Захиргааны шүүхээс Дархан аварга Б.Бат-Эрдэнийг МҮБХ-г төлөөлөх эрхгүй гэж үзжээ

Админ / Хууль

Эвлэрлээ, нэгдлээ хэмээн сүр дуулиантайхан зарлаж, хурал хуйгаа хийгээд байсан МҮБХ-ны маргаан одоо ч эцэслэгдээгүй бололтой. Учир нь бөхчүүд эвлэлдэн нэгдэж, МҮБХ үйл ажиллагаагаа явуулахад Дархан аварга Б.Бат-Эрдэнэ “саад” болж байгаа гэнэ. Учир нь ОӨУБЕГ-аас МҮБХ-ны тэргүүнээр Л.Чинбатыг албан ёсоор бүртгэж, улмаар түүнд тамга тэмдэг эзэмших эрхийг өгсөн байдаг. Харин уг шийдвэрийг эсэргүүцэж, Дархан аварга Б.Бат-Эрдэнэ Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаад байжээ.

Түүний нэхэмжлэлийг Захиргааны хэргийн шүүх өнгөрсөн тавдугаар сарын 10-ны өдөр хэлэлцээд, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5, 109 дүгээр зүйлийн 109.2-т заасны дагуу нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн байна.

Тодруулбал, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5-д зааснаар “Нэхэмжлэлийг төлөөлөх эрхгүй болон нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан” гэж үзжээ.

Өөрөөр хэлбэл, МҮБХ-ны ээлжит бус Их Эеийн хуралдаан 2017 оны тавдугаар сарын 28-ны өдөр хуралдаж, МҮБХ-ны тэргүүнээр Л.Чинбатыг албан ёсоор сонгож, УБЕГ-ын улсын бүртгэгч 2018 оны дөрөвдүгээр сарын 3-ны өдөр Л.Чинбатыг МҮБХ-ноор тэргүүнээр бүртгэж, гэрчилгээ олгосноор тус байгууллагыг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх Л.Чинбатад үүссэн байна.

Тэгэхээр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.2-т зааснаар Дархан аварга Б.Бат-Эрдэнийг нэхэмжлэх гаргах эрхгүй гэж үзэн, нэхэмжлэхийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. Өөрөөр хэлбэл, Б.Бат-Эрдэнийг МҮБХ-г төлөөлөх эрхгүй гэж Захиргааны хэргийн шүүх үзсэн байна.

Ямарч байгууллагыг улсын бүртгэлд бүртгэгдсэн нэр, гэрчилгээнд албан ёсоор бүртгэгдсэн хүн нь удирддаг. Тэгэхээр ОӨУБЕГ-аас Л.Чинбатыг МҮБХ-ны тэргүүнээр бүртгэж, Захиргааны хэргийн шүүхээс Дархан аварга Б.Бат-Эрдэнийг МҮБХ-г төлөөлөх эрхгүй гэж үзсэн учир МҮБХ-ны тэргүүн нь Л.Чинбат гэдэг нь тодорхой боллоо.

Эх сурвалж: Өдрийн сонин

image

image

image

image

image


Сэтгэгдэл

Зочин [202.126.89.158] 2019-06-22 12:29:33

bayanmunkh ovgon hor hutgahaa bolivol taarna.

Монгол хүн [103.87.255.66] 2019-06-21 09:56:51

Аваргаа гэж дуудахаар ууралдаг батэрдэнээр яахав дээ зайлбал таарна

Зочин [202.179.31.92] 2019-06-20 11:51:22

Дархан аваргаа хүндэлдэггүй юм гэхэд Монгол бөхөд хайртай Монголын ард түмнийг хүндэтгээч дээ завхарсан Захиргааны хэргийн шүүхийн шүүгчид ээ? Мөнгөтэйд нь үйлчилдэг хууль Млнголд одоогоор хараахан батлагдагдаагүй биз дээ.

Зочин [73.39.102.84] 2019-06-20 04:36:12

Ер нь бол дэлхийн спортоо л дэмжье. Явдаг гүзээтэй бааснууд хэдэн зуун саяар мөнгө олж байхад Дэлхийн өсвөр үеийн шатрын аварга ямар шагнал авч байгаа билээ? Энүүгээр би өв уламжлалаа үгүйсгэх гэсэнгүй, энэ спортын төрөлд орох уу л гэх гээд.

