Монгол Улсын нийт хүн амын  28.4 хувь нь ядуу амьдарч байна

М.Амаржаргал / Нийслэл

Үндэсний статистикийн хорооноос манай улсад ядуурлын түвшин ямар хэмжээнд байгааг танилцуулж, хэвлэлийн бага хурал хийв. “Ядуурлын дүр төрх” судалгаанд тусгаснаар манай улсын 904 мянган иргэн ядуу амьдарч байна. Хоёр жил тутам хийдэг судалгаагаар манай улсын ядуурлын түвшин 29.6 хувиас 28.4 хувь болж буурчээ. Мөн хөдөөд ядуурал хотынхоос илүүтэй буурсан байна. Үндэсний статистикийн хороо, Дэлхийн банктай хамтран 2002 оноос хойш өрхийн орлого зарлага, амьжиргааны түвшний судалгаа болон ядуурлыг хэмжих арга зүйг боловсруулж байна. Энэ удаа Өрхийн нийгэм, эдийн засгийн 2018 оны судалгааны үр дүнд үндэслэн ядуурлын түвшинг хамтран тооцжээ.

image

ҮСХ болон Дэлхийн банкны хамтран тооцсон ядуурлын тооцооны үр дүнгээр Монгол Улсын хүн амын ядуурлын түвшин 2016 онд 29.6 хувь байсан бол 2018 онд 28.4 хувь болж, 1.2 пунктээр буурчээ. Хүн амын хэрэглээ ядуурлын шугамаас хэдэн хувиар доогуур байгааг илэрхийлдэг ядуурлын гүнзгийрэлт 2018 онд 7.2 хувь болж, 2016 оноос 0.5 пунктээр, ядуучуудын тэгш бус байдлын зэргийг хэмждэг ядуурлын мэдрэмж 2.7 хувь болж, 2016 оноос 0.2 пунктээр буурсан байна.

Хот суурин газарт ядуу хүн амын төвлөрөл нэмэгдэж байна. Хөдөө орон нутагт 2016-аас 2018 оны хооронд ядуурал 4.1 пунктээр буурсан бол хотод 0.1 пунктээр нэмэгдсэн байна. Хөдөө орон нутагт ядуурлын түвшин өндөр хэвээр байгаа боловч Монгол Улсын нийт хүн амын гуравны хоёр нь хот суурин газарт амьдарч байгаагаас ядуурал хот суурин газарт нэмэгдэж байна. Хот суурин газарт амьдарч буй ядуучуудын эзлэх хувь 2016 онд 62.1 байсан бол 2018 онд 63.5 болсон бөгөөд Улаанбаатар хотод 2018 оны байдлаар нийт ядуучуудын 41.8 хувь нь амьдарч байна.

image

image

image

image

image

image


Сэтгэгдэл

Бас нэг зочин [107.167.104.39] 2019-06-22 11:25:33

Ногоо тарих нэг га газрын зөвшөөрөл авахын тулд сумын дарга нарын гарыг цайлгах хэрэгтэй. Газраа аваад хашаа татахгүй бол оркууд нь үхэртэйгээ хамт ирээд сүйтгээд хаяна. Аль алинд нь хэдэн сая төгрөг орно. За, тэгээд ногоо тарилаа гэхэд гарал үүсэл нтр ярьсан мэргэжлийн хяналт ирж хурааж аваад устгалд оруулна гээд эхэлнэ.

Зочин [64.119.26.143] 2019-06-22 21:03:41

Өө тийн, юм хийх тухай бодсоноос халамж хайсан нь дээр болчихоод байх шиг байна.

