ДУУЛИАНТ ХЭРЭГ-Их дэлгүүр дээрэмдэгсдийг ингэж илрүүлжээ

Админ / Хууль

Үе үеийн цагдаагийн ажилтнууд гэмт хэрэг, түүнийг үйлдэгчийг чадварлагаар илрүүлэн, иргэдийг амар амгалан амьдрах нөхцөлийг бүрдүүлсээр ирсэн. Олон жилийн өмнө ямар гарч байсан, түүнийг хэрхэн илрүүлж байсан талаарх сонирхолтой хэргүүдийг хүргэх болно. Их дэлгүүрийн хулгайчийг ингэж илрүүлжээ:

Улсын их дэлгүүрт 1976, 1982 онд хулгай орсныг мэргэжлийн ур чадвар гарган илрүүснийг одоо ч цагдаагийнхан ярьдаг. Олон сая төгрөгийн алт, мөнгөн эдлэлийг 1976 оны нэгдүгээр сарын 6-нд хулгайлсан хэргийг Нийслэлийн цагдан сэргийлэх газрын эрүүгийн хэргийг эрэн сурвалжлах хэтсийнхэн, Сэлэнгэ аймгийн Зүүнхараа дахь Бэрлэгийн засан хүмүүжүүлэх ангийнхан хамтран илрүүлсэн гэдэг. Их дэлгүүрийг яагаад сонгов Эрүүгийн ертөнцөд алдартай “Порсунк” хочит Ганболд энэ хэргийг үйлджээ. Багын гар урттай тэрбээр Пионерийн ордон, III сургуулиас тухайн үедээ нэн ховор байсан зургийн аппарат, зураг угаах хэрэгсэл хулгайлж “аавын” хаалгийг анх татсан гэдэг. Хүүхдийн колонид ялаа эдлээд нас биед хүрч, эрх чөлөөтэй болсон ч тэрбээр засарсангүй. 1976 оны зургадугаар сарын 6-нд “Порсунк” Ганболд гар нийлдэг нөхөдтэйгөө IV дэлгүүрийн ойролцоох зоогийн газарт шар айраг ууж, баахан наргив. Учир нь хулгайн гэмт хэрэг үйлдсэн тэрбээр зургаан жилийн ял сонсож, маргааш нь ачигдах байсан аж. Нэг ёсондоо найзуудтайгаа салах ёс хийж буй нь тэр. Халамцсан залуу авгынх руугаа очих замд Их дэлгүүр рүү оржээ. Гурван давхарт гартал худалдан авагч бараг үгүй, хувцсаа сольж байсан ганц нэг үйлчлэгч түүнийг ариун цэврийн өрөө рүү орохыг анзаарсангүй.Түүнийг гараад иртэл дэлгүүрт хэн ч байсанүй. Дэлгүүр хаасныг мэдсэн Ганболд биедээ байсан отвёркыг ашиглан гурван давхрын бүх кассыг хөшиж онгойлгосон ч нэг ч төгрөг байгаагүй гэдэг. Олзгүй болсон Ганболд хоёр боодол торго сугавчлаад цонхоор гарахаар шийдэж. Баруун талын цонхоор торгоо уншуулаад буух гэтэл доогуур нь манаач алхаж байгааг хараад хоёр давхарын саравчин дээр түр нуугджээ. Хулгай хийгээгүй хэрнээ баригдах нь хэмээн сандран “Порсунк” нуугдаж байгаад буух гэтэл хоёр давхарын цонх онгорхой байгааг хараад зүгээр орхиж чадсангүй. Кассанд нэг ч төгрөг үлдээдэггүйг мэдсэн Ганболд мухарт байрлах алт мөнгөний тасгийн хаалгыг онгойлгожээ. Ингээд их дэлгүүүрийн хамгийн үнэтэй эдлэл хулгайчийн гарт орлоо. Гэрэл асаавал баригдана гэдгийг мэдэх