зочин [202.55.188.41] 2019-06-19 23:35:41

!-ч давж чадахгүй, хятад төрхтэй Чинбат ногоогоо л тариач дээ, бөхийн хиймор гутаасан , бакиал зохих ярзгар муухай хужаа.

Зоч [66.181.177.28] 2019-06-19 22:58:07

Одоо нэгэнт гарсан шийдвэрийг хүлээн зөвшөөрчих. Ер нь хууль бус юм харагдахгүй байна. Харин наад Чинбатадаа санал тавьж ээлжит бус их эе ч юмуу эсвэл зөвшилцөж тэргүүнээ соль. Чинбат ч дургуйлахгүй байх гэж бодож байна

Иргэн [64.119.27.98] 2019-06-19 22:30:40

Бөгс нь бөөрөндөө,цэр нь цээжэндээ байг ээ.Бөх нь бөхөө,тариачин нь тариагаа тариг ээ.захиргааны хэргийн шүүхийг татан буулгаа,бэлтгэгдээгүй бн.

зочин [202.126.89.184] 2019-06-19 19:55:09

алтны газрын лицензийн наймаачин Чинбат болимоор юм. Мөнгө улаан..... Гаргасан шийдвэр.....арай биш эээ.

Зочин [202.179.31.9] 2019-06-19 17:51:29

Аваргынх зөвш дээ,олигархи,олон арван компанийг эзэмшигч Монголын томоохон баячуудын нэг Чинбат мөнгөөр явуулсан сонгуулийг Захиргааны хэргийн Шүүх үнэн мөнийг олж энэ асуудлын хуулийн хүрээнд нэг талд шийдвэрлэж Улсын Их баяр наадмыг маргаангүйхэн хийчихмээр байтал бас л нөгөө мөнгөтний талд шийдвэр гаргаж байгаа ЗХШүүхийн шийдвэрийг эрс эсэргүүцэж байна.Бөх мэдэхгүй наймаачин Монгол бөхийг мөнгөний,бизнесийн байгууллага болгох гээгүй юм бол наад шийдвэрээ татаж ав,эргэж хараач дээ. шүүх чинь олон түмниы эрх ашгийг хамгаалдаг байтал мөнгөтэй бизнес хувь хүний талд гаргадаг нь бас л нөгөө"Авлигачдаасаа" салаагүйг л харуулж байгаа бус уу??? Ичээч дээ Дээп Шүүхийнхэн,ялагуяа ЗХШүүгч нар.

иргэн [64.119.17.38] 2019-06-19 23:04:19

Шүүх мөнгөтөйгийн талд үйлчлээд удаж бна дөө

иргэн [202.9.43.206] 2019-06-19 17:07:59

Чинбат Гацууртын баахан алтны ордоо Бороо гоулдад зарж баяжсан бас л луйварчин шүүдээ.Энэ хулгайч үндэсний бѳхийн тэргүүнээр яадаг байнаа.Улсын цолтой бѳхчүүд хуралдаад л тэргүүнээ сонгоочээ.Санал хураагаад л болоошдээ.Чинбат үхрээ саагаад тариа ногоогоо хурааж авхаа бод.Одоо илүү юм хэрэггүй.

zochin [202.126.89.77] 2019-06-19 17:03:04

avarga chaddag umaa hiih heregtei

БОДЛЫН ХУЛГАЙЧ [66.181.167.53] 2019-06-19 16:52:57

АВАРГАА БОЛИОЧЭЭ. ИЧИХ ХЭРЭГТЭЙ Ш ДЭЭ. ОДОО ХАНАХ БОЛООГҮЙ ЮУ???????????????

иргэн [202.179.26.76] 2019-06-19 16:24:51

Явж явж дээд шүүх дээр л заваардаг шдээ Чинбат хахуул өгөөл дөө.

ЦЭДЭН [66.181.169.162] 2019-06-19 16:23:19

Монгол бөхөө бөхийн мэргэжилтнүүд нь шийдвэл зүгээр харагдах юм ,ХӨНДЛӨНГӨӨС Чинбат оролцоод байх нь тун зохимжгүй ,Энэ насандаа хэрүүл нь багдаагүй байлтай ,сайхан нь аргүй урьдах ажилаа хийгээд явахгүй юу

Зочин [150.129.141.49] 2019-06-20 08:25:55

Энэ Чинбат гэдэг этгээд Баянмөнхийн нохойд барьдаг мод нь байгаа юм. Тэгээд МҮБХ -ны тэргүүн нь Чинбат гэдэг нэрээр Бөянмөнх болж байгаа хэрэг Тэр Чинбат зөвхөн Бөянмөнхийн дохио зангаанаар л ажиллана .Тэр ямарч юмыг бие даан шийдэж чадахгүй..Зориуд бөхөөс хол хүнийг тэргүүн болгодын учир нь энэ. Энэ наадмаар хор маш сайн найрагдана.