Зочин [59.153.113.222] 2019-06-22 09:55:14

зээлээр машин байр тавилга авсан хүмүүс бол ядууд орно ингээд зөв тооцвол 75 хувь нь ядуу болно

M [66.181.161.84] 2019-06-22 09:27:26

Тэтгэврийн доод хэмжээг 500 000 болго болго гэж хуцах юм ялгаа байхгүй цалин тэтгэвэр нэмэгдсэн гээд л бүх юмны үнэ өснө дүндээ дүн болно доо яалтай билээ

Бигэр [202.9.43.93] 2019-06-22 09:20:49

Манай статистик ард түмний амьжиргааг ямар аргачлалаар тооцоолдог юм бол доо. Энгийн хар ухаанаар бодоход уул уурхайн бус экспорт өсөхгүй байна гэдэг нь ажлын байр хомсдолтой гэсэн үг. Үйлчилгээний салбарын орлого хүн амын тоо тэдний хэрэглээнээс хамаардаг. Амиа тээж байгаа салбар хүнд ахиухан цалин олгож чадах уу. Орлого багатай хүмүүс амралтанд амарч, ресторанаар үйлчлүүлэх үү. Дундаж цалин, тэтгэвэр тэтгэмжийн өсөлт өргөн хэрэглээний барааны үнийн өсөлтийг гүйцэхгүй байна ш дээ.

Зочин [202.9.45.56] 2019-06-22 08:56:46

Ядуу хүмүүсийн тоог тоолохдоо бишээ ажлын байр гаргаж өгөөч наад статистик тоо чинь үнэн юмуу цалин тэтгэвэр нэмэгдээгүй байхад яаж амьдрал сайжраад байдаг юм бэ

Ажил хийхгүй байгаагийн учир. [202.131.228.118] 2019-06-24 11:09:38

Эдийн засаг өснө гэсэн итгэл байхгүй болохлээр хөрөнгө оруулалт байхгүй. Хөрөнгө оруулалт байхгүй болохлээр ажлын байр гарч ирэхгүй байна ш дээ.

yoyoyoy [185.39.141.13] 2019-06-22 03:19:57

ene amidralaa niigmiin vzegdel gej tailbarlaj irsen . . choijilsvren hvrelbaatar ... nymdorj . . tserenbataa geed uvs garaltai lalaruud . halh mongoliig iim dvrtei bailgaj uvs hvvrnvvdiig tusuv tonoj deeremden uud ni tataj baigaa shvv.

zochin [185.39.141.13] 2019-06-22 03:17:18

vneherr aimaar dvr zurag.... nymdorj yaaj 20 heden jil buidan sandailan ungas aldaj irsen yum be ??? . hvvrnvvd

Зочин [64.119.23.63] 2019-06-21 23:42:04

3.0 САЯ ХҮНЭЭС 1.0 САЯ НЬ ЯДУУ ГУЙЛГАЧИН. 1.0 САЯ НЬ ЯДУУ БОЛОХОД БЭЛЭН ЮМ БИЗ ДЭЭ

Unen [103.212.119.246] 2019-06-21 22:46:08

SURYE, MUUGUNTSUR, CHIHRIIN SHIJIN BA TSUSNI HAVDAR BAIDAGGUY TUBERCULOSIS, FUNGUS, DIABETES AND LEUKEMIA DO NOT EXIST

Unen [103.212.119.246] 2019-06-21 22:42:27

Surye, muuguntsur, chihriin shijin ba tsusni havdar baidagguy Tuberculosos, fungus, diabetes and leukemia do not exist

Зочин [64.119.21.111] 2019-06-21 21:17:15

Монголчууд жаргал даадаггүй зовлон даадаг хачин хүмүүс шүү. Ёстой үхэр нэрэндээ таарсан хүмүүс юм даа

Kj [64.119.25.119] 2019-06-21 21:07:00

Ядуу, мэдээлэлгуй байлгах сонирхол байгаа, 20,000р торгоогоод. Баян нь хэт баян, ядуу нь хэт ядуу болжээ

Зочин [202.179.31.56] 2019-06-21 20:17:22

70 % нь байх.

zochin [202.9.42.122] 2019-06-21 19:29:51

30 jil bidniig darlaj doromjilson .Odoo ur khuukhduudiig maani biden shig b.lgana gej bodoj b.gaa bol temtsekh bolno doo...muu khulgaichuud aa...

