“Хүй долоон худаг”-т худалдаа эрхлэх ААН-үүдийн анхааралд

М.Амаржаргал / Нийслэл

Улсын их баяр наадмын үеэр "Хүй долоо худаг"-ийн Соёл, урлагийн талбайд худалдаа үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулах хүсэлтэй аж ахуйн нэгж, иргэдийн хүсэлтийг хүлээн авч эхэллээ. Соёл, урлагийн талбайд гар урлал, бэлэг дурсгал, соёлын барааны худалдаа, хөдөлгөөнт тоглоом, кофе шопын үйлчилгээний зөвшөөрөл хүссэн хүсэлт, холбогдох материалыг ирэх сарын 3-ныг хүртэл “Монгол наадам цогцолбор” ОНӨТҮГ-ын байранд хүлээн авах юм.

Худалдаа, үйлчилгээ явуулах хүсэлтэй аж ахуйн нэгж, иргэн 8820-5242, 9110-6888 тоот дугаараас дэлгэрэнгүй мэдээллийг авах боломжтой.Шалгарсан аж ахуйн нэгж, иргэдийг ирэх сарын 5-нд олон нийтэд зарлах аж. Худалдаа, үйлчилгээ явуулах хүсэлтэй аж ахуйн нэгж, иргэн дараах бичиг баримтыг бүрдүүлнэ.

Үүнд:

  • Аж ахуйн нэгж бол албан хүсэлт, иргэн бол өргөдөл
  • Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /иргэний үнэмлэхний хуулбар/
  • Худалдаалах бараа бүтээгдэхүүн, хөдөлгөөнт тоглоомын танилцуулгыг А4-ийн хэмжээтэй бэлтгэн авчрах. Жич: Ашиглах талбайн хэмжээг тодорхой заасан байна.
  • Хөдөлгөөнт тоглоомын аюулгүй ажиллагааны талаар холбогдох байгууллагаас гаргуулсан дүгнэлт.


Сэтгэгдэл

Зочин [64.119.26.143] 2019-06-22 21:02:24

Энэ олон янзын торгуулиуд дунд хүй7ийн шороонд очиж байцаагч мөнгөжүүлэх хүн олддог байгаа. Хүнд л сонголт байна, мөрөөрөө шороон дотроо морины бараа хараад гарсан нь дээр байхаа. Ноднин угаасаа наадмын хуушуур олж идэж чадаагүйшд.


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.