учир лангуун дотор байсан эд зүйлийг халааслаад л байж. Бүх халаасандаа хийсэн ч чухам юу байгааг анзаарах сөхөөгүй байсан гэдэг. Их дэлгүүрийг цагдаагийнхан хамгаалдаг байснаа долоон хоногийн өмнө энгийн хамгаалалттай болсноос гадна хоёр давхарын цонхыг хэн нэг нь онгорхой орхисон, мөн үнэт эдлэлээ тусгай авдарт хийж, лацаддаг байсан худалдагч лангуун дотроо орхисон нь түүнд сайхан өгөөш болжээ. Үнэрч нохой алдсангүй Харуул дэлгүүрээ хэдэнтээ тойрсон ч ямар нэгэн сэжиг илрээгүй аж. Гэрлээ унтраасан эсэхийг шалгахаар дээш хартал гурван давхарын цонхоор торго намирч байгааг харсан манаач цагдаад шуурай мэдэгджээ. Нийслэлийн цагдан сэргийлэх газрын Эрэлч нохойн тасгийн ажилтан Даваагийн сургасан нохойг гүйцэх нь бараг үгүй гэж одоо ч цагдаагийнхан ярьдаг юм билээ. Эрэлч нохой Их дэлгүүрээс Нийслэлийн прокурорын газрын баруун талаар явж, Урт цагааны зүүн талаар гарч Гэсэр сүм ороод мөрөө алдчихаж. Хэд хэдэн удаа явуулсан ч мөр алдсан газраа очоод л эргэлдээд байж. Ингээд хэргийн газрын үзлэг хийж, эд мөрийн баримт цуглуулах ажлаа эхэлсэн боловч амжилт олсонгүй. Учир нь хулгайч хэргийн газар гар болон гутлын мөрөө үлдээж болохгүй гэдгээ сайн мэддэг нэгэн байж. Сурсан занг сураар боож болдоггүй Шүүхийн шийдвэрээр Сэлэнгэ аймгийн Зүүнхараагийн Бэрлэгийн хорих ангид ял эдлэхээр ачигдахын өмнө тэрбээр алт, мөнгөн эдлэлээ нууж амжжээ. Гэсэр сүмийн зүүн талд түүний авга Ж-ынх байж. Ганболд алт, мөнгөн эдлэлээ ялгасаар шөнийг өнгөрөөжээ. Үүрээр авгынхаасаа гарахдаа “Амбаар дор чинь нэг зүйл хийчихлээ аваарай” гэв. Цөөнгүй жилийг хэцүү нэртийн ард өнгөрөөсөн тэрбээр айлаас хэрхэн гарч, яаж явахаа мартаагүй. Хашаа даван гарч, Гандангийн дэнж өгсөн, III хорооллын төв зам даган алхсаар Дамбадаржаа дахь гэртээ ирлээ. Түүний ээж дунд эргэм насны эмэгтэй 4-14 настай хоёр дүүтэй нь гэртээ байж. Гэрийнхэнтэйгээ уулзаад хорих анги руугаа ачигдлаа. Дэггүй Ганболд шоронд байхдаа хянагч нарыг багагүй сандаргадаг нэгэн байж. Бэрлэгийн хорих ангийн захирагч, хурандаа нар бэл, бэнчинтэй нэгэн байсныг цагдаагийнхан одоо ч ярьдаг юм. Нэг өдөр ангийн захирагчийн гэрээс цул мөнгөн, их гарын аяга алга болчихож. Хорих ангийнхан “Ганболдоос гарцаагүй, өрөмний өт шиг тэр муу л авсан. Оргосон юм биш биз” гээд хайтал дотоод журам зөрчсөн хэргээр сахилгад сууж байсан гэдэг. Гэтэл хэдхэн хоногийн дараа дахиад л нэг мөнгөн аяга нь алга болчихож. Өнөөх