Баянхошуу орчимд PM10 тоосонцорын хэмжээ агаарын чанарын стандартаас 3.7 дахин их байна

Aдмин / Нийгэм

Цаг уур орчны шинжилгээний газраас нийслэлийн агаарын чанарт хяналт тавьдаг юм. Улаанбаатарын агаарт түгээмэл бохирдуулах бодис хүхэрлэг хий /SO2/, азотын давхар исэл /NO2/, тоосонцор /PM10, PM2.5/, нүүрстөрөгчийн дутуу исэл /CO/, озон /O3/-ны агууламжийг долоо хоног бүр тодорхойлдог.

Өнгөрсөн долоо хоногийн агаарын чанарын хяналт шинжилгээний дүнгээр Улаанбаатарын төв автозамын зангилаа Баруун 4 зам, Нисэх, Баянхошуу, Цахилгаан станц орчимд ихэнх өдрүүдэд “Бага бохирдолтой” түвшинд хүрчээ. Агаар бохирдуулах бодисуудаас PM10 тоосонцрын агууламж их илэрсэн бөгөөд 24 цагийн дундаж хамгийн их агууламж Баянхошуу орчим агаарын чанарын стандартаас 3.7 дахин их байна.

Б.БАТЦЭЦЭГ

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.