Алба сурталчлах өдөрлөг Сүхбаатарын талбайд болно

Б.БУРМАА / Нийгэм

Онцгой байдлын байгууллагын түүхт 15 жилийн ойг тохиолдуулан алба сурталчлах өдөрлөг, баярын ёслолын жагсаалын арга хэмжээ маргааш буюу 06 дугаар сарын 20-ны 09:00-17:00 цагийн хооронд Сүхбаатарын талбайд зохион байгуулагдана.

Алба сурталчлах өдөрлөгийн үеэр албаны үйл ажиллагаа, алба хаагчдын ажил, мэргэжлийн онцлогийг иргэдэд танилцуулж, гамшиг ослоос урьдчилан сэргийлэх, амь нас, эд хөрөнгөө авран хамгаалах зөвлөмж мэдээллийг хүргэх юм.

Мөн албаны хэмжээнд ашиглагдаж байгаа техник, тоног төхөөрөмжийг танилцуулж, Онцгой байдлын байгууллагын алба хаагчдын 224 тоот дасгалыг үзүүлэх тоглолтыг зохион байгуулна.

Онцгой байдлын байгууллагын алба хаагчид 15 жилийн хугацаанд 16583 иргэний амь нас, аж ахуйн нэгж байгууллага, иргэдийн 295,7 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалсан байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.


Сэтгэгдэл

зочин [122.201.28.10] 2019-06-19 08:39:16

Чиний гэр орон, хөрөнгө мөнгө чинь шатахаар хэнийг дуудаж гонгиндогоо санаарай. Гал, гамшиг хэлж ирдэггүй юм шүү

Зочин [66.181.161.114] 2019-06-19 05:52:47

Hogiin orosuud, kommunistuudiin uldegdel hezee ch duusahgu yum daa.hogjingui ulsuudad iim zuil ogt hiideggui. Uunii orond hiih ajiltai, uureg hariutslaga n todorhoi. Bas ter gaviyat gesen, mon eldev ynziin engert zuudeg tomornud bn

Рол [203.91.115.37] 2019-06-19 05:33:56

ШОУ ХИЙЖ ПОПОРЧ БАЙХГҮЙ ЮУ. БАДРАЛЫГ ХУРДАН ЗАЙЛУУЛ. ОЛОН ХҮНИЙ МУУГ ҮЗСЭН ХҮН ҮЙЛ ЛАЙГАА ҮЁ ҮЁДЭЭ ДААХ Л БАЙГАА ДАА

Зочин [202.131.227.178] 2019-06-19 04:02:52

зүгээр л дадалгаа хийж байхгүй дээ. энд ирж дэмий байх юун хэрэг байнаа. ХАЙЯ аа.


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.