Их дээд сургуульд элсэн суралцагчдын ЭЕШ 6 сарын 17 буюу маргааш эхэлнэ

Админ / Боловсрол

Шалгалт монголын түүх, физикийн хичээлээр эхлэх юм.

Энэ жилийн ЭЕШ-ын онцлог нь шалгуулагчид оноогоо шууд мэдэх боломжтой.

ЭЕШ-Д ИРЭХДЭЭ БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ

Шалгуулагчид та бүхэн шалгалт эхлэхээс 1 цагийн өмнө шалгалтын байрандаа ирсэн байх шаардлагатай бөгөөд шалгалт өгөх анги, танхимд 10 минутын өмнө суудлаа эзэлсэн байна. Шалгалтын цагаас хоцорсон тохиолдолд тухайн шалгуулагчийг шалгалтад оруулахгүйг анхаараарай!

Шалгалтад ирэхдээ бүрдүүлэх материал
1. Иргэний үнэмлэх болон түүнтэй адилтгах баримт бичиг
2. Бүрэн дунд боловсролын гэрчилгээ
3. Суудлын хуваарь / www.eec.mn цахим хаягаар орж бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан шалгуулагчийн булангаас хэвлэж авна/
4. Бүртгэлийн хуудас /www.eec.mn цахим хаягаар орж бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан шалгуулагчийн булангаас хэвлэж авна. Энэ онд ЕБС төгсөж буй шалгуулагчид бүртгэлийн хуудсаа хэвлэн авч сургуулийн захирлаараа гарын үсэг зуруулж, тамга даруулж баталгаажуулна. 2019 оноос өмнөх оны шалгуулагчийн бүртгэлийн хуудас QR кодоор баталгаажсан тул шууд хэвлэн авна/

News Image

ШАЛГУУЛАГЧДЫН АНХААРАЛД

Шалгалтын анги танхимд үзгэн болон тосон бал, харандаа, баллуур, гар утас, тооны машин, таблиц, томьёоны хураангуй, ном, дэвтэр, ноорог цаас, гарын авлага, цаасан болон электрон толь бичиг, компьютер, таблет, ухаалаг цаг, дуу хураагуур, чихэвч зэрэг бусдад саад болох, хууран мэхлэх зорилготой ямар нэг зүйлийг авч орохыг хориглоно. Шалгалтад ашиглах харандаа, баллуур, үзүүрлэгчийг БҮТ-өөс тарааж өгнө.

2019 ОНЫ ЭЕШ-Н БЛЮПРИНТ

1. Математикийн хичээлийн блюпринт ТАТАХ
2. Монгол хэлний хичээлийн блюпринт ТАТАХ
3. Нийгэм судлал хичээлийн блюпринт ТАТАХ
4. Англи хэлний хичээлийн блюпринт ТАТАХ
5. Орос хэлний хичээлийн блюпринт ТАТАХ
6. Газар зүйн хичээлийн блюпринт ТАТАХ
7. Физикийн хичээлийн блюпринт ТАТАХ
8. Биологийн хичээлийн блюпринт ТАТАХ
9. Химийн хичээлийн блюпринт ТАТАХ
10. Монгол улсын түүх хичээлийн блюпринт ТАТАХ

2019 ОНЫ ЭЕШ-ЫГ ЗОХИОН БАЙГУУЛАХ ШАЛГАЛТЫН ТӨВҮҮД


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.