байх гээд очоод харахаар сахилгатаа сууж л байна. Аргаа барсан тэд нийслэлийн цагдан сэргийлэх газар руу хулгайн гэмт хэрэг удаа дараа гарч байгаа тухай мэдээлэл ирүүлжээ. Чамайг шоронгоос гартал ар гэрийнхнийг нь би хариуцана, надад алт мөнгө байна Ганболдыг Их дэлгүүрээс 675 ширхэг алт, мөнгөн эдлэл хулгайсныг энэ үг гэрчилсэн гэдэг. Тэрбээр ялынхаа хоёр жил гаруйг нь эдлээд магадлангаар орох хугацаа тун ойртсон байж. Алт, мөнгөндөө татагдсан уу нэг л өдөр оргохоор шийдэж, шоронд дотноссон Б-д оргох санал тавьсан юм байна. Наранд гарахыг хүссэн тэрбээр энэ тухай дуулангуутаа зөвшөөрч, ээлж солилцох үеийг тааруулан оргожээ. Цагийн дараа хоёр хүн оргосныг мэдсэн ангийнхан хайх ажлыг зохион байгуулж, Сэлэнгийн цагдаагийн хэлтэст мэдээлэл өгчээ. Хорих ангидаа ганцхан “Зил-130” машинаа унаад хайж гарч. Гэтэл Ява мотоцикль унасан хоёр залуу саахалтын зайтай сүнгэнэж байж. Тэднийг өмссөн хувцсаар нь оргодлууд мөн болохыг таньж хөөхөд төмөр замын дэр модон дээгүүр давхижээ. Ард нь суусан хоригдол “Үхлээ, үхлээ” хэмээн орилж байсан тухай түүнийг баривчлахаар явж байсан хүмүүс ярьдаг юм билээ. Ингэж явсаар тэрбээр төмөр замын 52 дугаар зөрлөгт иржээ. Хөөж байсан хэд бараа сураггүй болж. Өлсөж цангасан хоёр хоригдолд мөнгө байхгүй учир бас л “урт гар”-ынхаа чадварыг гаргахаас өөр арга байсангүй. Зөрлөгийн дэлгүүрийг хаангуут цонхоор нь орж, цадатлаа идэж уугаад дээвэр дээр нь гараад нуугдчихаж. Өглөө нь дэлгүүрээ нээсэн худалдагч эд зүйлийг дутсаныг мэдээд цагдаад хэллээ. Хорих ангиас оргогсод энэ хэргийг үйлдсэнийг хэнээр ч хэлүүлэлтгүй мэдсэн цагдаагийнхан хулгай хийсэн газраа нуугдсан байх магадлалтайг мартаж. Мөр хайсаар эрэлдээ гарсан ард нь шөнө дөлөөр ахин хулгай хийж, архиджээ. Ингээд тэд хаашаа явахыг нь мэдэхгүй ч нэгэн таваарын вагонд ороод унтчихжээ. Нэг сэртэл хүн амьтан ярилцаад, инээлдээд байж. За ингээд хотод ирлээ гээд хажуудахаа сэрээн гарах гэтэл нэг л биш. Барилга, байгууламж ховортой газар байх юм гэнэ. Сайн хараад байтал хоёр жилийг өнгөрөөсөн нөгөөх хорих ангийнхаа гадаа иржээ. Бэрлэгийн хорих анги мод бэлтгэн нийслэл рүү хүргэдэг байж л дээ. Халамцуу хоёр оргодол хот руу биш, анги руугаа явах вагонд суучихсанаа яаж мэдэх билээ. Нар мандаж, мод ачихаар вагон нээтэл орон даяар эрэл сурал болсон нөгөөх хоёр зугтах газаргүй болж баригдав. Хэн хэнийхээ азгүйг дуудалцан хорих ангийн сахилгад орлоо. Анхаарал татсан хэргийг судалснаар жил хүлээсэн хэрэг илэрлээ Зүүн хараагийн Бэрлэгийн хорих ангид сонирхолтой кино мэт үйл явдал олсон нь төвийн дарга нарын анхаарлыг тажээ. Нийслэлийн цагдан сэргийлэх газрын Эрүүгийн хэргийг эрэн сурвалжлах хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Чойсүрэн агсан, мөрдөн байцаагч Ц.