Зочин [66.181.178.254] 2019-06-21 17:45:13

Заримдаа Монгол хүн болж төрсөндөө гутрах юмаа

Зочин [99.241.52.203] 2019-06-22 01:41:24

M ongold ireedui baihguee. bolomj baival yavah l heregtei. Naad hulgaich nar cin hezee ch soligodohgui

166,580 төг-өөс дээш орлоготой бол ядуу биш болчихдог юм уу? [202.131.228.118] 2019-06-21 17:34:22

Ядуучууд зурагт үздэггүй, Интернет хэрэглэдэггүй болохлээр тэдэнд холбоотой энэ мэдээллийг ингэж тавьж байгаа байх. Монгол хүн 166.580 төгрөгөөр амьдарч болно, гэхдээ статистикчид үүнийг нь ингэж балай тайлбарлаж, сарын 166,580 төгрөгөөр хүнийг "ядуу" "ядуу биш" гэж хувааж болохгүй. Хаашаа юм бэ? 166,582 төгрөгийн орлого олчихвол ядуугийн эгнээнээс гарчихах юм уу?

Хуурамч 28,4 хувь гэсэн тоогоо болиочээ. [202.131.228.118] 2019-06-21 17:24:25

Сарын 166,580 төгрөгөөр хүнийг ядуу, ядуу биш гэдгийг тодохойлж байгаа юм байна. Монголд энэ бодит тоо мөн үү? 166,580 төгрөгөөр монголд юу авч болж байгаа юм бэ? Энэ чинь ДУНДАЖ ЯДУУ-гийн лимит байх ёстой. Үүнээс доош бол НЭН ЯДУУ, үүнээс дээш нь ЗҮГЭЭР Л ЯДУУ. Тэгээд 500,000 төгрөг орчимоос ДУНДАЖ ЕРДИЙН АМЬДРАЛ эхлэх ёстой. Тэрнээс биш статистикийн тоонуудыг элдвээр хутгаж илбэдээд хүн амынхаа зөвхөн 28,4-хөн хувийг ядууралд байлгаж байгаа гэсэн Засгийн газрын энэ хуурамч тоо жинхэнэ ядуурлын байдлыг илэрхийлэхгүй байна.

зочин [66.181.188.236] 2019-06-21 17:11:47

МАН засаг аваад 3 жил болоход юу ч өөрчилөгдөөгүй ядуурал улам хурдтай дундаж давхаргыг хамарсан үзүүлэлт гарсан шүү дээ,мах,бензин,ус,цахгаан гээд эрчимтэй нэмэгдэхээр мэдээжийн асуудал болно доо,цаашидаа ч энэ мөхөл сүйрэл рүү явуулж бгаа юм л даа,яагаад ч зогсохгүй ангал руу бид улс ороноороо явж орсон гэдгийг ухаарч ойлгохгүй л бна,мэдээжийн асуудал хөдөө,аймаг суманд хүн ам байхгүй учир ядубрал тэнд бна гэж юу байхав,хотод хүн амын 90% шигдээстэй бгааг харахгүй бна уу,ядуурал хүн амын гуравны хоёрыг эзэлж бгаан том түгшүүр,үүнд төр засаг анхаарал тавих ни битгий хэл kолони орны тоонд оруулах ни мэдээж шүү дээ,улсынхаа өр ширийг хар,хүн амынхаа өр зээлийг харчих,банk санхүүгийн дамдуурал хутганы ирмэг дээр ирчихсэн явна даа,гарцгүй kолони орон болох замруугаа орно