Бөхчүүд [103.26.193.171] 2019-06-19 15:00:29

Худлаа мэдээ цацахаа болиочээ! Ухнаа

Jijig [172.58.41.198] 2019-06-19 14:19:31

Bolj bna chinbat mongol bohod ih ym hiine dee.

зочин [119.40.103.6] 2019-06-19 14:18:26

зөв шийдвэр гарчээ. Ингээд цааш ажиллаж чадахгүй бол улсын мэдэлд ТӨҮГ хэлбэрээр ажиллуулах нь зүйтэй. Идэж уухгүй л бол ашигтай ажиллана.

Зочин [64.119.18.122] 2019-06-19 14:10:33

Чинбатаа чи бөхийн өргөөг ногооны зах болгох уу шуналаа дарж худалдаж авсан хөдөлмөрийн баатараа бодож амьдар

Zochin [150.129.142.20] 2019-06-20 01:47:16

Elbegdorjiin hun terguun boloo yu bolj de

хэхэ [66.181.167.111] 2019-06-19 13:25:26

Бөхийн холбоо давж заалдаад Бат-Эрдэнэ МҮБХ-г төлөөлөх эрхтэй гэсэн шийдвэр 6 сарын 6-нд гарсан шүү дээ. Чинбат Хүрэлбаатар хоёр аргаа барахдаа хүчингүй болсон шүүхийн шийдвэр баахан мөнгө төлж цацаж байх шив. Чааваас даа.

Зочин [202.179.25.189] 2019-06-19 13:11:12

бөх барилддаг нь бөхөө хариуц ногоо тарьдаг нь ногоогоо зулгаа

Зочин [182.160.2.148] 2019-06-19 13:08:40

Чинбат чаддаг юмаа хийгээд ногоогоо тариад явбал уг нь зүгээр дээ.Юу дутлаа гэж хар аваргын гар хөл болж үхэн хатан тэс хөндлөн юм руу зүтгээд байгаа юм бол доо.Хэл амаа ололцож чадахгүй бол бөхийн өргөөг улс мэдэлдээ авчихсан нь дээр.

Зочин [202.179.25.189] 2019-06-19 13:08:22

энэ шүүгчид чинь сургууль ном төгссөн л хүиүүс байдаг байгаадаа сүүлийн үед их сонин шударга бус шийдвэр гаргаад байх боллоо

Зочин [202.21.113.238] 2019-06-19 12:58:16

Манай бөхчүүд ер нь усан тэнэг нөхдүүд байдаг. А.Сүхбат, Бат-Эрдэнэ, Сумяъабазар, Аса Дагвадорж гээд бүгд ямарч боловсролгүй, байнга л гарын булчингаар асуудлыг шийдэх гэсэн хүмүүс, монголын улс төр энэ тэнэг хүмүүсээр дутав гэж.

Зочин [66.181.161.62] 2019-06-19 12:52:22

Чинбат гэж ханадаггүй шуналтай новш

Бөх [64.119.18.143] 2019-06-19 12:06:38

Чинбатыг тэргүүн болгосон гэх Баянмөнхийн хурал хэзээ болсон хэн хэн оролцсон нь тодорхойгүй баахан бөхчүүдийн гарын үсэг хуурамчаар зурсан нь нотлогдож хэрэг үүсээд байтал прокурор хэргийг хүчээр хэрэгсэхгүй болгосон, үүнд Долигжав нөлөөлсөн. Бат-Эрдэнэ бол нээлттэй хурлаар МҮБХ-ны тэргүүн болсон. Монголд үнэхээр шударга зүйл нэг ч алга дургүй хүрч байна. Бат-Эрдэнэ аварга дургүй байхад нь 20 аймгийн бөхчүүд хуралдаад хүчээр шахуу сонгосон шүү дээ ард түмэн телевизээр бүгдийг харсан.