Ёндонхүүгийн хамт хорих ангийг зорьжээ. Дарга нар хулгайн гэмт хэргийн талаар ярилцаж суухад Засан хүмүүжүүлэх газрын дарга “ Энэ ер нь яаж ч мэдэх нөхөр байгаа юм.Түүнийг Их дэлгүүрийн хулгайн хэрэгт холбогдуулан шалгая” гэсэн санал гаргажээ. Ингээд залуу мөрдөн байцаагч Ц.Ёндонхүү анхын байцаалтаа авчээ. “-1976 оны зургадугаар сарын 6-ны өдөр та хаана байсан бэ? -Би маргааш нь ачигдах байсан учир гэртээ өдөржин байсан. -Чамайг орой 20.00 цагийн үед Их дэлгүүрийн ойролцоо явж байсныг танил Дорж харснаа хэлсэн” гэхэд зогтуссанаа “Худлаа ярьж байгаа юм. Би гэрээсээ гараагүй” гэж гүрийсээр байж. Сэжүүр олохоор ажилаж байсан мөрдөн байцаагчид нэг мэдээлэл маш сэжигтэй санагдаж. Хорих ангиас оргосон, 52 дугаар зөрлөгийн дэлгүүрээс хоёр ч удаа хулгай хийсэн хэргээ Ганболд бус нөгөөх нь 100 хувь хүлээж. Яагаад удахгүй сулллагдах хүн ийм хэрэг хүлээж, олон жил шоронд суухыг хүсдэг билээ гэсэн таамаг дэвшүүлэв. Ингээд хамт оргосон Б-г байцааж гарч. Мөрдөн байцаагч гэдэг гэмт хэрэг илрүүлэхдээ олон нарийн арга хэрэглэж болдгийг Ц.Ёндонхүү харуулжээ. Дуугаа өндөрсгөж, намсгах, хөндлөнгийн гэрчийн мэдүүлгийг хэрхэн ашиглах гээд олон арга хэрэглэсээр Б-ийн амнаас “Намайг бүх хэргээ хүлээчих.Тэгвэл би түрүүлж гараад танай гэр бүлийнхнийг харж үзэн, чамайг гарахад их мөнгө өгнө. Надад тийм хэмжээний алт байгаа” гэдэг үгийг унагаж чаджээ. Ингээд л хэргийн сэжүүр гарсан гэдэг. Ганболдын талаар олонтоо сонссон цагдаагийнхан том биетэй, ширүүн эр байгаа гэсэн төсөөлөлтэй очсон ч хараад үнэхээр гайхсан гэдэг. Арван жилийн сургуулийн хүүхдээс ялгагдахгүй шахуу биетэй, ёстой нэг нусан буу байсан гэдэг. Төвөөс очсон төлөөлөгчид урт гарт “нусан буугаа” аваад нийслэлд иржээ. Цагаан төмөр орны толгойд нуусан алтан эдлэл хоёр сая гаруй төгрөгийн үнэтэй Ингээд байцааж эхлэхэд мөн л хэргээ хүлээхгүй байнга няцаасаар. Нар, салхи нэвт сийгэх Дамбадаржаад байх гэрт нь очтол ээж нь хоёр дүүтэй нь байж.