Зочин [202.55.188.41] 2019-06-21 16:08:37

Ийм үл эргэх тогтолцооноос хэрхэн гарах вэ? Үндсэн натураар нь аваад үзвэл бид нийгэм журамт байдал, төрийн байгуулалтын хувьд хувьд ингээд л өнгөрч байгаа юм. Дампуурахаас өөр замгүй. Энд шударга ёсыг дурьдах ямар ч боломжгүй. Ямар нэг халуун эх оронч, шударга хүн байдлыг улам дэвэргэхээс өөр үр нөлөөгүй. Яагаад гэвэл энэ бүх замбараагүйтлийг эхлүүлсэн, хөгжөөсөн, дэвэргэсэн, дэвэргэж байгаа гол дүрүүд бүгд өөрсдийн худал, хулгай, луйвар, хариуцлагагүй явдлаа нуун дарагдуулах, бусадтай наймаацан дарж өнгөрөөх, тэгээд болоогүй дараад өнгөрчихвөл дахиад идэх, уух, шамшигдуулахын төлөө эцэс төгөсгөлгүй явах учраас үүнд төгөсгөл гэж үгүй. Төгсөнө. Гэхдээ нийт системээ, улсаа, үндэстнээ дампууруулж байж л бизнес нь эцэс болно. Өөрөөр хэлбэл цаашлаад идэх юмгүй болсон үедээ зогсоно. Гахай, нохой, үхэр ер нь л тэгдийн. Энэ бол адгууслаг зөн. Заримдаа бид бүр адгууснаас ч дор аашлах юм. Нямдоржийг хар даа. Хурцыг хар. Элбэгдоржийг хар. Содбаатар, Хүрэлсүхийг хар. Баттулгыг хар. Зи байна.

