Мөнхийн хөрш

Админ / Улстөр

-Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ШХАБ-ын өргөтгөсөн хуралдаанд оролцож үг хэллээ-

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Бишкек хотын “Ала Арча” цогцолборын Конгресс төвийн Их танхимд болсон ШХАБ-ын гишүүн, оролцогч орнууд болон олон улсын байгууллагуудын төлөөлөгчдийн тэргүүн нарын өргөтгөсөн хуралдаанд оролцож үг хэллээ.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА:

Эрхэм хүндэт Сооронбай Шарипович,

Хуралдаанд оролцож буй улс орнуудын тэргүүн, олон улсын байгууллагуудын төлөөлөгчдийн тэргүүн нар аа,

Хатагтай, ноёд оо, найз нөхөд өө.

Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн ээлжит хуралдааныг эх орондоо зохион байгуулж, биднийг халуун дотноор хүлээн авч буй Бүгд Найрамдах Киргиз Улсын Ерөнхийлөгч эрхэмсэг ноён Сооронбай Шарипович Жээнбеков Танд гүн талархал илэрхийлье. Монгол түмний дотнын анд, түүх, соёлын эртний хэлхээ холбоотой Киргиз улсад зочилж байгаадаа баяртай байна.

Киргиз Улс Шанхайн хамтын ажиллагааны байгууллагыг даргалах хугацаандаа тус байгууллагын хүрээний хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх талаар идэвх зүтгэлтэй ажилласныг онцлон тэмдэглэж байна.

Хатагтай ноёд оо, найз нөхөд өө

Монгол Улс Ази, Номхон далайн бүс нутагт өрнөж буй улс төр, эдийн засгийн олон талт үйл явцад идэвхтэй, үр бүтээлтэй оролцохыг эрмэлздэг юм. Тиймээс бүс нутагт тогтвортой, аюулгүй байдлыг хангах, эдийн засаг болон бусад салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэх механизм болон төлөвшиж буй Шанхайн хамтын ажиллагааны байгууллагад Монгол Улс ач холбогдол өгч ирсэн билээ.

Үүний нэгэн илэрхийлэл нь ШХАБ-ын дээд түвшний уулзалтад манай улсын төрийн тэргүүн нар тогтмол оролцож ирсэн явдал бөгөөд миний бие Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувиар 2 дахь удаагаа оролцож байна. Түүнчлэн ШХАБ-ын хүрээнд зохион байгуулагдаж буй бусад олон талт уулзалт, арга хэмжээнд манай улс идэвх чармайлттай оролцож ирлээ.

Монгол Улс ШХАБ-д шат ахиулан оролцох боломжийг нарийвчлан судалж байгаа бөгөөд зохих хэлэлцүүлгийг улс төр, нийгмийн хүрээнд явуулж байгаа талаар Та бүхэнд мэдээлж байсан билээ. Монгол Улсыг ШХАБ-д элсүүлэх асуудлаар манай улсын дотоодод олон нийтийн санал бодол хуваагдмал байдалтай байна.

ШХАБ-ын ажиглагч болон яриа хэлэлцээний түнш орнууд ба Нарийн бичгийн дарга нарын газрын хамтын ажиллагааг дунд хугацаанд хөгжүүлэх замын зургийн төслийг боловсруулж, ШХАБ-ын ажиглагчийн статусын журамд өөрчлөлт оруулах, ШХАБ-ын гишүүн болон ажиглагч орнуудтай хамтын ажиллагааг идэвхжүүлэн өргөжүүлэхээр төлөвлөж буйг талархан хүлээж авч байна.