Цагдаагийнхан учир байдлаа хэлж, алт хаана нуусныг асуухад бас л мэдэхгүй гэсэн үгнээс өөр зүйл хэлсэнгүй. Яг тэр агшинд Чойсүрэн хурандаа “За тэгвэл энэ байшинг шатаахаас өөр арга алга. Хөхөө өвлийн хүйтэнд та нар хэцүүдэх нь дээ” гэтэл тав орчим насны дүү нь оёдлын машин руугаа очоод өшигчөөд байж. Сэжиг авсан цагдаагийнхан оёдлын машиныг задалтал улны утас хийдэг хэсэгт швейцарь алтан цагийг даавуунд боогоод нуусан байж. Ингээд Их дэлгүүрээс хэн хулгай хийсэн нь тодорхой боллоо. Чойсүрэн хурандаа “Худал хэлж болохгүй. Бусад алтан эдлэл хаана байгааг хэлэхгүй бол та нар ч хулгайн гэмт хэргийн мөрөөр олдсон эд зүйл нуусан хэрэгт орно” гэтэл 15 настай дүү нь отвёркаар цагаан орны толгойг салган нэг талаас тоншиход алтан эдлэл асгарсан гэдэг. Эд зүйлийг хураан авсан дэслэгч Ц.Ёндонхүү сейфэндээ өрчихөөд маргааш нь Ганболдоос байцаалт авлаа. “Би мэдэхгүй, тэр өдөр тийм хэрэг гарсан юм уу. Би мэдээгүй” гэсээр байж. Дэслэгч сейфнийхээ хаалгийг нээн харуултал “Порсунк” уйлах ч биш, инээх ч биш болоод хэргээ хүлээлээ. Мөнгөн эдлэлээ авга ах Ж-даа өгснөө хэлсэн боловч ах нь “Насаараа шорон орон гэж явсаар тэр галзуурч. Би тэр мөнгөн эд зүйлийг нь аваагүй” гэсээр байв. Байж болох бүх газарт нэгжлэг хийгээд олоогүй цагдаагийнхан хамгийн сүүлд амбаарыг нь нэгжжээ. Бас л юм олсонгүй.Хөл доор нь машины эд зүйл, эрэг шураг хийсэн төмөр сав байхаар нь Ц.Ёндонхүү дэслэгч өшиглөчихөж. Тос, маслонд хутгалдсан даавуунд хэсэг зүйл боодолтой байхыг хараад задалтал мөнгөн бөгж, бугуйвч, үсний даруулга гээд үнэт эдлэл байж. Алт, мөнгөн эдлэл нийлсэн 675 ширхэг эд зүйлийн нийт үнэлгээ хоёр сая төгрөг хол давж байсан гэдэг. “Порсунк” Ганболд түүний гэрийнхэн нэг ч зүйл зарж, хэрэглээгүй байсан юм билээ. Их дэлгүүрийнхэн үнэт эдлэлээ алдан, эргүүлж олсон түүх энэ . Шүүхийн шийдвэр гартал “Порсунк” Ганболдыг Ганцхудаг дахь урьдчилан хорих ангид саатуулжээ. Хорих ангийн гал зуухнаас хоол хүнс байнга алдагдан, ангийнхан хэн хулгайлаад байгааг олж чадаагүй аж. Хожмын нэг өдөр Ц.Ёндонхүү түүнтэй таарахад ”Би Ганцхудагийн зүүн жигүүрт хоригдож байсан ч баруун талын гал тогоо руу очоод гэдсээ цатгаад, маргааш идэх зүйлээ ч авчихдаг байсан.Шалан доогуур нь явахад болдог юм. Бэрлэгийн хорих ангийн даргын мөнгөн аягыг ч би авсан юм шүү дээ” гэхэд нь “Чи уг нь сэргэлэн, гүйлгээ ухаантай хүн. Хулгай хийхгүй амьдарвал хэний ч дор орохгүй шүү дээ ” гэтэл “Ясны юмыг яаж ч болохгүй юм даа” гэжээ. Сураг тавих нь ээ “Порсунк” Ганболд Польшид амьдарч байгаа гэнэ.


