Киноны хорхойтнуудаа наашаа

Д.Тулга / Энтертайнмент

Дэлхийн шилдэг кино, телевизийн цувралуудыг нэг дороос үзэх боломжтой Netflix компани 130 гаруй оронд үйлчилгээгээ хүргэдэг бөгөөд 3 жилийн өмнө Монголын зах зээлд нэвтэрсэн. Орчин үеийн кино хорхойтнуудын хамтаар АНУ-д нээлтээ хийж буй киног яг дэргэд нь үзэж буй мэт дуу дүрсний өндөр чанартайгаар хүлээн авч үзнэ гэдэг гайхалтай биш гэж үү. Зөвхөн Netflix-ээс үзэж болох цувралуудыг та хүссэн үедээ хаанаас ч үзэх боломжтой. Тун удахгүй АНУ-ын Тусгаар тогтнолын өдөр болох 7 сарын 4-ний өдөр Netflix-ийн тавцанд алдарт “Stranger Things” цувралын гуравдугаар улирлын шинэ ангиуд гарна. 8 ангиас бүрдэх шинэ цувралуудад 1985 оны зуны үйл явдал хэрхэн өрнөхийг киноны трэйллерээс харж болох юм. “Stranger Things” киног шимтэн үздэг киноны хорхойтон найз маань шинэ цувралаа тэсэн ядан хүлээж байгаа ч олон улсын эрхтэй картын хугацаа нь дуусаад картаа сунгуулах гээд банканд захиалгаа өгчихөөд хүлээж байгаа. Би түүнийг киноны хорхойтон байж одоо хүртэл SocialPay аппликэйшний виртуал картын талаар мэдэхгүй байхыг нь сонсоод мэл гайхав. Харин одоо найз маань яг миний хажууд SocialPay Virtual Card-раа Netflix-ийн эрхээ нээчихсэн дуртай киногоо шимтэн үзэж байна.

Олон улсын картыг ямар ч төлбөргүйгээр ганц товч дараад л авах боломжтой тус аппликэйшн нь галт тэрэгний тасалбар захиалах, хувьцааны данс нээх, хүслийн жагсаалтдаа зориулж мөнгө хуримтлуулах, төлбөр тооцоо хийх гээд маш олон үйлдэлтэй. Хамгийн гол нь энэ бүх үйлчилгээ ямар ч үнэ төлбөргүй бөгөөд аль ч банкны харилцагч ашиглаж болдгоороо онцлог юм.

ХЭРХЭН АВАХ ВЭ?

SOCIALPAY АППЛИКЭЙШН > нэмэлт цэс > виртуал карт > баталгаажуулах товч

image

Та дараах QR кодыг уншуулан Socialpay аппликэйшн-аа татаарай.


Сэтгэгдэл

Mongol [213.143.112.4] 2019-06-24 05:36:12

Netflix tegeed mongold mongol orchuulgaar garahuu? Bih kino n?


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.