулж, эсвэл сольж авч болно.
  • Шинэ ном нэмэх бол та: “Хандивын ном тул арилжааны зорилгоор бүү ашиглаарай. УБ - Гудамжны номын сан фэйсбүүк бүлгэм.” гэсэн зааврыг номынхоо хавтасны дотор болон зарим хуудас дээр бичээрэй.
  • Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг “УБ-Гудамжны номын сан/UB-Street library” фэйсбүүк группээс авах боломжтой.

image

image


Сэтгэгдэл

Зочин [202.9.42.17] 2019-06-13 14:30:43

Yamar archaagui hulgaich pizdaanuud ni tsunhleed gerluugee avaad yavah boldoo

Зочин [64.119.17.195] 2019-06-12 16:41:31

оромдсон юм хийх юм

kkkkkk [185.39.141.4] 2019-06-12 11:36:25

hulgai yaahvee . jinhene bakter tembvv taraagch . hvvhdvvd amanfaa garaa hiigeed huudasuudiig ni ergvvlj ugnu duu ... .. ingeed orshin suugchid tseerlene ... tsaas hogoo bolovsruuldaggvi . uls orond . ger orongvi . guilagchin olon gal tvleh dulaatsah tsaasiig beldej ugch dee ... . ajiliig araas ni bish urdaas ni hiii . hamuursan dagztai 65 yanhan

Зочин [203.91.115.43] 2019-06-12 15:40:01

тэнэг юм яридаг дагз вээ

Зочин [176.179.166.108] 2019-06-12 08:00:03

Nomiin sand yalgaagui l gar damjij baigaa shd

өахаөх [192.82.64.212] 2019-06-12 06:23:29

ёстой хөөрхөн. хүүхдүүд сэтгэлээрээ сайн харгалзагч хийж байгаа байх, дуртай ч байгаа байх. ирээдүйн үзэл бодол төлөвшилд нь нэмэр болох байх. хол амьдарч ажилладаг ч цаг гаргаж ном аваачиж хийнээ. өөр бусад газруудаар ийм зүйл хийх юмсан.

Х.Энхтайван [122.201.23.122] 2019-06-12 05:12:54

Юмыг хар талаас нь хардаг хүмүүсиййн амьдрал хар байдаг гэсэн.Би сая очоод ном хийгээд наасан дүрэм нь хуурсаныг наагаад ном хийлээ.Зөндөө ном байна.Сайн жишээг дэмжээрэй.

ард [64.119.27.90] 2019-06-12 05:07:58

хотын совлыг өөрөөсөө эхлүүлмээр шүү хичнээн сайхан санаа ажил хэрэг болоод бхад манайхан арай л бгаа шүү эвдэнэ хулгайлна сүйтгнэ сайхан орчинд бид өөрсдөө л амьдарна шүү дээ баяр хүргэе сайхан ажил хийжээ

Дорж [202.9.44.191] 2019-06-12 03:11:57

За зарим малнууд нь номын хулгай хулгай бишээ гээд авах нь тодорхой. Бүтэлгүй новшнууд шүү... Яана даа малнуудыг..

nsnn [202.179.24.200] 2019-06-12 02:58:54

vneheer goe yumaa olon gazar baiwal vneheer goe saihan sanaa baina shvv\

зочин [202.9.42.96] 2019-06-12 02:58:46

өчигдөр зориуд хүүхдээ дагуулаад өдөр очсон. хэдэн сэтгүүлээс өөр юу ч байхгүй байна лээ.

Зочин [112.96.179.250] 2019-06-12 03:54:26

Genen bn da ah min. Jaahan tolgoigoo ajilluulsan bol huuhdiinhee gants huuchin nomiig avaachaad tavibal zugeergui yu? Setgel sanaachlaga l yum da

Ногоолин [202.131.226.2] 2019-06-12 02:52:32

Маш их таалагдаж байна. Хэсэг бүлэг хүмүүс нь ийм сайхан зүйл санаачлан хийж байхад, зарим нэг нь үгүй хийгээд байх юм. Санаачлаад хийхгүй юм гэхэд хийж бүтээсэн зүйлийг нь битгий үгүй хийгээрэй.

Зочин [124.158.111.52] 2019-06-12 02:32:24

УГ НЬ ИХ САЙХАН САНАА ДААНЧ МОНГОЛД ХЭР УДААН ТЭСЭХ БОЛДОО ЦАГ ХУГАЦАА Л ХАРУУЛАХ БАЙХДАА

Zochin [172.58.43.27] 2019-06-12 02:12:16

Holboonii zuun uzuurt zosdog balai ovgon margaash horgogchtei n tsug bulga tataad tergendee achaad chireed yavchindoo nemergui setguuluudiig n modon jorlondoo hadaasand nevt shaaj olgood bogsnii tsaas bolgood horgogchiig n nohoin uur hiigeed huuhdiin surah bichigii n damlaad zaraad zogsono doo

Зочин [202.180.218.37] 2019-06-12 08:41:15

Ийм муухай сөрөг бодолтой хүмүүс цөөхөн байдаг гэдэгт итгэж байна

Д [192.82.66.210] 2019-06-12 01:03:49

Бохир гарын халдвар тараасан ямар янзын хачин санаачлага вэ?

Зочин [64.119.17.28] 2019-06-12 13:41:42

Хуцмал гахай вэ би дөнгөж сая бандиа барьчлаа одоо тэндээс очиж ном уншлаа за

zochin [141.65.160.89] 2019-06-12 09:12:44

garaa ugaadaggui hund nom unshih bur ch sonin bish baih l daa.

Зочин [202.131.231.222] 2019-06-12 04:06:31

ХУЦМАЛ ГАХАЙ ВЭ?

Зочин [112.96.179.250] 2019-06-12 03:52:38

Hun yamar ch bohir yum barij bolno. Haldvar avah ugui ni huvi hunii ariun tsever. Setgel chin baival ter taliin zaavar zovlogootei nom avaachaad tavij boloh yum.

Дэмжих л хэрэгтэй [202.21.117.194] 2019-06-12 02:49:20

1. Та түүгээр үйлчлүүлэхгүй байж болно, энэ таны сонголт. 2. Уншчихаад гараа сайн угаа Хийх гэсэн нэгнээ дэмжээчээ

зочин [202.179.26.190] 2019-06-12 00:43:00

хөөрхөн юм бэ?


23 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
23 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.