Шар хашлагуудыг бэхлээгүй байхад салхинд хийсч унасан гэв

Б.БУРМАА / Нийгэм

Сүүлийн өдрүүдэд олны анхаарлын төвд байсан автозамын тусгаарлах шар хашлага хүчтэй салхинд унаж, иргэдийн эд хөрөнгийг хохироосон явдал өнгөрсөн амралтын өдрүүдэд болсон. Тодруулбал, нийтдээ 766 сая төгрөгөөр урд хөршөөс импортолсон тусгаарлах хашлага салхинд хийсч унасны улмаас есөн иргэний автомашинд их бага хэмжээний хохирол учруулжээ. Дээрх иргэдийн хохирлыг хэн, хэрхэн барагдуулах талаар болон шар хашлагуудыг дахиж ашиглах боломжтой эсэх талаар Нийслэлийн захирагчийн ажлын албаны Тохижилт хог хаягдал удирдлагын хэлтсиин мэргэжилтэн Г.Билгүүнээс тодруулав.

Тэрбээр “Унасан хашлагуудыг бүгдийг нь буцааж байрлуулаад замтай нь бэхэлсэн. Бусад замууд дээр байрлуулсан хашлагуудыг бас бэхэлж тогтоосон байгаа. Улаанбаатар зам засвар ашиглалтын газрынхан шар хашлагыг нийслэлийн замуудад суурилуулах ажлыг хариуцаж хийсэн. Бүх хашлагаа байрлуулсаныхаа дараа автозамтай нь бэхлэх ажлыг хийхээр төлөвлөж байсан ч өнгөрсөн амралтын өдрүүдэд хүчтэй шуурга дэгдэж, автозамтай бэхлэж амжаагүй байсан шар хашлагууд унасан. Одоо бол бүгдийг нь бэхэлсэн учраас салхи шуурганд хийсэхгүй.

Салхины улмаас дөрвөн хашлаганых нь хайлшаар хийсэн гоёл хугарсан. Бусад нь ямар нэгэн эвдрэл байхгүй. Эвдэрсэн хашлагуудыг Улаанбаатар зам засвар ашиглалтын газрынхан өөрсдөө сольж, засварлаад байрлуулсан. Шар хашлага салхинд хийсч унасны улмаас есөн иргэний автомашинд их бага хэмжээний хохирол учирсан. Ямар ч байсан бүх хүмүүсийг хохиролгүй болгоно.” Гэв.


Сэтгэгдэл

Зочин [49.195.38.195] 2019-06-18 06:38:30

Hudulmuriin ayulgui baidal gedeg yum. Behlehgui bol tavih yosgui malnuudaaa

Зочин [202.9.42.233] 2019-06-18 06:38:20

Монгол хун хэзээ ч буруугаа хулээхгуй гонжийнжоо нямкагаар эруудэн шуулгэвэл нэг юм хулээж магадгуй

Зочин [202.9.43.193] 2019-06-18 05:58:44

хуцна биз наадахаа аваад зайлаарай муухай чацага шиг шар өнгөтэй хүнд шар хайлшаа , идсэн мөнгөө буцааж хотын төсөвт өг хулгайчнуудаа

тогтох [202.21.100.210] 2019-06-18 04:24:25

Энэ чинь сахилга хариуцлага шүү. иргэдийн маань үйл ажиллагаанаас болж хашлага барих юм уул нь хүн бүр гарцаараа гараад зүлэг гишгэдэггүй бол хайс, хашлагаар яах ч юм билээ

Шаал хазгай мордочихлоо доо. [202.131.228.118] 2019-06-18 04:13:47

Улаанбаатарт "шар хашлага"-ны түүх ч хөгийн эхлэж байнадөө. Ийм эхлэлийг "Мордохын хазгай" гэдэг бил үү? Кх-кх-кх!!!

иргэд [66.181.183.248] 2019-06-18 03:40:10

Шар хайс чинь өөрөө өөрийгөө бэхлэх ёстой юм уу?эсвэл энэ ажлыг хариуцсан нэг хоолны сав түүнийг бэхлэх ёстой юм уу?хотйн захиргааныханы сахилга хариуцлага гэж энэ,ийм улсад хатуу арга хэмжээ авах хэрэгтэй,ер нь дүрэмээ биелүүлдэг бол энэ олон зуун саяын хашлага хэрэггүй юм шүүдээ,хашаа хашлагыг малд л хэрэглэдэг,харин дундаас нь мөнгө саахад хэрэгтэй учир их идэвхитэй хөөцөлдсөн хэрэг

цэцэг [64.119.23.227] 2019-06-18 03:35:39

ингэж л дутуу ажилдаг тэнэг хэнэггүй хоёр нь хитэрсэн улс аюулгүй ажилагааны дүрэм гээч юмыг даан ч мөрдөхгүй бас шалгаж хариуцлага тооцохгүй гүэ ёсой хэлэх үг олдохгүй юм .ямар ч бэхэлгээгүй юм байршуулчихаад л явж байдаг .


7 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
7 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.