Зочин [202.55.188.41] 2019-06-21 16:36:26

Байдлаас харахад эд бүгд өлсгөлөнгийн үеийг ямар нэг хэмжээгээр туулсан хүмүүс байгаа юм. Нямдорж гэхэд орох оронгүй зовж явсан. Элбэгдорж казармд шал зүлгэж байсан. Баттулга гахай үүрч явсан. Гэх мэтээр. Айхтар өлссөн, зовж явсан хүнд бүх эрх мэдлийг атгуулахаар цадахаа мэдэхгүй явдаг нэг тийм жишиг байна. Тэхээр тийм хүнд төр бариулмааргүй юм. Юмны амтыг мэдэрч үзсэн, амьдралын ерөнхий зүй тогтлыг шинжлэх ухаанчаар баримжаалдаг тийм хүмүүст найдлага илүү бий. Ер нь бид хүүхдээ жаахан юм үзүүлж, пологтуулахгүй юм гэхэд хоолонд нь цатгаж, жаахан ч гэсэн хэм хэжээ эстэтик, этик гэж юмны баримжаатай болгож хүмүүжүүлмээр юм. Тэгээд одоо нэгэнт эргэлт буцалтгүй дампуурлын тойрог руу дөтөлсөн ийм тогтоцыг аварч үлдэхийн тулд юу хийх ёстой вэ? Натураараа бол юу ч хийх хэрэггүй. Зөвхөн дампуурахыг нь хүлээх л байна. Энэ систем өөрөө өөрийгөө гайхалтай, яв цав дампууруулна. Хэзээ вэ гэдэг л байна. Миний бодлоор 24 оны сонгуулиас 1-2 жилийн өмнө байх. Яг энэ инерциэрээ явбал шүү дээ. Гэвч бас яг ч харж байгаад дампуурчмааргүй байдаг. Бидний ирээдүй шүү дээ. Аврах гэвэл хорыг хороор гэх нэг арга байна. Өөрөөр хэлбэл гол дүрд тоглож буй фракцуудын хооронд яс хаях. Өөрөөр хэлбэл тэднийг хооронд нь өрсөлдүүлэх. Одоохондоо Ждүгийн буюу Хүрэлсүхийн фракц хүчин чадалтай байгаамуу даа. Энийг нь дэмжээд сонгуулиар гаргачихна. 60 тэрбумын, бондын, хар тамхины фракциудад ямар нэг хэмжээгээр квот өгөх ёстой. Ямар ч байсан тэднийг нийлээд бүлэг бүрдүүлэх боломж олгох ёстой. Дараагийн ээлжинд Хүрэлсүхийн фракц задарна. Дор хаяж 3. Бул хар чулуунуудын фракц. Залуучуудын фракц. Ждү фракц гэж. Ингэмэгц залуусынхыг дэмжээд явах. Энэ хооронд их юм болно. Нөгөөтэйгүүр хууль эрх зүйн хүрээнд авч хэрэгцүүлэх акцууд зохих жин дарж нөлөөлнө. Нийт системийг удирдаж мөнөөхөн бүртгэлд хамрагддаггүй сүүдрийн эдийн засгийг ил болгоход зохих хууль дүрмийн хөшүүргээр дэмжих хэрэгтэй. Эхний ээлж болгож АН эрх барьж байх үедээ өршөөлийн хуулиар ил тодын бодлого хэрэгжүүлсэн. Энэ үр дүнгээ өгсөн. Гэхдээ мань элбэгээ томхон тохиролцоотойгоор акулуудыг хамгаалж үлдсэнийг санах хэрэгтэй. Одоо харин тэр хар хэсэгт нуугдаж байгаа гэмт хэргүүдийн сувгийг албажуулах хэрэгтэй. Жишээ нь авилга. Авилгыг албан ёсных болгох хэрэгтэй. Гэхдээ хувь хэмжээг багаар тогтооно. 10 биш 5 хувь байхад л хангалттай. Харин үүнээс дээш хувь авсан нь баримтаар тогтоогдвол хохирлын хэмжээнээс хамаарч хүнд ялаар шийтгэх хэрэгтэй. Өнөөгийнх шиг 240 тэрбум, 120 сая долларын хохирол төрд учируулах, 10 саяын авилга авах, Мөнхбатын Дэлгэрэхийн замнаас авсан хэмжээний авилгад маш хүнд ял өгөх. Хамгийн түрүүнд гишүүнээс нь буулгаж насан туршид нь төрийн алба, сонгуульт алба эрхлэх эрхийг нь хасах. Үр хүүхдийг нь мөн ийм заалтад хамруулах. 5 хувь дотроо бол аюулгүй. Харин 5 хувиа хамгийн сүүлийн санхүүжилт, батаалгаа чөлөөлөгдөхөд авдаг байх. Дараа биеэ үнэлэлт. Биеэ үнэлэлтийг зөвшөөрөх хэрэгтэй байна. Албан ёсоор. Ганцхан тэрхүү биеэ үнэлэгч нь байнгын бүртгэлтэй байж, үзлэгт хамрагдаж, нэг газар суурин ажиллах тохиолдолд л зөвшөөрнө. Мөн татвар төлнө. 5 хувь ч юмуу. Хэрэв ингэхгүйгээр гадуур биеэ үнэлбэл эцэг эх байх эрхийг нь хасах, үрийн сувгийг боох, өндгөвчийг авах гэх мэтээр харгис шийтгэх хэрэгтэй. Хар тамхи байна. Үүнийг шууд зөвшөөрөхөд хэцүү ч торгуулийн системд оруулах хэрэгтэй. Тодорхой хүрээлэлд, тодорхой заасан газарт, тодорхой стандартын хэрэглээтэй байх гэх мэт. Хэрэв үүнийг зөрчвөл мөн харгис шийтгэ. Бусдыг уруу татсан бол мөн хатуу шийтгэнэ. Хүн өөрөө сайн дураараа сонирхсон тохиолдолд зөвшөөрнө. Иймэрхүү хуулийн зохицуулалт хийвэл маш их мөнгө нийт системд орж ирэх ба гэмт хэрэг хяналтанд орно. Хулгай байна. Үүний илрүүлэх шатанд баримтууд хөдөлгөөнгүйгээр тогтоогдсон бол торгох шийтгэл өгөх. Хулгайч хохирогчийн хохирлыг барагдуулахаас гадна төрд хулгайн дүнгээр торгууль төлөх ёстой. Хорих шийтгэл үгүй. Хэрэв төлбөрийн чадваргүй бол албадан хөдөлмөрөөр барагдуулна. Гэх мэтчилэнгээр зохицуулалт хийж эрүүгийн ертөнцийг эмхэлж цэгцэлж болох ба монгол хүн бүр хулгайч эсвэл янхан байх биш жаахан ялгаа зааг тогтож ирэх болов уу. Энэ бол нийгмийн моралийг аврахын төлөөнөө хийж буй үйлдэл болох юм. Ингэхгүйгээр өнөөгийн үнэлэмжээр цаашилбал хүн амын 20-30 хувь тэмбүүрчихсэн гэж яамны сайд нь зарлаж байгаа шиг нэг мэдэхэд охидууд маань толгой дараалан янхан, иргэн нэг бүр тэмбүүгийн ямар нэг ул мөртэй болж үлдэх вий. Бас хулгай хийж үзээгүй хүү, хүүхэн хүчиндэж үзээгүй цэргийн насны эр олдохоо болих вий.

