“BTS World” хэмээх утасны тоглоом энэ сарын 25-нд нээлтээ хийнэ

Д.Тулга / Энтертайнмент

Гар утасны тоглоом хөгжүүлэгч “Netmarble” компани “BTS” хамтлагтай хамтран “BTS World” нэртэй гар утасны тоглоом гаргахаар болжээ. Энэхүү төсөл нь удаан хугацаанд яригдсан бөгөөд энэ сарын 25-нд нээлтээ хийхээр болжээ. “BTS” хамтлагийн 10,000 орчим зураг, 100 гаруй бичлэгийн багтаасан аж. Энэ тоглоом өөрийн гэсэн албан ёсны дуутай мөн 13 орны хэлнээс сонгон тохиргоо хийх боломжтой. “Netmarble” компаниас аль хэдийн тоглоомын урьдчилсан захиалгыг авч эхэлжээ.

“BTS” хамтлаг нь “Big Hit Entertainment”-ийн дор байгуулагдсан, долоон хүний бүрэлдэхүүнтэй, Өмнөд Солонгосын хөвгүүдийн хамтлаг юм. 2013 онд анхны дуугаа цацаж 2013 онд “2cool 4skool” цомгоороо уран бүтээлээ эхлүүлсэн. Тухайн онд уг цомгоороо “Melody”, “Golden Disk” болон Сөүлийн хөгжмийн шагнал гардуулах ёслолоос “Оны шилдэг шинэ уран бүтээлч” шагналыг авсан юм. 2016 оны аравдугаар сард гаргасан “Wings” хэмээх цомгийн гол дуу болох ‘Blood Sweat & Tears’ хэмээх уран бүтээл нь гарсан даруйдаа Өмнөд Солонгосын бүх чартуудад нэгдүгээрт орж цомог нь долоо хоногийн дотор 500,000 хувь борлогджээ.

Үүгээр ч зогсохгүй 26 орны “iTunes”-д тэргүүлсэн бөгөөд цомгийн гол дуу нь 24 цагийн дотор 6,000,000 хандалт авсан байна. Үүгээрээ тэд К-попын түүхэнд шинэ рекорд тогтоожээ. Мөн Их Британий албан ёсны албум чартад орж чадсан анхны солонгос уран бүтээлч болсон байдаг. Үүний дараа “Youtube Music Global Top 100” жагсаалтын 16-д “BTS” хамтлаг бичигджээ. “Billboard 200” чартад 26 дугаар байранд бичигдэж “2ne1” хамтлагийн тогтоосон рекордыг эвдсэн.

Б.БАТЦЭЦЭГ

image


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.