ӨНӨӨДӨР: “Баялагтаа эзэн Монгол” лобби бүлгийн гишүүд цаг үеийн асуудлаар мэдээлнэ

Д.Тулга / Нийслэл

Зургаадугаар сарын 21-нд болох үйл явдлын тойм:

09.00 цагт “Туушин” зочид буудалд "Европын худалдааны өдөрлөг-2019" болно.

09.00 цагт МҮХАҮТ-д Монгол-Солонгосын сэтгүүлчдийн чуулган болно.

09.00 цагт Төрийн ордонд “Монголын уламжлалт анагаахын эрдэм ухааны хөгжлийн гурван цагийн хэлхээс” олон улсын эрдэм шинжилгээний хурал болно.

09.00 цагт НҮБ-ын байранд “ХЭҮК-Иргэний нийгмийн түншлэл” 17 дугаар уулзалт болно.

09.00 цагт “Улаанбаатар” зочид буудалд Ашгийн төлөө бус хуулийн этгээдийн тухай хуулийн төслийн хэлэлцүүлэг болно.

09.00 цагт “Кемпински” зочид буудалд Монгол, ОХУ, БНХАУ, БНСУ-ын “Их Түмэн голын санаачилга” (Greater Tumen Initiative) төслийн Аялал жуулчлалын удирдах зөвлөлийн 12 дугаар хуралдаан, “Их Түмэн голын бүс нутгийн аялал жуулчлалын брэнд хөгжүүлэлт” семинар болно. Утас: 88054040

10.00 цагт Монголбанкны Д байранд Төлбөрийн системийн шинэчлэл төслийн хүрээнд Төв банкны бүртгэлийг боловсронгуй болгох системийг нэвтрүүлэх ёслол болно.

10.30 цагт СТӨ-нд цэргийн албаны жагсаалын дарга, бага дарга нарын “Дурсамж уулзалт” болно. Утас: 86863998, 70119921

11.00 цагт Засгийн газрын III байранд Үндэсний статистикийн хорооноос Монгол Улсын хүн амын 2018 оны ядуурлын түвшинг зарлана.

11.00 цагт Ардчиллын ордонд Монголын Ардчилсан холбооны Удирдах зөвлөлөөс УИХ-ын гишүүдийг бүрэн эрхээсээ татгалзахыг уриална.

11.00 цагт Засгийн газрын XI байранд ШӨХТГ-аас цаг үеийн асуудлаар мэдээлнэ. Утас: 70001286

11.00 цагт Нийслэлийн хэвлэл, мэдээллийн төвд "Улаанбаатар эдийн засгийн форум-2019"-ийн талаар зохион байгуулагч нар мэдээлнэ. Утас: 325044

11.00 цагт “Үндэсний мэдээллийн төв”-д “Дэлхийн шинэ журам” хөдөлгөөнөөс УИХ-ыг хугацаанаас нь өмнө тараах талаар мэдээлнэ.

11.00 цагт Төрийн ордонд УИХ дахь “Баялагтаа эзэн Монгол” лобби бүлгийн гишүүд цаг үеийн асуудлаар мэдээлнэ.

12.00 цагт УДБЭТ-д ахмад уран бүтээлч МУГЖ Д.Пүрэвсүрэнгийн 90 насны ойн хүндэтгэлийн ёслолын талаар зохион байгуулагч нар мэдээлнэ.


Сэтгэгдэл

Бат [202.179.4.250] 2019-06-21 12:49:32

Худлаа шоудаад л өнгөрнө. Итгэх арга эдэнд байхгүй. Улс орноо худалдсан урвагч нар. Тэрбишдагва, Даваасүрэн, Улаан нар яаж урваж шарвалаа. Улаан одоо монголыг мөхөөх оролдлого хийж байна.

Зочин [202.179.31.92] 2019-06-21 11:40:58

Хэлсэндээ хүрдэг бол мөн ч чихэнд чимэгтэй,сайхан дуулдах юм.Та нар ярьсан болоод л өнгөрдөг нэг цугласан,ярьсан үр дүн.....иргэд үүнийг л хүлээж байгааш дээ.

Дорж [202.9.45.78] 2019-06-21 11:09:37

Юуны чинь. баялагтаа эүэм мэзэн.. Хоёрдугаао ээлжний ховдог хүүхдүүд гэдэг цуглаан гээч...


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.