Хатагтай, ноёд оо,

Бүс нутгийн орнуудтай харилцаа, хамтын ажиллагаагаа хөгжүүлж, эдийн засгийн интеграцид оновчтой оролцох нь манай гадаад бодлогын тэргүүлэх зорилт байсаар ирсэн. Ази, Номхон далайн бүс нутгийн орнуудын хамтын ажиллагааг эрчимжүүлэх, тогтвортой хөгжил бий болгоход Зүүн Хойд Азид аюулгүй байдлыг хангах явдал чухал гэж бид үздэг. Хэдхэн хоногийн өмнө “Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх Улаанбаатарын яриа хэлэлцээ” олон улсын 6 дугаар бага хурлыг бид амжилттай зохион байгуулсан. Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх “Улаанбаатарын яриа хэлэлцээ” санаачилга нь бүс нутгийн аюулгүй байдал, эрчим хүч, дэд бүтцийн сүлжээ, ногоон хөгжил, хүмүүнлэгийн хамтын ажиллагааны боломж зэрэг өргөн хүрээний асуудлыг хэлэлцдэг, дэд бүсийн бүх улсын оролцоог хангасан, албаны хүмүүс болон эрдэмтэн судлаачдын өргөн оролцоотой, нээлттэй механизм болон төлөвшиж байгааг Та бүхэнд мэдээлэхэд таатай байна.

Дээрх бага хурлаар хэлэлцсэн чухал асуудлын нэг нь бүс нутгийн эрчим хүчний хамтын ажиллагаа юм. Монгол Улс нь эрчим хүчний асар их нөөцтэй бөгөөд үр ашигтай, хямд өртөг бүхий үйлдвэрлэл явуулах өргөн боломжтой. ОХУ-ын Владивосток хотод 2018 оны 9 дүгээр сард болсон Дорнын эдийн засгийн IV чуулганд оролцох үеэрээ би Зүүн хойд Азийн эрчим хүчний супер сүлжээ байгуулан, тодорхой механизм бий болгох санал тавьсан билээ. Бүс нутгийг хамарсан хамтын ажиллагааны хэлбэрүүд нь бүс нутагт энх тайвныг хадгалах, итгэлцлийг нэмэгдүүлэх өндөр ач холбогдолтой гэж үзэж байна.

Хатагтай, ноёд оо,

Монгол Улс ШХАБ-ын гишүүн, ажиглагч орнууд, түүний дотор манай хөршүүд болох ОХУ, БНХАУ-тай дэд бүтэц, эдийн засаг, хөрөнгө оруулалт, худалдаа, дамжин өнгөрөх тээвэр зэрэг салбарын хамтын ажиллагааг харилцан ашигтай бүтээлчээр шийдвэрлэхэд онцгой анхаарч ирсэн. ШХАБ-ын дээд түвшний энэхүү уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч, ОХУ-ын Ерөнхийлөгч, БНХАУ-ын дарга нарын гурван талт дээд түвшний ээлжит тавдугаар уулзалтыг хийж, гурван талын хамтын ажиллагааны цаашдын чиг хандлагын талаар ярилцана. Гурван талын хамтын ажиллагааг цаашид улам идэвхжүүлэх, төмөр зам, авто тээвэр, байгалийн хийн хоолой, эрчим хүчний нэгдсэн сүлжээ зэрэг тодорхой асуудлаар ахиц, дэвшил гаргах нь зөвхөн оролцогч улсууддаа төдийгүй ШХАБ-ын хүрээнд хамтын ажиллагааг эрчимжүүлэн хөгжүүлэхэд чухал түлхэц болох нь дамжиггүй.

Манай улсын төмөр замын төв коридороос баруун зүүн тийш тус бүр 500 орчим км шинэ төмөр зам барих бүтээн байгуулалтын ажил саяхан эхэллээ. Энэ төмөр замыг мянга гаруй км үргэлжлүүлэн манай улсын баруун хязгаарын Бургастай хилийн боомт хүргэж, Хятадын Шинжан Уйгурын Лаое-Мяо хилийн боомт руу холбох төлөвлөгөө бий. Өөрөөр хэлбэл, Та бүхэн Монголын нутгаар дамжин дэлхийн эдийн засгийн ихэнх хувийг бүрдүүлж буй Зүүн Азийн зах зээл рүү гарах боломж нээгдэнэ гэсэн үг юм.

Улаанбаатараас 1400 гаруй км алслагдсан баруун хязгаар болох аймгийн Ховд хотоос Казахстан, Узбекистан зэрэг дөт гарц нээж, эхний ээлжинд халал мах тээвэрлэх чиглэлээр ажиллаж байна. Энэхүү гарцыг ашиглан Төв Азийн улс орнуудад хонины мах, бусад бүтээгдэхүүн тээвэрлэх боломж нээгдэж байна.