Сэтгэгдэл

Зочин [103.229.121.207] 2019-06-16 21:00:38

зурагтад байдаг ш дээ.одоо үхсэн сурагтай

иргэн [107.167.104.115] 2019-06-16 11:52:40

шагдарсүрэн ш баярсайханы нарын их дэлгүуриин хулгай дээрэмын ажил бна

иргэн [107.167.105.247] 2019-06-16 11:29:33

их дэлгүүр ба хүмүүсиин хувьцаа эрдэнэт хивснии үйлдвэр хулгайлсан шагдарсүрэнг яах вэ

AVARGAA [203.91.115.38] 2019-06-16 00:03:02

Их дэлгvvp xувьцаа эзэмшигчиддээ нэг ч удаа ноогдол ашиг огч байгаагvй ТУЗ ын хэдэн юмнууд хулгай хиигээд байдаг сурагтай тиим л ашиггvй байгаа юм бол бушуу хувьлаад эсвэл улс авмаар юм иимэрхvv байдал хувьцаа болон биржиин нэр хvндииг унагаж итгэх итгэлииг vгvй хииж байна их дэлгvvриин хувьцаа эзэмшичид байна уу нэгдэцгээе

zochin [185.39.141.4] 2019-06-15 23:23:26

teneg hulgaich bn .. munhtsetseg gedeg hulgaich gishvvn emgen . uidsan emgen alaaraa toglohiin vlgereer .. turiin suld uurchluh yum gene ... tvvnd toirog moirog gej b.n uu tapminee 65 yanhan taltsaj hereldeheer huvia hicheesen jinger gadaadruu tusuv vreed donshuuchlaad demii teneed alga bolchihno . ene emgenii al yum yridag bol ih homdol medvvlj .. orson garsan boovnii too toogoo aldsan geh baihdaa

Зоч [43.242.243.204] 2019-06-15 23:15:39

Нямка сайдаа энэ хүн хэргээ хүлээгээгүй байна. Хэргийг нь хүлээлгэжээ. Яаж...

Зочин [64.119.21.180] 2019-06-15 20:24:44

хүнд хэрэг тохдог үзэгдэл л устаасай

Зочин [80.215.192.7] 2019-06-15 17:15:11

Ulsaa hudaldsan hulgaichuud odoo sul yavj bna shudarga u

Zochin [59.153.113.215] 2019-06-15 16:53:10

Neeree l shorond achigdah hun cholootei yavaad bai hdaa yahav de bur eleg hoshoochih yumaa

Зочин [66.181.185.41] 2019-06-15 16:19:36

дээрэм биш хулгайл байнашдээ.хулгай дээрэм уул нь ялгаа биидээ.ккк.

Хүрлээ [66.181.180.194] 2019-06-15 15:00:16

Польшид хулгай хийгээд Монголын нэрийг шалбаагт хутгаж байгаа юм байна доо

зочин [139.5.217.253] 2019-06-15 14:02:14

76 оны хэрэг дуулдаж бсаан,одоо ч гэсэн их дэлгүүрийг хулгайч нар эзэмшээд бгаа биш бил үү,тэр үеийн цагдаа нарын арга барил сайн байсан шүү,одоо ч бөгсөөрөн гартал мөнгө чихээд бгаа юм чини яаж илэрэх вэ дээ

Зочин [182.160.34.157] 2019-06-15 13:56:43

АСЕМ чин элбэгдорж дубайн гэрээчин муухайгомо чингэс бондчин АН-хан улсаар нь хулгайлжээ.

Зочин [64.119.25.75] 2019-06-15 12:24:19

За энэ ч яахав Шагдарсурэн хуутэйгээ Ш.Баярсайхан нар Улсын Их Дэлгуурийг буур цолмочоо бздэ

зочин [66.181.180.93] 2019-06-15 12:13:24

жидүүчдыг ингэж барьвал гоё доо

Арга барил [202.9.43.89] 2019-06-15 12:03:59

Хэрэг илрүүлэхийн тулд ар гэрийхнийг нь эрүүдэн шүүсэн байна

Зочин [202.179.2.147] 2019-06-15 11:38:38

юу бичээд байгаа балай вэ. хэзээ байхдаа шоронд явах гэж байгаа хүн гадуур явж байгаад ачигддаг байсийн худлаа шаах гэж. Галзуу хүний зүүдэндээ зохиосон юм байна

Зочин [103.229.120.129] 2019-06-15 11:31:36

Цагдаагийн ажилтны чадварыг бус хулгай сурталчилж бахархаад байгаа юм шиг бичсэн байна

Зочин [111.65.62.52] 2019-06-15 11:25:29

52r zurlug gej baidaggui ium. 253 gej baigaa

Зочин [66.181.176.176] 2019-06-15 11:10:25

үг үсэг утгын алдаа гэж тоймгүй их ажгуу

Их Дэлгүүрийг ухсан хулгай юм биз дээ. Их дэлгүүрийг тэр чигээр нь хулгайлсан Номин түүхийг халаач [202.126.88.190] 2019-06-15 10:17:18

Их дэлгүүр

Зочин [66.181.180.28] 2019-06-15 09:47:33

Snal tenegii


22 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
22 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.