УИХ-ын дарга Г.Занданшатар Швейцарын Холбооны Улсын Үндэсний Зөвлөлийн дарга Марина Кароббио Гүшэтти-г угтан авлаа

Д.Тулга / Улстөр

Монгол Улсын Их Хурлын дарга Гомбожавын Занданшатар Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй Швейцарын Холбооны Улсын Үндэсний Зөвлөлийн дарга, эрхэмсэг хатагтай Марина Кароббио Гүшэтти-г өнөөдөр (2019.06.24) их жанжин Д.Сүхбаатарын талбайд угтан авч, мэндчиллээ.

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар эрхэм зочны хамт их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлсний дараа Төрийн ордны Ёслол хүндэтгэлийн өргөөний Баганат танхимд саатан Швейцарын Холбооны Улсын Үндэсний Зөвлөлийн дарга, эрхэмсэг хатагтай Марина Кароббио Гүшэтти хүндэт зочны дэвтэрт сэтгэгдлээ үлдээн, гарын үсэг зурав.

Үүний дараа Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Швейцарын Холбооны Улсын Үндэсний Зөвлөлийн дарга Марина Кароббио Гүшэтти нарын хэлэлцээ эхэлсэн бөгөөд дараа нь Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Швейцарын Холбооны Улсын Үндэсний Зөвлөлийн дарга Марина Кароббио Гүшэтти нар хэвлэл мэдээллийнхэнд товч мэдээлэл хийнэ.

Түүнчлэн айлчлалын үеэр эрхэм зочин Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхаж, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатартай уулзахаас гадна “Эмэгтэйчүүдийн манлайлал” олон улсын чуулгад оролцоно хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


Сэтгэгдэл

Зочин [202.131.227.30] 2019-06-25 14:36:01

Яагаад Христийн шашинтай орнуудаас л Төр засаг нь дэмжлэг авдаг мөртлөө төрийн бодлого нь нийгэмд сайн үйлс хийж Христэд итгэгч хүмүүсийн эсрэг байдаг юм Буддын шашинтай Төвд Непал Бутан гэх мэт орон Монголд тусаллаа гэж лав сонсоогүй

Зочин [89.245.156.68] 2019-06-24 17:14:20

Mongol darga geheeree l shunal tachaal n diildehgui erchuud bh yum. Olon ulsad emegteichuud garaad bdag... S. Oyun metiin mundag humuus olon ch bdag boloosoi.

Зочин [103.68.107.22] 2019-06-24 16:01:03

Энэ шатныхаа эвдэрсэн хагарсан нтрийг засаад янзалчихаж болдоггүй л юм байхдаа. Ичихгүй л нурж унах шахсан шатан дээр хивс дэвсээд л том том хүмүүсийг уриад байх юм. Айхтар хүмүүс харж л байгаа даа. Төрийн ордны урд талын энэ нэг хэсэгхэн шат матаа үнэндээ л цэвэр цэмцгэр байлгачихаж болдоггүй юм байхдаа. Үнэн онигоо юмаа

Зочин [202.9.42.183] 2019-06-24 16:42:27

шат засах мөнгө гуйх гэж байгаа бхоо

Зочин [176.179.138.69] 2019-06-24 15:37:44

Hajuud 1 mash muu englishtei mahan tolgoi mongolii baij baigaa tsarai

Mongol [213.143.112.4] 2019-06-24 13:38:12

Yu umschihsun durak we? Mongolchuudad ingeed hudaldan awalt hiih gej bgaa yum shig baihad taarna gej bodsiin bhdaa!!! Ene Awgai.


6 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
6 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.