Монгол Улс ШХАБ-ын хүрээнд эрчим хүч, дэд бүтэц, дамжин өнгөрөх тээвэр, уул уурхай, хүнд үйлдвэр, хөдөө аж ахуй, соёл, боловсрол, эрүүл мэнд, байгаль орчин, байгалийн гамшгаас урьдчилан сэргийлэх, гамшгийн хохирлыг бууруулах, терроризмтой тэмцэх зэрэг олон салбарт Та бүхэнтэй хамтран ажиллах сонирхолтой байна. Түүнчлэн бүс нутгийн энх тайван, аюулгүй байдал, улс орнуудын хөгжил дэвшил, ард түмнүүдийн сайн сайхны төлөөх ШХАБ-ын үйл хэрэгт нэмэр хандиваа оруулж, хүчин чармайлтаа нэгтгэх болно.

Энэ ялдамд ШХАБ-ыг даргалах дараагийн эрхийг авсан ОХУ-ын Ерөнхийлөгчид чин сэтгэлийн баяр хүргэж, өндөр амжилт хүсье.

Анхаарал тавьсанд баярлалаа” гэв.


Сэтгэгдэл

Монголд бол "Евразия" гэдэг нь болж байна. [202.131.228.118] 2019-06-17 14:43:00

Монгол үсрээд үсрээд энэ хоёр хөршийнхөө цаана гартал үсэрч чадахгүй. Сайндаа л жоол шуугина. Тэгээд л оролдлого нь ташин шог. Иймд дуртай дургүй энэ тогоондоо тогооныхоо ёс жаягаар л хөдөлж байхгүй бол ямарч нэр сүргүй юм болно. "Оросууд одоо "Евразия" гэж ярьдаг болж байгаа нь яамайдаа!" гээд баярлаад л сууж байхаас өөр яахав. Тэгээгүй бол Монгол бол Төв Азид хаягдсан, хэн ч тоодоггүй улс болох байсан юм.

бид больё ооо [192.82.66.101] 2019-06-17 13:12:31

одоо энэ 2 хөршийг орхиод өөрсдөө ажлаа хийцгээвэл яасан юм бэ. Хичнээн жил болов. Энэ 2-н худлаа ярьснаас болж ажлаа алдлаа. Өөрсдөө төмөр замынхаа хувь заяаг ч газынхаа хувь заяаг ч шийдье. Энэ балай нийгэмлэгт орох ч хэрэгггүй. Харин тэр Путиний Евразийн холбоонд нь орж болох юм бол тодорхой өөрийн хувилбараар ороод үзэхэд аюулгүй. Шанхайн байгууллага улам л улс төрийн шинжтэй болж хувирч байгаа нь харамсалтай

Зочин [122.201.22.79] 2019-06-19 06:37:47

Зөв.

Зочин [202.9.42.137] 2019-06-16 11:36:25

Эрлиз хурлийзууд улсаа худалдагчид женкогоо магтаж их сэтгэгдэл бичжээ монголын ард тумэн 100 хувь шхабд элсэхийн эсрэг байгаа 21 онд энэ урвагчыг 1 ч хун ахиж сонгохгуй

Зочин [59.153.85.124] 2019-06-16 11:25:04

Манай хүний үс морь унаач хүүгийн үс шиг л

зочин [103.26.194.210] 2019-06-16 10:23:47

Сеесгер хуухэд шиг. усээ самнаж байл даа. Ямар спортын зааланд байгаа биш дэ.