Naad chin Nen Yaduu davharga bn [108.218.234.108] 2019-06-21 15:34:09

Naad huvi chi Nen Yaduu buleg bn. Naad deer chin + 45% Yaduu + 20% Dundaj + 5% Bayan + uldsen ni Tasarhai Bayan

Зочин [202.55.188.41] 2019-06-21 15:31:54

Наад үзүүлэлт чинь 11 оны үед 35 байсан. Одоо харин багасчээ. Гэхдээ Монголын нөхцөлд ядуурал, амжиргааны түвшинийг тогтооно гэдэг маш хүнд. Эргэлзээтэй зүйл. Энийг худалдан авах чадварт ганцхан суурилж тодорхойлж болохгүй ээ. Дотоодын нийт бүтээгдэхүүний нэг хүнд ногдох хэмжээнээс гадна, бэлэн мөнгөний эргэлтийн хамрах хүрээ, худалдан авах чадварын харьцуулж жигнэсэн дундаж, зээлийн тархалт, өр төлбөр барагдуулалт, үл хөдлөх хөрөнгө, тэрчлэн үнэлгээнд хамрагдаагүй бусад хөрөнгө, тодорхойгүй эх үүсвэрийн орлого гэх мэтээр тооцож гаргах хэрэгтэй. Жишээ нь хулгай байна. Энэ бол гэмт хэрэг. Гэвч хэрэг илрэхгүй, хулгайгаар завшиж амьдрагсад хүн амын багагүй хэсгийг эзэлнэ. Авилга байна. Мэдээж бүртгэгдэхгүй. Гэтэл худалдан авах чадварыг огцом өсгөдөг. Өв залгамжлалын асуудал байна. Гэхмэтчилэнгээр биеэ үнэлэлт, хар тамхины наймаа, контрабанд, өр барагдуулах сүлжээ гэх мэтийн маш том зах зээл статистикт хамрагдалгүй өнгөрдөг. Эдгээр зах зээлийн эргэлтийг албажуулах хэрэгтэй байгаа юм.

