Байгаль орчинд ээлтэй ноолуур үйлдвэрлэлийг дэмжих тогтолцооны өөрчлөлт сэдэвт хэлэлцүүлэг боллоо

Б.БУРМАА / Орон нутаг

НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрийн санаачилгаар НҮБХХ-ийн ХАА-н бүтээгдэхүүний ногоон үйлдвэрлэлийг дэмжих хөтөлбөр, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны дэмжлэгтэйгээр Монгол Улсад байгаль орчинд ээлтэй ноолуур үйлдвэрлэлийг дэмжих тогтолцооны өөрчлөлт сэдэвт хэлэлцүүлэг боллоо.

Байгаль орчинд ээлтэй ноолуур үйлдвэрлэлийн чиглэлээр Монгол Улсад өрнөж буй санаачлагуудыг хөхиүлэн дэмжсэнээр тэргүүлэх орны түвшинд хүрэхэд дэмжлэг үзүүлэх зорилготой уг хэлэцүүлэгт салбарын яамд, олон улсын байгууллага, элчин сайдын яам үйлдвэрийн холбоод, боловсруулах үйлдвэр, дотоод гадаад брэндийн төлөөлөл, эрдэм шинжилгээний байгууллага, судлаачид зэрэг 100 гаруй хүн оролцов.

Бүтэн өдрийн турш үргэлжилсэн уг хэлэлцүүлгийг нээж ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле, НҮБХХ-ийн Монгол дахь суурин төлөөлөгч хатагтай Биата Транкман болон Монгол Улс дахь Цранц улсын элчин сайд ноён Филипп Мерлин үг хэлсэн юм.

Дэлхий дахинаа ноолуурын масс үйлдвэрлэлээ татгалзаж, бүтээгдэхүүн хийгдэх явцад байгаль орчин, амьтан, үйлдвэрлэгчийн амжиргаа зэрэг олон асуудлыг цогцоор нь харгалзах болсон энэ цаг үед олон зуун жилээр байгаль орчин хийгээд таван хошуу малд ээлтэйгээр замнаж ирсэн уламжлалт малч ахуйн үнэ цэнийг дэлхийд таниулах боломж нь уг хэлэлцүүлэг юм гэдгийг хатагтай Транкманн хэлсэн үгэндээ онцолж байлаа.

Уг арга хэмжээ нь нийт гурван дэд хэлэцүүлгээс бүрдсэн бөгөөд ингэхдээ ноолуурын салбар дахь оролцогч талуудын хамтын ажилагааны өнөөгийн байдал болоод шинэлэг механизмыг ашиглан шилжилтийг хэрхэн хурдасгах, байгаль орчинд ээлтэй ноолуурын үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд төр, хувийн хэвшлийн түншлэл, өнөөгийн Монгол Улс дахь хамтын ажиллагаанд учирч буй бэрхшээл, цаашдын замналыг хэлэлцэж, мөн хэрэгжүүлэгч талудын үүрэг, хариуцлагыг зөвшилцөн тохирсон юм.

ХХААХҮЯ, НҮБХХ-ийн ХАА-н бүтээгдэхүүний ногоон үйлдвэрлэлийг дэмжих хөтөлбөр, Монголын ноос ноолуурын холбоо, AVSF байгууллага, Тогтвортой ноос ноолуурын эвсэл, Textile Exchange олон улсын сүлжээ, дэлхийд алдартай тансаг бүтээгдэхүүний брэндүүдийг эзэмшдэг Kering групп зэрэг олон талуудын төлөөллүүд оролцож байгаагаараа энэхүү хэлэлцүүлэг нь салбарын хувьд өнөөг хүртэл зохиогдсон хамгийн томоохон арга хэмжээний нэгд тооцогдож байна. Уг хэлэлцүүлэг нь улмаар Монгол Улсын засгийн газар, “Ноолуур хөтөлбөр”-ийг тогтвортой хөгжлийн үзэл баримтлалтай уялдуулан хэрэгжүүлэхэд хамтран ажиллах, Монгол Улсад байгаль орчинд ээлтэй ноолуур үйлдвэрлэлийг хөгжүүлэх зорилгоор өрнөж буй хамтын ажиллагааны механизмуудыг хэлэцэн дүгнэх зорилготой байлаа.

Хэлэлцүүлгийн үр дүнд Монгол Улсад байгаль орчинд ээлтэй ноолуур үйлдвэрлэлийг хөгжүүлэх зорилгын хүрээнд бүх талууд хамтран нэн тэргүүнд авч хэрэгжүүлэх шаардлагатай үйл ажиллагааны чиглэлээ тодорхойлж, хамтын ажиллагааг бэхжүүлэх чиглэлээр оролцогч тус бүр ойрын болон дунд хугацаанд гүйцэтгэх үүргээ тодорхойлсон байна.

Мөн хэлэлцүүлгээс гарсан санал зөвлөмж дээр үндэслэн Монгол Улсад байгаль орчинд ээлтэй ноолуур үйлдвэрлэлийн чиглэлээр ойрын болон дунд хугацаанд авч хэрэгжүүлэх талуудын хамтын ажиллагааны чиглэлийг тодорхойлсон замын зурган төслийг нэг сарын дотор боловсруулж гаргах аж.


Сэтгэгдэл

sss [103.10.23.185] 2019-06-12 09:00:01

nooluur uned oruulachee


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.