нүд чих [66.181.161.45] 2019-06-16 08:22:58

Үс зүс хэлбэр галбир ярьсан,хэлбэр бренд хөөцөлдсөн гадны дууриамал,өөрсдийгөө элит гээд бодчихсон элий балай, амьдралын мөн чанар мэдэхгүй нөхдүүд юм бичээд байгаа бололтой .Манай ерөнхийлөгч тив дэлхийд нэрээ гаргасан гавъяат тамирчин,дэргэдэх хажуудахдаа тусалж чаддаг,би ингэсэн гээд цээжээ дэлдээд явдаггүй, даруухан жинхэнэ монгол эр хүн.Олон долоо юм чалчдаггүй үнэн цөөн үгтэй, нэг чиг зорилготой улс төрч залуу шүү. Ерөнхийлөгчийн булчин нь зангирсан эрүүл бие,хүүхэд төрхтэй унаган буржгар үсэнд атаархаад янз бүрээр бичээд байгаа,гадаад төрх хэв маяг хөөцөлдсөн,бөөн цэнзүүрүүд, нэр төр хөөцөлдөгчид, дүр эсгэгчид хотын өмхийд өсч өндийсөн,монгол амьдралын А чгүй хоосон цээжүүд боож үхцгээ!!!!

Зочин [66.181.161.3] 2019-06-16 10:41:15

Yag une suu

Зочин [212.95.5.54] 2019-06-16 04:11:13

Battulga Putinees namhan yumuu? Denduu namhan yumaa

zochin [185.39.141.4] 2019-06-15 23:17:13

ene uulzalt yaahvee ... shar hashaa nurj unan nalj oichood .. munhtsetseg geech ordond zalarsan hulgaaich yanhan . emgen .. uidsan emee alaaraa toglohiin vlgereer ... turiin suld zasch tonon deeremdeh yum gendee .... 10 tahaltai tarvag nvvlgej 1 ter bumiig zartsuulsan gej tailaaandaa tusgasan baigl orchniii said geh yanhan aimaar tachaadajee . . mergejliin baiguulga ni tarvagnii uvchitei vgvig sudlaad yamar zardalaar heden hvn ajillasan barimt zurag vgvi geer shuud gudraj deeremchid . ter tarvaga yaridahgvi amar amar .. hulgaich 20 ond orgon tonilno

MONGOL [119.90.82.94] 2019-06-15 22:53:30

BID BUGDEEREE EH ORONDOO HAIRTAI, BIDNII SONGOSON ERONHIILOGCH, ARAI CH ELBEGDORJ SHIG HUITEN SETGEL GARGAHGUI BAIH AA. YOSLOLIIN HELTES AMID UU, ENE UDAA MANGAR HARAGDAJ BAINA SHUU, MR.PRESIDENT. GOYO HARAGDAH YOSTOI SHUU, MOBGOLCHUUDIIN NUUR TSARAI SHUUDEE!

Монгол нүүхгүй [103.212.119.246] 2019-06-15 22:07:08

Манай Монгол Орос, Хятадын дунд хэдэн мянган жилээр оршиж ирсэн шигээ цаашид ч мөнх орших тул манай хоёрхон том хөрш мөнх л байж байна. Монгол Америк тив рүү нүүж чадахгүй. АНУ-ын ардчиллал, зах зээл гэж дагаад сүүлийн30-ад жил ямар байдал хүрсэн бэ? Баахан хуучин машин унасан, гар утас барьсан ТОЛГОЙГҮЙ ХҮМҮҮС л болсон " Морь унасан толгойгүй хүн" гэдэг шиг.

больж үз [192.82.66.101] 2019-06-17 13:08:49

манай ардчиллыг хятад цагаачид гартаа авч үймүүлсэн байх аа

Зочин [66.181.176.176] 2019-06-15 21:18:41

мөнхийн юм гэж байдаггүй юм

Зочин [175.223.31.104] 2019-06-15 21:05:38

Үсэнд нь санаа зовдог хэн бэ чи шибалааа

Bolormaa [66.181.161.44] 2019-06-15 20:30:27

BATTULGA BOL LUIWARCHIN SHDEE!

Зочин [119.90.82.94] 2019-06-15 22:43:24

bidnii songoson eronhiiligch! bidnii ulsiig arai zaraad idchihgui baihaa! amjilt eronhiilogchoo! miye bolson bol yanaa! tarvagiin gai buren ilerch duusaagui l baigaa!