Зочин [202.55.188.41] 2019-06-21 15:58:40

Гэмт хэрэгт тооцож, шүүхээр яллах нэг тусдаа. Түүгээр эргэлдэж буй мөнгийг бүртгэлд хамруулж нийгэм, эдийн засгийн мэдээллийг бодьтой гаргах асуудал нэг тусдаа болчихоод байгаа юм. Ингэж байж бид монголын парадокс гэдэг огт орлогогүй хэр нь амжиргаа тасарчихгүй яваад байдаг тэгсэн мөртөө зөв статистик гаргах боломж олгодоггүй ийм ойлгомжгүй мухардлаас гарна. Үүний тулд мэдээж хууль эрх зүйн зохицуулалт хэрэгтэй. Юуны түрүүнд биеэ үнэлэлт, авилга, хар тамхины сүлжээг албажуулж өөрөөр хэлбэл тодорхой хүрээ, хязгаарлалын дотор хагас дутуу ч гэсэн хүлээн зөвшөөрч байж энэ зах зээлийг ил гаргана. Тэр мөнгөний эргэлт нийт системд бүртгэгдэнэ ээ. Өөр арга байхгүй. Өөр ямар арга байгаан? Засгийн нэг гишүүн нь 10 сая доллар халааслаад өнгөрөхөд жишим ч үгүй сууж байгаа биз дээ? Улс даяар хэрсэн хар тамхины сүлжээ нь бүр халиад гадны орны сүлжээтэй холбогдоход ч гэсэн энд хариуцлага тооцох чадамжгүй л сууж байгаа биз дээ? Монголын хамаг модель, загварынхан Оюутолгой дээр албан ёсоор биеэ үнэлэхэд авч хэлцдэг жишиг байна уу? Цаашлаад Ждү, бондын асуудал, 60 тэрбум гээд эдгээр бүх улс төрийн эдийн засгийн гэмт хэргүүд хяналтаас гарч байна. УИХ-н гишүүн хүн банкаараа дамжуулаад нийгмийн даатгал, тэтгэмжийн 240 тэрбум төгрөгийг завшаад дуусчихсан байхад тэр гишүүнтэй огт хариуцлага ярихгүй байна. Түшээ явсан нөхөр шилдэг технологи нэвтрүүлж хямд байшин барьж өгнө гээд өч төчнөөн тэрбумыг огт барьцаагүй туучихсан байхад одоо түүнийг засгийн газар хаацайлах гээд л үзээд байна шүү дээ. Түшээдийн ар тал болж хандив өргөдөг нөхдүүд бонэдоос өчнөөн зуун тэрбумын зээл авч, үйлдвэр бариад цементийн зах зээлийг бүрэн хянаж дотооддоо үйлдвэрлэх нэрээр зах зээл дээр монополь байдал тогтоож байхад нөгөө мундаг ШӨХТГ нь дуугүй л сууж байна. Гээд мөхөс би энэ комэнтийн жижигхэн талбар дээр тоочоод багтахааргүй их луйвар, бульхай наад төрөөр чинь дүүрчихсэн байна. Мэдээж би тэр бүхэнтэй хариуцлага тооц гэхгүй. Угаасаа тооцохгүйшдээ. Юу гэх гэсэн гэхээр Багабандийн санаачилсан, Энхбаярын цэцэглүүлж, Баярын төгөлдөршүүлсэн улс төрийн эдийн засгийн гэмт хэрэг одоо савнаасаа нэгэнт хальжээ. Энийг одоо барихаасаа өнгөрсөн. Улс жил бүр 3-4 тэрбум долларыг төсвөөрөө эргэлдүүлдэг бол үүний 30 орчим хувь иргэдэд гамбир болж очдог. Мөн 30 хүртэл хувь нь авилга, хандив, шахааны сүлжээ рүү уусан шингэдэг. Мөн 30 гаруй хувь нь тодорхой хэмжээгээр бодит ажил, материаллаг баялаг болж үлддэг. Ингэж баланслаад дээрээс нь бид ДНБ-ий 5-10 орчим хувьтай тэнцэхүйц улсын өрийг жил бүр нэмж байдаг. Өөрөөр хэлбэл төсөв ийм алдагдал хүлээдэг. Яг ёсоороо ярьвал энд улс төрчдийн дурьддаг, иргэдийн амыг тагладаг эдийн засгийн өсөлт гэж байхгүй шүү дээ. Хэдэн тоог наана цаана нь тавиад харуулчихаар нөгөө мунхаг иргэд нь гэдэс цадчихдаг. Иймэрхүү л юм. Тэхээр шийдэл хаана байна? Одоо яахав? Одоо байгаа жишгээр МАН гарангуут Ардчиллын хэдийг, Ардчилал гарангуут МАН-н хэдийг ээлжилж шоронд хийн иргэдийн өмнө тоглодог шоугаа үргэлжлүүлээд нүглийн нүдийг гурилаар хуураад цаашлах уу? Юм хэмжээтэй. Сүүлдээ улс гэхэд ч хаашаа, дампуурсан гэхэд ч хаашаа эмх замбараагүй, толгой товчгүй анархи байдлаар үргэлжилсээр бослого, иргэний дайн гарч нэг л мэдэхэд бид Украйн, Сир, Ливийн араас ороход холгүй байна шүү. Тайван цагт улс орныг дампууруулдаг зүйл бол авилгын сүлжээ, хариуцлаагүй байдал л юм. Авилга гээч юм дотоодын нийт бүтээгдэхүүн, үндэстний баялаг, төсөв тооцоог төр гардан гүйцэтгэж, бүхий л салбаруудыг төрөөс нэг дороос төвлөрүүлэн удирдах социалист хэлбэртэй, тоталитар, авторитар маягийн дэглэмд л хүчээ авдаг. Тийм нийгэмд төр бүхнийг нийгэмчилж /конфискаци/, бүхнийг эзэмшиж бүхнийг зохицуулж бүхнийг ивээж харагдах гэж хичээдэг. Мунхаг олон ч үүнийг хөөргөн дэвэргэдэг. Яагаад гэвэл хүн адгууслаг эхтэй учраас зүгээр байж байгаад ямар нэг баялагийг бусдын хүчээр олж авах төрөлх зөн, сонирхол иргэн нэг бүрийн сэтгэхүйд заяамал байдлаар оршдогоос болж байгаа юм. Яг ярих юм бол төр гэж ярьж байгаа боловч угтаа бол дажин самуун, элдэв гамшигаас ангид амар тайван байдалд удсан иргэн хүн /нүүдэлчин биш/ өдөр тутмын амьдралдаа ашиг сонирхол нь ахисаар салхи нэг буруу эргэхэд нөгөө гажиг тогтолцоо руу нийгмийг тухирч байгаа хэрэг шүү дээ. Өөрөөр хэлбэл мугуйд төрийн бүрдүүлэгч эс нь мунхаг иргэн л байна. Тэхээр манай тогтолцоо нэгэнт ийм үл эргэх тойрог руу яваад орчихсон нь тодорхой байна.