сониуч сонжооч [66.181.161.89] 2019-06-20 13:29:14

Бат-Эрдэнэ аврага гуйж энэ суудалд очоогүй, Баянмѳнхийн дагуулуудаас бусад бѳхчүүд итгэл хариуцлага үүрүүлж сонгосон нь үнэн. Бѳх мэддэг нь бѳхѳѳ, ногоо алт мэддэг нь түүнийгээ хѳѳвѳл яана даа. Чинбатыг Баянмѳнх аврага гахайчин цэрэг Хүрлээ хоёр л хѳѳрѳгдѳж тамга батламж худалдаж авч ѳгѳѳ болов уу? Мѳд " миний номд орсонмэхээр давсан , мѳнгѳ тѳл" - гэхвий дээ гэж эмзэглэмээр шунал, амбицийг харсаар жигшсээр...!!!

ганаа [202.55.191.40] 2019-06-19 11:58:58

Их аварга бѳхчүүдээ тѳлѳѳлнѳ шүү дээ тариачин тариа ногоочин ногоогоо тариа.

Зориг [202.131.234.82] 2019-06-19 11:31:57

Шүүхийн шийдвэрийг дандаа УИХ-н гишүүд зөвшөөрөхгүй юм. Нямдорж Зоригын хэргийг бас хүлээн зөвшөөрдөггүй биз дээ.

Зочин [14.146.92.136] 2019-06-19 10:44:40

Durakuudiin durak amidral bidend yamar hamaa bnaa haha

Зочин [150.129.141.142] 2019-06-19 10:39:56

ГИШҮҮН БОЛЖ ЧАДАХГҮЙ БОЛ БӨХИЙН ТЭРГҮҮНЭЭ ХИЙНЭ ГЭЖ БОДООД ХЭРҮҮЛДЭЭД БАЙДАГ Б БАТЭРДЭНЭ

зочин [139.5.217.253] 2019-06-19 10:22:37

Одоо монголд хуули байхгүй шүү дээ,нямдорж ,данзан нарын тэргүүтэй бөхийн холбоо нэртэй хулгай, луйварын бүлэглэл идэж ууж баяжиж авлаа,дараагийн ээлж болох чинбат,хүрэлбаатар тэргүүтэй бүлэглэл орж идэж ууж баяжиж авсугай гээд шүүхийн шийдвэр гэгч дээрээ ингээд бичээд гаргачихаач,тэгвэл хэрүүл,маргаангүй хэн,хэндээ амар, тийм үү улстөрийн сармагчингууд ч гэсэн бүлэг,бүлэгээрээ ээлж дараалан идэж уугаад баяжиж бгаа биз дээ,худалаа юу,хүрэлсүх,баттулга тэргүүтэй новшийн бүлэглэл идэж уугаад баяжаад явж бгаа биз дээ,ийм л зуршилтай улс оронд шүүх хуули яриад яаах юм,цагийн гарз,идцгээ,ууцгаа,хулгайлцгаа гэж хэлж уриалах мини

Зочин [66.181.160.12] 2019-06-19 10:21:14

Нооочин нь ногоогоо л хийдэг болчихвол болно доо

Монгол [176.215.244.116] 2019-06-19 10:06:23

Монгол улсын омчид буртгээл авчих хэруулгуй болно

Bolor [66.181.161.21] 2019-06-19 10:05:14

Унасаар байгаад хэдэн шалдан дүнхүү бөхчүүд хихихи

Кккк [202.126.88.164] 2019-06-19 09:59:35

ККККК. 2019.06.07-НЫ ӨДРИЙН ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН ШҮҮХЭЭС Б.БАТ-ЭРДЭНЭ МҮБХ-Г ТӨЛӨӨЛӨХ ЭРХТЭЙ ГЭЖ ШИЙДВЭР ГАРСАН ДА. КККККК НОГООНЫ ХҮН АРГАА БАРЖ БАЙГАА ЮМ БАЙХДО

Сэлэнгэ [202.9.44.3] 2019-06-19 09:56:39

Одоо чинь хэн хамаагүй чиг баримжаагүй мөнгө ихтэй хүний ажил бүтэж байдаг болсон цаг болжээ.үнэн юм алга болжээ.эрүүл мэндийн салбарыг сэтгүүлч. Уул уурхайг мөнгөтэй хэнч хамаагүй .зэвсэгт хүчинг хар хэрэг алга даа хөөрхий хэлэх үг байхгүй

zochin [103.80.210.64] 2019-06-19 09:49:11

maash zov shiidver gargajee mahan olgoi baterdene erhgui shuudee


40 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
40 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.