Mgl [178.115.131.88] 2019-06-15 20:35:56

Soliotiut yumaa neeree ta nar!. Luiearchin h bai ugui h bai naana chin uur yum yawagdaad bn ok

Bat [66.181.161.44] 2019-06-15 20:31:00

VNEN

zochin [202.126.89.249] 2019-06-15 20:28:20

Манай Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёр бол сайн ажиллаж байгаа. Энэ хоёрыг яаж ч муулаад энэ хоер шиг улсаа аваад явчих хүн байхгүй байна. Худлаа чалчигчид чалчиж л байг, Та хоёр ажлаа явуулж л бай!!!

Зочин [122.201.22.38] 2019-06-16 08:41:33

Тэр үнэн.

Зочин [211.36.140.171] 2019-06-15 19:37:17

Oligtoihon zahtai Soroochik alga uu uhel Buten Ulsiin eronhiilogchooo !!!

Зочин [119.90.82.94] 2019-06-15 22:49:37

ug ni ih l gangan hun dee. yadiin boloo.

zochin [66.181.176.95] 2019-06-15 19:31:47

OYUNLAG XUN DOTROOSOO GERELTTDEG! GETEL GADAAD BAIDALDAACH ANXAARSANGUI

zochin [185.39.141.4] 2019-06-15 19:26:56

vsee ingej uragsh ni zasuilbal ovorgvi zaluu haragdaj bn .. goe bn amjilt . .. er hvn bainga gel shavaad jam eosnii duhruugaa naluu vsiig uurchluud baih ni eohimjgvi yum ... ailgvi avgainar shig yanhnuud vsend zanaa zovon komentoor tachaaldaj ugchee . hahaha

Зочин [119.90.82.94] 2019-06-15 22:49:45

ug ni ih l gangan hun dee. yadiin boloo.

Зочин [119.90.82.94] 2019-06-15 22:45:26

ug ni hoish ni naachihdag baisan geli-ee martsan boltoi. tuslakh ni baimaar l yum kkkk huduunii huuhed shig mangat yumaa

Зочин [66.181.181.125] 2019-06-15 19:26:30

путин улс нь задарчих вий гэж айгаад л энд ингэж явах юм.

Зочин [54.37.1.178] 2019-06-15 17:14:47

Энэ үсээ янзалчихаж болдоггүй юм байхдаа.70-80 аад оны гэр хороолын хүүхдүүд бид л толинд харж байгаад урьд үсээ тайрчихдаг байсан яг л түүн шиг харагдлаа.яэнэ тамгийн гхзрынхан анхаараа энэ хүн чинь Батулга гэхээсээ илүүтэй монгол улсын ерөнхийлөгч шүү дээ.

Зочин [119.90.82.94] 2019-06-15 22:43:58

bidnii songoson eronhiiligch! bidnii ulsiig arai zaraad idchihgui baihaa! amjilt eronhiilogchoo! miye bolson bol yanaa! tarvagiin gai buren ilerch duusaagui l baigaa!

Зочин [80.215.192.7] 2019-06-15 17:10:25

Gadna image gej bna uhaan hurehgui baij bna hajuud baigaa soyliin heltsiin buh humuusiig halah heregtei

Монгол [202.9.43.91] 2019-06-15 16:30:09

Үсээ яачихаа вэ ерөнхийлөгчөө......ааш

Зочин [202.21.108.134] 2019-06-15 16:28:34

Муулаад байгаа хүмүүст та нарт ерөнхийлөгч болох хувь тавилан даанч байхгүй. Тиймээс бүү атаарх

zochin [193.173.219.79] 2019-06-17 01:11:50

eronhiilogch bol duh talaaraa eronhiilogch shig l bh yostoig med

Зочин [43.242.242.128] 2019-06-15 15:51:59

ENE DOROMJLOOD BICHEED BAIGAA HUMUUS OCHUUHEN BODOLTOI, JENHENE TENEG MONGOLUUD , MANAI ERENHIILEGCH SAIN BAINA , MONGOL ULSYNHAA TOLOO MON ENE DELHIIN HORSHUUD EV NEGDELTEI BAIHYN TOLOO TANID AMJILT