Зочин [202.9.43.209] 2019-06-21 15:24:47

Сумын тов гээд суурин байх юм тэр том хязгааргуй талд шавааралдаад умайсан жаахан хашаан дотор нэг оромж барьсан гаднаа ганц ч мод тариагуй улаан халцгай тэгээд тэр дотор гараа хумхиад юугаа хийж одор онгородог хумуус вэ айлууд нь тарж суурьшаад нэг айл 3 аас дээш га талбайд жимсний мод тариад тахиа цацагт хяруул ухэр тэжээгэээд овлийн хулэмжтэй хунсний ногоог бух торлоор гь тариад эргэн тойрондоо цэцэг тариад борооны усаа цуглуулж воором хийгээд амьруул болдоггуй юмуу сумынхаа товд нэг гое дунзээр пивоны газар барьчаал орой ажлынхаа дараа нийлээд сайхан хуутэн пиво уунгаа кантри хогжим сонсоод суувал жаргал бусуу монголчуудаа

Зочин [64.119.26.143] 2019-06-22 03:38:05

Мэргэжлийн хяналтынхан нь ирээд торгоод баллах байлгүйдээ, юун жимс ногоо тарих. Стандартын бус хашаанд сстандартын бус жимс ногоо тарьжээ гээд саяар торгочихвол яах юм бэ. Ханцуйдаа гараа хийчихээд халамжид тэнцээд сууж байх нь өлзийтэй байх.


28 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
28 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.