555 [202.70.46.18] 2019-06-15 14:44:16

ЖОЛ ОРНЫ ЖОЛ ЕРӨНХИЙЛӨГЧ.....УЛС НЬ ЖИЖЭГ БАЙЖ БОЛНО..ЕРӨНХИЙЛӨГЧ НЬ МУНДАГ БАЙХ ХЭРЭГТЭЙ..ТЭГЖ БАЙЖ ЖИНГИЙН ТУУХАЙ ТЭНЦЭНЭ....ХУРДАН 2 ЖИЛ БОЛООСОЙ ГЭЖ ЗАЛБИРНА ..ТЭР БОЛТОЛ ЭНЭ БАНДИ ШХАБ-Д УЛСЫГ МИНЬ ЗАРЧИХГҮЙ БАЙГААСАЙ...ИРЭХ ЖИЛ ХОЙД ХӨРШ ДАРГА НЬ БОЛОХ ЮМ БАЙНА....ЭНЭ БОЛ МАШ МУУ ДОХИО.... ХҮРГЭН ХҮҮГЭЭ ДАРАМТАЛЖ БАЙГААД ХҮЧЭЭР САХИЛ ХҮРТЭЭЧИХ БИИ Л ГЭЖ МОНГОЛЧУУД АЙЖ БАЙНА...ЭЦЭСТ НЬ ЕРӨНХИЛӨГЧ МААНЬ МОНГОЛЧУУД ШХАБ-Д ЭЛСЭХ ЭСЭХЭЭР 2 ХУВААГДААД БАЙГАА ГЭЖ МУУХАЙ ХУДЛАА ЗАЛЛАА..БҮХ МОНГОЛЧУУД ЭРЛИЙЗ УРВАГЧ НАРААС БУСАД НЬ 100 ХУВЬ ШХАБ-Д ЭЛСЭХГҮЙ ГЭДЭГ ДЭЭР БАЙГАА..СООШЛ-Д ОРООД Л БҮХ ЮМ ТОДОРХОЙ БАЙГАА..ОРОС,ХЯТАД ДАРГА НАР ТАНД ХУДЛАА ЗАЛЖ БАЙГААГ ХАРААД ИТГЭХ ИТГЭЛ АЛДАРЧ БАЙГАА НЬ ТОДОРХОЙ...

Зочин [119.90.82.94] 2019-06-15 22:47:17

ene hun eh orniihoo tuluu hulsuu ursgaj yavsan tamirchin hun. setgel ni MONGOL. MONGOL YALNA.

Зочин [119.90.82.94] 2019-06-15 22:47:09

ene hun eh orniihoo tuluu hulsuu ursgaj yavsan tamirchin hun. setgel ni MONGOL. MONGOL YALNA.

зочин [119.40.103.6] 2019-06-15 14:17:32

энэ хүнийхээ үс мусийг янзалдаг хүн байдаггүй юмуу бие хамгаалагч бусад хүн дагалдаж байгаа биздээ гудаманд гүйж яваад томчуудтай зургаа авхуулаад баярлаж байгаа хүүхэд шиг. монгол улсаа төлөөлж байгаа хүн шүү дээ

Kkk [203.91.115.45] 2019-06-15 14:04:42

Gurvan botgo shig huurhun zurag bn kkk

Зочин [202.9.43.28] 2019-06-15 14:00:20

Дэлхийд Монгол шиг 2 Хөрштэй хэдэн улс байдаг бол. Тэр хоёр хөрш дэлхийн хамгийн хүчтэй акулууд. Өөр тийм улс байхгүй. Энэ бол маш сул тал юм. Гэхдээ ухаант дээдэс маань энийг ашиглаж чадаж байжээ. Харин одоо Монгол Улсыг Олон улсад төлөөлөхдөө Их хуралд алдаатай бичиг өгдөг шигээ хандсан, бүтэлгүй дээрэмчингээр төлөөлүүлж байгаадаа үнэхээр ичиж байна. Энэ муу хулгайч зайлаасай

zochin [202.9.42.33] 2019-06-15 13:19:36

GOYO ZURAG BNA. UHAJ OILGOVOL ULS ORNII BODLOGO

Jenco [43.242.242.164] 2019-06-15 13:02:22

Goridson aztai hulgai - ch

Зочин [112.72.11.109] 2019-06-15 13:51:28

Shaagaarai chamaas deer shuu lalar aaa


44 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
44 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.